Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Кисэносато зодог тайллаа

Ёкозүна цолтой удаагүй ч хэдийнэ 18 кинбоши алдсан нь мөн л сөрөг амжилт байлаа.


Мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь ёкозүна Кисэносато зодог тайлахаар шийдсэнээ өнөөдөр зарлалаа. Түүний багш Тагоноүра ояката дэвжээнд нь цугласан сэтгүүлчдэд хандан, "Өчигдөр үдэш Кисэ "Зодог тайлна" гэж хэлсэн" гэж мэдээллээ. Кисэносато Хацү башёд эхний 3 өдөр 3 унаад байсан билээ.

Багш шавь хоёр өчигдөр орой хоёулахнаа сууж, 30 минут хэртэй ярилцсан гэнэ. Кисэносато зодог тайлах болсон шалтгаанаа тодорхой хэлээгүй ч Тагоноүра ояката "Ёкозүна цолтон ялах үүрэгтэй. Харин манай аварга дараалан ялагдсан нь үнэн. Зодог тайлах шийдвэр гаргахад  тийм амар биш байсан нь мэдээж. Надад ч гэсэн хэлэх үг олдоогүй" гэж хэлсэн байна.

Өнөөдөр Сүмо бөхийн холбоонд зодог тайлах өргөдлөө өгөөд хэвлэлийн бага хурал хийлгэхээр болжээ.

Кисэносато 2017 оны нэгдүгээр сарын тэмцээнд 14 даваатай, анхны түрүүгээ авч, 19 жилийн дараа Япон орон япон ёкозүнатай болсон билээ. 2018 оны Хаврын тэмцээнд мөн түрүүлсэн ч хүнд гэмтэл авсан. Ингээд түүний өнжилт, "амралт"-ын өдрүүд эхэлсэн билээ. 8 башё дараалан өнжсөн, 8 дараалан унасан зэрэг ёкозна цолтны сөрөг рекордыг тогтоогоод байсан. Ёкозүна цолтой удаагүй ч хэдийнэ 18 кинбоши алдсан нь мөн л сөрөг амжилт байлаа. Өнгөрсөн 11 дүгээр сарын тэмцээний эхний 4 өдөр дараалан унаад тэмцээнийг орхисон. Тэмцээний дараа Ёкозүнагийн зөвлөлөөс түүнд Хацү башёд заавал барилдах үүрэг өгсөн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
2
2 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
3
2 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эрэгтэй)
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
6
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.