Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Онилогдсон М.Билэгт гишүүн

Санаагаа оновчтой өгүүлбэрээр илэрхийлж чаддаггүй, логикийн хувьд гэнэн зүйл ярьдаг нь ийнхүү түүний олзлогдох шалтгаан болж байна.


УИХ-ын гишүүн М.Билэгт яг одоо хувьсгал хийж буй “ард түмний хайртай” хөвгүүдээс дутахааргүй од болон алдаршиж байна. Байнгын хороо, чуулганы хуралдаанд хэлсэн түүний үгээс онцлох эшлэлүүд таслагдан цахим орчинд “афоризм” болж цацагдах болсон. Тэдгээр постын дор арзайтлаа инээсэн эможи дарах нь нэн түгээмэл үзэгдэл болж газар авсаар. М.Билэгт гишүүнд илтгэх ур чадвар хомс хэдий ч хэлэх санаа нь зөв байдгийг хүмүүс цаагуураа ойлгох боловч наанаа хошигнон шоолцгооно. Санаагаа оновчтой өгүүлбэрээр илэрхийлж чаддаггүй, логикийн хувьд гэнэн зүйл ярьдаг нь ийнхүү түүний олзлогдох гол шалтгаан болж байна. “Өвөл болохоор хүйтэрдэг” гэх алдарт эшлэлээс нь бүх зүйл эхэлсэнчлэн М.Билэгт гишүүний цахим дахь дуулиан эрчээ авсаар...

М.Билэгт гишүүн Төрийн ордонд гар утасны бичлэгт өртсөн нь шинэ дуулиан тариад байна. Улсын аварга малчдыг шалгаруулах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсгийнхнээс өөрийн сонгогдсон Баянхонгор аймгийн аваргуудын нэрсийг хэрхэн тодруулсныг болон ямар нэг булхайтай явдал болсон, эсэх талаар асууж ярилцахаар явж ороод маргалдаж байхад нь тэнд байсан тус яамны дэд сайд Ж.Сауле нарын төрийн албан хаагчдын нэг нь гар утсаараа бичлэг хийн цахим сүлжээнд тавьжээ. “Тендер будилуулах гэж хүн дарамталжээ” гэх агуулгаар тайлбар бичиж тараасан уг видеоны тухайд М.Билэгт гишүүн “Надад малчдын хэн нь хэдэн оноо авч, аймгаас улсад шалгарч ирсэн нэрс нь бий. Гэтэл эцсийн шалгаруулалт дээр алдлаа гарч, бага оноотой байсан хүмүүс аварга малчин болж, жинхэнэ шилдгүүдийн нэр яамны ажилтны буруутай үйлдлээс болоод дарагдчихдаг юм байна. Төрийн албан хаагчид бичлэг хийн буруугаар тайлбарлан тарааж байгаагаас үзвэл, ийм л ёс зүйгүй болчихсон нь харагдаж байна” гэлээ. Төрийн албаныхны ёс зүй ингэхэд хаачсан юм бэ? 

М.Билэгт гишүүн онилогджээ. Түүний өмнө УИХ-ын гишүүн мөн ингэж онилогдож, “нойрсож буй гүнж” болон алдаршсан. МЭК-ийн хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар улстөрчдийн анти 5 рейтингийг М.Энхболд тэргүүлж, нөлөө бүхий улстөрч биш Д.Оюунхорол жагсаалтыг удаалах болсон билээ. Шалтгаан нь юу вэ гэвэл, ердөө унтаж байгаа кадруудыг нь таслан цахим орчинд тараасан явдал. Сөрөг имижийн түүчээ энэ удаа М.Билэгт гишүүнийг чиглэснээс үзвэл, эмэгтэй улстөрчдийг буланд шахах ажиллагаа зохион байгуулалттайгаар эхэлсэн юм биш биз. Түүний дараа хэн гэдэг эмэгтэй гишүүн, эсвэл сайдыг онилох бол? 

УИХ-ын гишүүн М.Билэгт ярилцлага авах хүсэлтэй сэтгүүлчдэд ээлж дараалан татгалзсан хариу өгч сууна. “Намайг зарим нь цахимаар зохион байгуулалттайгаар гүтгэж, бас зарим нь шоолцгоож л байг. Худал хэлж, хулгай хийсэн биш, би юундаа сандрах вэ дээ” гэсэн шиг... 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
7
0
0
0
0
0
4