Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Dreamers' Day: "Burning Bush" киног үзэх 9 шалтгаан

Үр өгөөжтэй кино, хэлэлцүүлэгт урьж байна.


Та ойрд нээх сайхан кино үзмээр санагдаж байна уу? Тийм бол ийм нэгэн киног үзэж, хажуугаар нь сонирхолтой арга хэмжээг үзмээр байна уу? Тэгвэл эдгээр баримжтуудыг анхааран уншаарай. Танд таалагдах болно.

1. Энэ өдөр ганцхан кино үзээд зогсохгүй. Харин iCinema-д Чехийн урлаг, түүх, соёл, кино, залуусын тухай зурагт хуудасны үзэсгэлэн гарах болно. Үзвэрийн дараа хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна, зууш бэлдсэн байгаа учир маш үр дүнтэй цагийг өнгөрүүлэх хүсэлтэй хүн болгон зорих хэрэгтэй гэж зөвлөе.

2. Уг киноны тухай товч тайлбарыг хүргэхэд, Чехословак улсын түүхэн дэх бодит үйл явдлаас сэдэвлэсэн энэхүү бүтээл нь 1969 онд Зөвлөлтийн түрэмгийллийг эсэргүүцэн өөрийгөө галдан шатаасан Яан Палах болон түүнийг өмгөөлөн Коммунист Засгийн газартай тэрсэлдсэн Дагмар Бурешова нарын түүхийг өгүүлдэг. Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн болон түүхэн кинонд дуртай хүмүүсийн заавал үзвэл зохих кино юм.

3. Уг киноноос гүн утга санааг олж харах боломжтой. Та үзвэрийн туршид олон үнэт мэдээлэл болоод ухаарлыг олж авна. Түүхийг хэрхэн зөв талаас нь уран сайхан бүхий харуулж болохыг болон өөрийн итгэл үнэмшлийн төлөө зогсоно гэдэг ямар үнэ цэнэтэйг харах боломжтой. Өнөөгийн манай нийгэмд хүн бүрийн үзвэл зохих кино ч гэж хэлж болох. 

4. Уг киног "Америк үзэгчдэд зориулаагүй" хэмээн кино шүүмжлэгчид дүгнэсэн байдаг. Учир нь энэ киног ойлгоход яг л бидэн шиг эсвэл Европын зарим улс орон шиг үзэл суртлын олон үеийг туулсан байх шаардлагатай гэнэ. Мөн бусад улс орны түүхийг ихээхэн үзэж, сонирхдог манай үзэгчдийн хувьд энэ кино нэг сайхан ном уншаад дууссан мэт л үр өгөөжтэй.

5. Rotten Tomatoes дээр 95/100, IMDb дээр 8/10 хувийн онцгой сайн үнэлгээтэй. 

6. Найруулагчаар Агниеска Холланд ажилласан. Total Eclipse (1995), Europa Europa (1990), In Darkness (2011) зэрэг кинонуудыг найруулснаас гадна бидний сайн мэдэх Three Colours зэрэг кинонуудад хамтран ажиллаж байв. 

7. Уг кино хэдийгээр тухайн үеийн үйл явдлыг бүхэлд нь сайн харуулах ч мөн үзэгчдэд өөрсдийн дүгнэлтийг хийх орон зай гаргаж өгснөөрөө онцлог. Тийм ч учраас киноны дараах хэлэлцүүлэг маш үр дүнтэй болох нь гарцаагүй.

8. Бидний өдөр болгон үздэг энгийн өгүүлэмжтэй, адал явдалтай эсвэл хайр дурлалтай киноноос ялгаатай нь уг бүтээлээр дамжуулан та нэгэн улс орны түүхийг бас үзэл санаанд явагдаж буй өөрчлөлт болоод эргэлтүүдийг харах боломжтой юм. Бидний оюунд үргэлж дутагдаж ирдэг өгүүлэмж сайтай, ярьж, ярилцах зүйл ихтэй, ухаанаа уралдуулан хуучилж болох ийм киног кино театрын дэлгэцээр үзнэ гэдэг сайхан боломж юм.

9. Уг кино энэ бямба гарагт буюу нэгдүгээр сарын 19-нд 16 цагаас iCinema кино театрт гарахын сацуу Чехийн зурагт хуудасны үзэсгэлэнг та бүхэнд мөн сонирхуулах юм. Та бүхэн идэвхтэй оролцоорой. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
14 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.