Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Алисагийн тэмдэглэл: Японы өсвөр насныхан яагаад ийм гунигтай вэ?

Бас бид хамгийн аз жаргалтай залуусын нэг үү? (Мэдээний зураг: Avogado6)


Энэ удаа та бүхэнд "Japan Times" дээр гарсан нэгэн нийтлэлийг орчуулахын сацуу, нэмэн дэлгэрүүлж бичсэн нийтлэлээ хүргэж байна. Энэ хэзээнээсээ л маш том асуулт байсаар ирсэн. Яагаад Япон залуучууд амьдралын ийм хэв маягт орж орхив? Яагаад тэд сэтгэл гутралд автаж, амиа хорлож байна? Гэхдээ үүнээс илүүтэйгээр, бид бас гунигтай өсвөр насныхан уу?

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын нэгэн судалгаа дэлхий даяар явагдсан юм. 72 улс орны (бодвол бид багтаагүй л байх) 540,000 гаруй 15 настангуудаас авсан тус судалгаанд Япон улс нэгэн хачирхалтай үр дүнг үзүүлсэн нь тэндхийн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зовнил болоод стрессийн хэмжээ дунджаас дээгүүр, сургуульдаа амжилт гаргах урам зориг нь дунджаас доогуур хэмээн гарч ирсэн явдал юм. Миний хувьд багаасаа л Япон соёлыг бас тэр хүмүүсийн хичээнгүй байдлыг биширч ирсний хувьд ийм төрлийн судалгааны хариу хачин санагдах нь гарцаагүй. Гэтэл миний төсөөлж ч байгаагүй нэгэн дүгнэлт гарч ирсэн нь хөгжингүй орнуудын эдийн засгийн хөгжил нь залуусын эрх чөлөөг ямар нэгэн байдлаар боох үзэгдэл аж. 

Бас нэгэн судалгаагаар дэлхийн 15-21 насны залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийг судлахад Японы өсвөр насныхан болоод залуучууд эрүүл-бус сэтгэхүйн хөгжилтэй гэсэн үр дүн гарч. 2014 онд амиа хорлосон хүмүүсийн дийлэнх нь 10-19 насныхан байсан нэгэн аймшигт үр дүнг ч эндээс харж болохоор. 

Тэгэхээр бидний нүдээр бол асар сайхан харагддаг энэ улсын яг юу нь болохгүй байна вэ?

Аз жаргалгүй амьдарч буй түвшингээрээ тэд тэргүүлж байна. Хүмүүстэй харилцах амьд харилцаанаас татгалзсан байдлаараа ч тэр. Гэхдээ энэ бүхний "яагаад" гэдэгт өгөх хариулт тодорхой биш. Гэвч Монгол улсын залуучуудын нэг болох миний хувьд төрсөн хэд хэдэн сэтгэгдэл бий. 

Гэр бүлээрээ тойрон сууж хооллож буй хүүхдүүд бусад хүүхдүүдээс 22-39 хувийн илүү жаргалтай бас сэтгэл ханамжтай байдаг гэнэ. Бас сургууль дээрх ялгаварлан гадуурхаж дээрэлхэх үйлдэл гадаад улс оронд маш их. Өөрийнхөө улсыг жишээ болгон авъя л даа. Бид чинь гэр дотроо тойрч суугаад л хооллоод сууж байдаг хүмүүс. Сүүлийн үед л утас ширтэж, өрөө өрөөндөө бүгээд байдаг болсон болохоос биш бид чинь уг нь асар нийтэч хүмүүс шүү дээ. Гэтэл Японд тийм биш. Манай арван жилийн сургуулиудад нэгнээ дээрэлхэх, гадуурхах үзэл асар бага байсан ч сүүлийн жилүүдэд бас л нэмэгдэж байна. Гэхдээ Япон улстай харьцуулахад тэр тоо бага. Японд бол энэ асуудал аюулын хэмжээнд байгаа.

Хоёр жилийн өмнө би "World of Kanako" гэх 2014 оны киног орчуулан Dreamers' Day өдөрлөгөөр гаргаж байв. Уг кинонд миний дээр дурдсан асуудал хамгийн ихээр хөндөгдөнө. Өсвөр насны охин алга болоход хуучин мөрдөгч байсан аав нь хайж, энэ үедээ өсвөр насныхны аймшигт ертөнцөөр шагайх хэрэгтэй болдог. Тэнд нь нэгнээ дээрэлхэх, тарчлаах, хар тамхи хэрэглэх, үдэшлэг цэнгээнд оролцох, буруу зүйлд уруу татах гээд бүгд багтана. "Эвдэрсэн" өсвөр үеийнхэн, нэгнээ дээрэлхэж зовоон таашаал авах гаж үйлдэл. "Хэт их" байхаас нааш ханахгүй сэтгэл гээд л тэндхийн залуучуудын дунд ихээр дэлгэрч буй сөрөг явдлууд.

Энэ бүхэн тэдгээр залуусын дунд дэлгэрэх болсон нь гурван чухал шалтгаантай гэж надад бодогдсон юм.

Нэгдүгээрт, Японы хүүхэд залуучууд хичээнгүй ажиллаж, өөрсдөө бие даан амьдралаа авч явах болно гэх бодолдоо тулгуурлан бүхнийг хийдэг. Энэ бол өөртөө асар их ачаа хуримтлуулж байна гэсэн үг. 

Хоёрдугаарт, гэр бүлийн харилцаа болоод орчин. 

Харин гуравдугаарт, энэ бол бүх зүйл нь "төгс" байгаа нийгмийн буруу.

Таны амьдралын бүх зүйл яг л өдөр болгон ямар байдаг тэрүүгээрээ байнга байна гээд төсөөл дөө? Японы нийгэмд бол энэ боломжтой. Аюулгүй амьдрал, аюулгүй өдөр хоногууд. Бүх зүйл аюулгүй, чанартай бас нэгэн хэвийн. Ийм нийгэмд амьдрахад хүн олон адил төстэй зүйл дунд уусч эхэлдэг бололтой. Өдөр болгон зөрж өнгөрөх танихгүй хүмүүс. Хэн нь ч тантай сэтгэлээ нээн ярилцах боломжгүй, хэт их ажилласан, хэт их ядарсан хэдэн сая хүн. Аав ээж нь ч тэр гэр орноо авч явах, хүүхдээ таатай амьдруулах дээр хамаг анхаарлаа төвлөрүүлнэ. Гэтэл хүүхэд жаахан эрсдэл хүсэж эхлэх болно. Жаахан өөр зүйл. Багахан аюул. Энэ бүхнийг өгч чадахгүй байхад бүр ч улангасч эхэлнэ. Өдөр болгон анимэ гэх хийсвэр ертөнцөөр аялж, биелээгүй мөрөөдөлдөө автан дэлгэц ширтэнэ. Нэг нэгэнтэйгээ болзож, манайд байдаг шиг нэгнээ өдөн сээтэн хаях нь бага. Харин хийсвэр дүрүүдэд дурлаж, түүнтэйгээ бүр гэрлэнэ. Хэт их хөгжчихсөн болохоор ч тэрүү хүнд хүчир зүйл хийх гэхэд бэрх. Манай нийгэмд гардаг шиг хөгжилтэй атлаа өрөвдмөөр үйл явдлууд тэнд болдог болов уу? Жишээ нь л гэхэд залуус бид улс төрчдийн олон үйл явдлыг өдөр болгон харж байна. Энэ бэрх нийгмээс гарах "meme", тоглоом шоглоом ч их. Үнэндээ бид үнэхээр хөгжилтэй бас жаргалтай байгаа өсвөр, залуу үеийнхэн биш гэж үү? 

Бүх зүйл эцэстээ тулаад түүнээс цааш хөгжих боломж байхгүй байхад тэр дунд залуус юу хийх болж байна? Харин манай улсын хувьд бидэнд засч залруулах, хийх, шүүмжлэх, өөрчлөх өчнөөн зүйл бий. Бидэнд сатаарах хангалттай олон асуудал байгаа учир бид аз жаргалгүй хүмүүсийн жагсаалтыг дээгүүр тэргүүлэх биш харин удаалдаг. Учир нь зорилго гэдэг өөрөө аз жаргал аж.

Тэгээд л би бодсон юм. Япон өсвөр насныхан яагаад тийм гунигтай байна вэ? Тэдэнд бидэнд тулгардаг шиг асуудлууд алга. Тэдэнд ажил гэр сургууль гэх маршрут л байна. Тэр олон хүмүүс байхад нэгэнтэйгээ сэтгэлээ нээх ганц ч хүн олдохгүй байна. Хэт хөгжилд хүрсэн байхад залуус бид цааш юу хийж, яах болж байна вэ гэх асуулт гарч ирж байна.

Тэгэхээр... Бидэнд асар их боломж харагдахгүй байна гэж үү? Цаашид яах вэ, яаж бүхнийг сайхан болгох вэ гэх олон асуудал, орон зай бидэнд байгаа болохоор Монголын залуучууд бидэнд хийх зүйл олон, гиюүрч суух цаг бага. Тийм л болохоор бид хэт хөгжилд атаархах биш харин энэ сайхан боломжийг ашиглаж идэвхтэй амьдрах хэрэгтэй. Дэлхий дээр хоорондоо хамгийн нягт холбоотой байдаг гэр бүлүүдээр Хятад, Индонез, Энэтхэг тодорсон байна. Бидэнтэй олон талаараа төстэй энэ улс орнууд "хийж бүтээх" дээр төвлөрсөн учраас л зорилготой, жаргалтай, нягт холбоотой байгаа хэрэг. Тиймээс би залуучуудад байнга хэлдэг тэр зүйлээ үүгээр дамжуулан хэлэхийг хүссэн юм. Олон асуудал, шийдэх ёстой зүйлс ихтэй оронд амьдарч байгаадаа бид баярлах хэрэгтэй. Учир нь энэ бүхнийг бүтээж, цааш авч явах хүмүүс нь бид учир чадлаараа хичээх, тэмцэх боломжтой. Ийм л бодолтой, зорилготой байхад бидэнд бусдыг дээрэлхэж зовоох гэсэн хүсэл, цаг ч байхгүй болно. Тиймээс л бид "бүтээгч" болох учиртай бөгөөд завгүй, байнгын үйл явдал дунд байдаг өөрсдийгөө ашиглах хэрэгтэй юм. Бусад улс оронд атаархах ямар ч хэрэггүй юм байна гэдгийг би энэ үед ойлгосон билээ. Улс орон болгон дотроо нэг сул талтай байдаг. Аз жаргалгүй залуус, хөгшдөөр дүүрэн уйтгартай хотууд гээд л. Манайд ч бас сул тал олон байгаа ч бид өөрсдөө тэр сул тал нь биш юм. Хийх, засч залруулах зүйл их байхад манай өсвөр насныхан тэр хэрээрээ зорилготой байгаа юм. Гудамжаар алхаж яваа тэр олон залуусын хэнээс нь ч та асууж болно. "Таны зорилго юу вэ" гэж. Бүгд танд хариулна. Сайн иргэн болмоор байна, мундаг тамирчин болж улс эх орныхоо нэрийг гаргамаар байна, энэ нийгмийг илүү жаргалтай болгомоор байна гэж. Тийм болохоор бид аз жаргалгүй өсвөр насныхан биш гэдэгт итгэлтэй байна.

Энэ тухайд та санал нийлж байна уу? Тийм бол цааш түгээгээрэй. Мөн өөрийн бодлоо хуваалцах боломжтой юм шүү.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
3
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
2
40
3
0
3
1
5

Сэтгэгдэл бичих (13)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

WAVY 2019.01.20 202.9.44.125

ЭНЭ НИЙТЛЭЛЭЭР ЯПОН ӨСВӨР НАСНЫХНЫ ТУХАЙ БИЧСЭН ЮМ УУ, ЭСВЭЛ ДИЙЛЭНХ ЯПОНЧУУДЫН ТУХАЙ БИЧСЭН ЮМ УУ САЙН ОЙЛГОДОГГҮЙ ЭЭ, ХЭТ ӨНГӨЦ ХАРЖ БИЧСЭН НИЙТЛЭЛ ШИГ САНАГДЛАА, ХҮҮХДҮҮД НЬ ГАНЦААРДМАЛ, ХААЛТТАЙ ЮМ БОЛ ТЭР БҮХ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛ, ЭЛДЭВ ЯНЗЫН УРУУ ТАТДАГ ЗУГАА ЦЭНГЭЛИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛ ЯВДАЛ ТЭНД БАЙХ УУ? ИХЭНХ ТОХИОЛДОЛД ОЛОНХ НЬ ЦӨӨНХӨӨ ДЭЭРЭЛХДЭГ БИЗДЭЭ? ТЭГЭЭД ЦӨӨНХИЙН ТУХАЙ БИЧИЖ БАЙЖ ЯАГААД ОЛОНХЫН ТУХАЙ БИЧИЖ БАЙГАА ЮМ ШИГ БИЧЭЭД, ЯПОНЫ АРД ТҮМНИЙГ ИЙМ СОНИН ӨНЦГӨӨС ДҮГНЭЭД БАЙГАА ЮМ? АЛЬ Ч УЛСАД ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД БИЙ, ИЙМ БАЙЛАА ГЭЭД БИД ТЭДНЭЭС ИЛҮҮ АЗ ЖАРГАЛТАЙ, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ГЭСЭН ҮГ БИШ, ЧИ НИЙТЛЭГ МОНГОЛЧУУДЫН ТАЛААС ХАРЖ, ӨӨРТ СОНИН ГЭМЭЭР САНАГДСАН ЗҮЙЛЭЭ Л БИЧИЖ.

0 Хариулах


Хэцүү л бн 2019.01.18 139.5.217.33

Одоогийн ихэнхи өсвөр үеийхэн РС-нд донтсон, архи тамхи хэрэглэдэг, хөгжихөө байсан, зорилгогүй шүү дээ. Бусдыг харааж цүхэж, доромжилж байж таашаал авдаг, ах захаа мэдэхгүй хүүхдүүд маш их байгааг томчууд та нар харахгүй байна уу? Хүүхдүүд бид нар бол байнга мэдэрч байна. Хэцүү байна. Хаана ч явсан, юу ч хийсэн байнга шүүмжлүүлж, дарамтлуулж байдаг хэцүү нийгэмд л амьдарч байна шт пзда

0 Хариулах


Япон амьдрах иргэн 2019.01.17 66.181.161.59

(Хүн гэдэг сэтгэл хөдлөл бус үйлдэлд хариу өгдөг амьд бие юм.) Энэ үг хүний эхлэд болон одоогийн эрэн хүртэл үнэн байсаар ирсэн гэвч. Чиний зүгээс тавих зорилго , Аз жаргал гэсэн үг их оруулснаар бусдад эргэж нэг бодох боломж олгосонгүй энэ нь нийгэмд эзлэх байр суурийг анхаардаггүй хувь хүний шинж чанар. Хэт их ачаалал өгдөг нийгэм , БАЙР СУУРЬ хоёр бол япончуудад дарамт бус хөдлөх хүч юм (Зовлон үзсэн хүн олон юм ярьж суудаггүй) энэ бол Япон ардын үг тэд бусдада гомдолж суух хүмүүс биш. ( Хувийн үзэл)

0 Хариулах


Заавал уншаарай. 2019.01.17 202.9.42.10

Сайхан нийтлэл болж. Гэхдээ уучлаарай. Би өөрөө Японд амьдарч байсан. Япон гэр бүлүүд ихэнх нь ширээгээ тойроод бохирч суугаад хоолоо иддэг. Монголыг бодвол бараг. Япон хүмүүс ер нь л хүнд түвэг удахгүй гэсэн зарчимтай учир хэн нэгэнд гомдсон хэн нэгнээс өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлдэггүй нь эргээд дарамт болдог. Хариг эсэргээрээ ийм болохоор Япон өсвөр үеийхэн нэг нэгэнтэйгээ маш дотно найзалж ахлах сургуулийн эхний 1 2 жилийг өнгрөөгөөд төгсөх жилдээ шалгалтын дарамтанд орж робот мэт хичээлээ хийдэг. Орж ирж байгаа мэдээлэлд цензуртай хандах хэрэгтэй шүү амжилт

0 Хариулах


Зочин 2019.01.17 166.216.165.109

Хөгжингүй орнуудын хүн амын тоо буурах, амьдрах утга учиргүй болох зэрэг асуудлуудын тодорхой хувь нь бусдад төвөг удахгүй, чирэгдэл учруулахгүй, бүх зүйлээ өөрөө хийх, шийдэх, бусдад найдахгүй байх зэрэг хандлага нь хэт гүнзгий түвшинд хүрснээс болдог болов уу. Хэн нэгнээс хамааралтай байх нь сэтгэлээ тодорхой хэмжээнд уудлах, эргээд өөрт нь ач холбогдол бий болох зэрэг хэвийн амьдрах боломж ихэсдэг

0 Хариулах


Зочин 2019.01.16 66.181.184.145

энэ эгчийн нийтлэл бүр маш гоё. Та гоё шүү хэхэ таньтай найз болох юмсан.

1 Хариулах


Зочин 2019.01.16 202.9.43.156

Haraad baihnee manaihan zugeer l odoogoo zuhej suudag l humuus ym baina. Hiih huselrei hun alga. Gomdolloj l suudag ym bn. Yamar neg ym hiih huseltei hun baina uu? Oorsdoo asar zalhuu! Gomdolloj l suugaad baimaar baiwal ter chigeeree uld l gey zarim humuusd ni bol

0 Хариулах


Зочин 2019.01.17 122.201.24.5

odoo uyd iim baihaa bolison gej bodoj bna uchir ni uswur uyiihen bidend asar tom muruudul zorilgotoi huuhduud iluu iheer nemegdej bgaa

0 Хариулах


Зочин 2019.01.16 66.181.185.135

Надад цаад хэлэх санаа нь таалагдлаа. БҮТЭЭГЧ хүн болох нь л амин сүнс юм шүү дээ.

0 Хариулах


Зочин 2019.01.16 202.9.43.156

Medeej ene uls oron asuudal ihtei gedeg ni unen. Gehdee ene deer helsen baigaa shig asuudliig shiideh humuus ni bid ym bish uu? Oligtoi temtsej ch chaddaggui archaagui zaluuchuud zondoo. Setgegdel bicheed l oor yu ch hiihgui. Tegeed iim tom bolomj oorchloh garts baigaag harahgui tenegteed l. Ug ni zaluus iluu huchtei baiwal mongoliin hun amiin diilenhiig ezelj baigaa manai ulsiin huwid bol oorchlolt irne shuu dee. Tegtel tegeed utaandaa ugaartaad l, temtsej ch chadahgui ene nowshiin bdaldaa baisaar l . Oorsdoo yr ni jaahan ooroor haraad zutgewel bolohgui ym bhguishd. Odoo goy ym hiij buteej baigaa ihenh humuus l zaluuchuud bnshd. Gadaad ruu zugtahgui bas ym hiih geed ywaad l baina. Oorsdoo l bid bolohgui bn.

2 Хариулах


Зочин 2019.01.16 66.181.161.93

Япон хүмүүсийн өөрсдийнх нь нэг тийм зан байдаг даа бүх зүйлээ дотроо хадгалдаг таалагдахгүй байгаа эсвэл таалагдаж байгаа зүйлсээ үзэл бодлоо нээхийг оролдолгүй зүгээр л өөртөө нуухыг илүүд үздэг. Эргэн тойрныхондоо хэзээ ч садаа болохыг хүсдэггүй өөрөөсөө илүү бусдыг боддог. Үргэлж инээж байдаг ямар ч асуудалгүй юм шиг харагддаг хараад байхад яг ийм хүмүүс л аз жаргалгүй амьдарч цаашлаад амиа хорлодог шдээ

0 Хариулах


Зочин 2019.01.16 43.252.113.68

Tegwel mongol uswur uyiinhniig az jargaltaigaar aajmaar uhegsed gej boloh yum bna. Amidaaraa himiin hort utaa bohirdson hursuur amisgalj turshiltand orj bga humuus. Hezee haana uildwerlesen ni todorhoigui hool huns heregleseer neg l udur edgershgui uwchtunguud boloh tiim l huwi zayatai humuus. Yun zorilgo muruudul. Tun udahgui edgeshgui owchtunguud haa saigui boloh uy aisui. Bid yu ch hiij chadahgui

3 Хариулах


Зочин 2019.01.16 202.9.43.156

Ene asuudliig tegeed zaluuchuud l shiidehgui ym uu? Bid oorsdoo archaagui bgaagiin l shinj shd. Harin ch iim ontsgoor bodood uragsh ywbal ug ni bokoh ym shig sanagdah ym. Ugui bol ingej gutrangi zagnaad baiwal bugd l ter saihan ornuud ruu ywaad ogno shd. Tegeed ene uls chin bur suirne bizdee???

0 Хариулах


Зочин 2019.01.16 43.252.113.68

Zugeer l ene tsag uyd turj amidarch bga mongoliin zaluu uy bol zolios yum. Bur urag bureldej hun bolj bhaasaa hordsoor turj, hordsoor bga humuus. Tedend yu tohioldohiig hen ch medehgui. Iim uy umnu ni bgagui.

0


Зочин 2019.01.16 66.181.177.82

Үнэндээ жоохон эсрэг л байна. Энэ тал дээр хүн болгон тэр улс төр, утаа гэх зүйлийг хөгжүүлэх асуудал гэж харж чадахгүй хэмээн айж байна. Таны хэлж байгаатай би саналыг нийлэхийг нэг тал минь зөвшөөрч, нөгөө тал минь эсэргүүцэж байна. Залруулах асуудал маань зарим өсвөр насныханд сэтгэлээр унах шалтаг болж байна. Эцэг эхээс ирэх сайн сурах дарамт(энгийн үгээр "сайн сур" гэх дарамт гайгүй ч чимээгүй яг л эцэг эх нь асуудалд орсон нь надаас болсон, би л сайн сурахгүй бол болохгүй гэсэн хоёр дахь дарамт бол бүр хэцүү), за тэгээд хичээлдээ яваад даалгавраа хийхийн хажуугаар гэр бүлийн асуудал, эцэг эхийн энэ хэрэггүй улс төр, УИХ-аас болж хэрүүл хүүхдэд хүнд тусна. Японд сургууль дээр ялгаварлан гадуурхах бага бол Монголд үзэл бодлын ялгаварлан гадуурхал их. Чамайг юу сонсож, юу үздэгээс шалтгаалж хүүхдүүд ялгаварлаж, өөрийнхөө бодлыг хамгаалахын тулд асуудалд ордог. Эцэг эхийн маргаанаас болж хүүхэд гэртээ байхыг хүсэхгүй болно. Юмны үнэ өсөж, мөнгөний төлөөх хэрүүл ихсэж "ер нь л мөнгө олвол аз жаргалтай байх юм байна" гэсэн бодлыг энэ нийгэм зарим хүүхдүүдийн толгойнд суулгуулна. Яг л заримдаа энэ бүхнийг орхиод хаашаа ч хамаагүй чимээгүй газарт очихыг хүсдэг. Амар амгалан, тайван, ямар ч дарамт шахалт байхгүй газар. Японоос дутахгүй өсвөр насныхны дунд ийм асуудал их байгаа. Өсвөр насныханд зөвлөөд өнгөрөх биш бүр туслах байгууллага л хэрэгтэй байна. Хэн ч бид нарыг хорьдоггүй тийм газар.

0 Хариулах


Зочин 2019.01.31 107.242.121.9

Яг үнэн. Санал нэг байна. Нийгмээс ирэх дарамт бол үнэхээр хэцүү. Олигтой ажил хийхгүй л бол болохгүй юм байна, мөнгө олж л байвал яахав гэж бодсоор эргээд нөгөө мөнгө иддэг томчууд шигээ болоод дуусвал яана. Ер нь л гэр бүлийн тэр дарам хэцүү. Аль болох хичээгээд л байдаг, санаанд нь хэзээ ч хүрдэггүй. Багахан л хугацаа өгчихвөл болно шүү дээ, тэгэхгүй бүх зүйлийг нэг дор шахаж шаардаад л байдаг..

0 Хариулах


Зочин 2019.01.16 192.82.66.25

zov ontsog gej bodoj bn. manai zaluuchuud hervee uuniig uhaarval bugd hurdan hogjinodoo! gadaad gadaad l geed uhchih geed bdg, yg chadaltai, zorilgotoi mundag humuus ni l hiij buteegeed yvna daa

0 Хариулах