Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Bird Box" кинонд дуртай хүн бүрийн заавал үзэх 8 кино

Санал болгох нь.


"Bird Box" Нетфликс дээр ороод, хүн болгон нэг хэсэг шуугин, "Bird Box Challenge" гэх зүйл хүртэл өрнөөд авав. Хэрэв танд уг кино маш их таалагдсан бол өөр хэд хэдэн ийм төрлийн киног санал болгож байна. Мэдээж таны үзсэн кинонууд энэ дунд олон байгаа байх. Хэрэв үзээгүй бол сонирхоод үзээрэй!

1. Blindness (2008)

Эргээд бодоход их л зэвүүн кино байсан шиг санагдана. Бүх хүмүүс гэнэт сохорч орхивол яах вэ? Бодоход л аймшигтай байгаа биз? Энэ кино нэг талаараа танд "Bird Box"-той танил мэдрэмж төрүүлж магадгүй.

2. Happening (2008)

М. Найт Шьямаланы 2008 оны бүтээл. Энэ кино бараг хүн болгоны л үзэж байсна кинонд орох байх. Салхи хүчтэй салхилж, олон хүнтэй газар яваа хүмүүс гэнэтхэн солиорч өөрсдийгөө хөнөөж эхэлдэг дээ? Дахиад үзэж болохгүй гэж үү? 

3. Quiet Place (2018)

Өнгөрсөн онд нээлтээ хийсэн хит кино. Яг энэ киноны араас "Bird Box" гарч шуугиулсан байдаг шүү дээ. Ямар ч чимээ гаргаж болохгүй амьдрах нь арай дээр болов уу юу ч харахгүй амьдрах нь дээр үү? Ямар ч байсан хоёулаа л аймшигтай.

4. The Road (2009)

Аймшигт сүйрлийн дараах харанхуй, нурж сүйдсэн Америк улс. Нэгэн эр хүүтэйгээ энэ хэцүү ертөнцөд хэрхэн амьд гарч үлдэх вэ хэмээн тэмцэлдэн яваа тухай өгүүлнэ. Танд гарцаагүй таалагдана.

5. Hidden (2015)

Монголын нэгэн телевизийн сувгаар гарч байхад нь нэг удаа үзэж билээ. Их сонирхолтой санагдаж байсан. A Quiet Place дээр гардаг шиг л нэгэн гэр бүл дээш гарахаас айн газар доор нуугдан амьдардаг тухай. Та бүхэн үзсэн нь дээр болохоор илүү дутуу юм нэмж хэлээд яах билээ.   

6. It Comes at Night (2017)

Бас л нэгэн нууцлаг гай гамшиг тохиолдоход хоёр гэр бүл нэг байшинд хамт байх ёстой болдог. Гэхдээ тэдэнд юу тохиолдох бол гэдэг нь хачин. А24 продакшн компанийн бүтээлүүдийг хэрвээ та мэддэг бол ямархан кино болсныг ойлгож байгаа биз ээ.

7. The Endless (2017)

Маш олон кино сайтаас уг киног санал болгосон байгааг та олж харж болно. Маш олон талаараа "Bird Box" кинотой төстэй ч илүү сонгодог маягийн харь гаригийнхан гарах болно гэжээ.

8. The Thing (1982)

Сүүлд 2011 онд ч бас дахин нэг хувилбар нь гарсан байгаа. Гэхдээ 82 оны сонгодог бүтээлийг нь гүйцэх хэмжээний болж чадаагүй юм. Антарктид руу явсан судалгааны баг нэгэн аймшигт үйл явдалтай нүүр тулах бөгөөд хүмүүсийн хамгийн ихээр айдаг буюу ямар нэгэн нууцлаг, муухай, хэрцгий араатан болоод вирусын тухай өгүүлдэг нь энэ киноны хамгийн эвгүй зүйл юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
0
4
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

od 2019.01.16 122.201.20.82

happening l biti vzerei tsagin garz

0 Хариулах


Зочин 2019.01.15 203.255.57.149

Thing-ийн 2011 онд гарсан нь бас нэгэн хувилбар биш PREQUEL.

0 Хариулах