Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"RIZIN" холбоо "Дахин сүмочидтой холбогдохгүй"

"RIZIN" холбоо бас сонирхож байгаа мэдээлэл гарсан ч тус холбооны тэргүүн Сакакибара Нобүюки үгүйсгэлээ.


Саяхан зодог тайлсан манай сүмоч Таканоивад Японы прорэслинг буюу мэргэжлийн бөхийн домог Оонита Ацүши урилга илгээсэн талаар бид мэдээлсэн билээ. Таканоиваг холимог тулааны "RIZIN" холбоо бас сонирхож байгаа мэдээлэл гарсан ч тус холбооны тэргүүн Сакакибара Нобүюки үгүйсгэлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид түүнээс Таканоивагийн талаар асуухад "RIZIN" холбооны тэргүүн Сакакибара Нобүюки "Манайх сүмо бөхөд асуудалтай болгоныг хүлээн авдаг газар биш. Заримдаа сүмог харахаар энэ үндэсний спорт гэж үү гэсэн бодол төрдөг. Зохион байгуулалтаа шинэчлэхгүй бол болохоо больсон газар бол Сүмогийн холбоо. Тийм болохоор л ийм хэрэг төвөг гарч байгаа юм. Хатуу чанга байх хэрэгтэй. Жолооны эрхгүй машин бариад хөөгдсөн Египетийн бөх Оосүнаарашиг холбоондоо аваад өнгөрсөн есдүгээр сард тэмцээнд оруулж, гэрээ байгууллаа. Тэгсэн яасан гэж бодож байна? Дахиад үнэмлэхгүй жолоо бариад цагдаад баривчлагдаж байгаа юм. Оосүнаарашид туслах сэтгэлээр гар сунгасан ч тэр огт тоосон шинжгүй бидний сэтгэл рүү ус цацсан. Дахин сүмочидтой холбогдох бодол байхгүй байгаа" гэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
13 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
14 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Монгол 2019.01.14 59.153.112.214

Энэ өөдгүй нөхрийг авах газар олдохгүй дээ зүгээр монголдоо ирж гахай хариул ахтайгаа нийлээд

0 Хариулах