Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шинэ Мээр сонгов: С.Мөнхчулуун

Заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлэн намынхаа сценарийг “зөрчсөн” С.Мөнхчулуун ялав.


Төлөөлөгчид саналаа нууцаар хоёронтаа хураалгасны эцэст удтал сунжирсан тооллогын комиссын ажил 18.40 цагт дуусав. Тооллогын эцэст санаанд оромгүй дүн гарч, С.Мөнхчулууны нэрийг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болж байна. 

Нууц санал хураалтад НИТХ-ын 43 төлөөлөгч оролцож, эхний удаад хоёр нэр дэвшигч тэнцүү буюу 21, 21 төлөөлөгчийн санал авч, нэг хуудас хүчингүйд тооцогдсон юм. Харин сүүлчийн хураалтаар С.Мөнхчулуун 24, С.Амарсайхан 19 санал авч, 55.8 хувиар заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлэн намынхаа сценарийг “зөрчсөн” С.Мөнхчулуун ялав. 

МАН-ын Удирдах зөвлөлөөс дэвшүүлсэн кандидатыг өвдөг шороодуулсан С.Мөнхчулууны нэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлах, эсэх одоогоор тодорхойгүй, мөн эргэлзээтэй асуудал болон үлдэж байна. Хуулиараа бол, НИТХ-аас өргөн барьсан Нийслэлийн Засаг даргад дэвшигчийн нэрийг Ерөнхий сайд нэг удаа буцаах эрхтэй. Хэрэв ийнхүү нэр буцаагдсан тохиолдолд НИТХ 15 хоногийн дотор хэлэлцээд Ерөнхий сайдад дахин илгээнэ, тухайн нэрийг тав хоногийн дотор ЕС батлах ёстой юм байна. 

НИТХ-аас батлагдсан шинэхэн Мээр С.Мөнхчулуун хэвлэлийнхэнд өгсөн анхны ярилцлагыг хүргэж байна. 

-Улаанбаатарын Захирагч бол хот гэдэг том айлыг удирдаж, нийслэлчүүдийн ажил амьдралыг сайжруулахын төлөө ажилладаг хариуцлагатай алба. МАН-ын хөтөлбөрт амалсан ёсоор аз жаргалтай хот болгохын тулд утаа, түгжрэл зэрэг асуудлыг шийдэх дорвитой алхмууд хийнэ. Мөн манай хот хүүхдэд ээлтэй, иргэд маань ажилтай, орлоготой байхын төлөө ажиллана. Би мээрийн хувьд МАН-ынхаа амласан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийг 100 хувь биелүүлэхийн тулд НИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлийн харъяа газрууд, бүх дүүрэгтэйгээ хамтарч ажиллана. Нийслэлийн төсвийн нэг төгрөгийг ч үргүй зарцуулахгүйн төлөө ажиллах болно.  

-Та хотын дарга болоод халаа сэлгээ, шинэ томилгоо хийх үү?

-Тэр талаар өнөөдөр хэлэх боломжгүй. Ерөнхий сайд НИТХ-ын тогтоолыг батламжилснаар өнөөдрийн санал хураалтын дүн албан ёсны болно. Одоо ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг илүү чадавхжуулаад явах нь зөв гэж бодож байна. Халаа сэлгээтэй ноцолдож байснаас иргэд рүүгээ чиглэсэн ажилд анхаарлаа хандуулах нь чухал юм. Миний бие цаашид С.Амарсайхан даргатайгаа гар нийлэн хамтраад ажиллана гэдэгт итгэлтэй байна.  

Шинэхэн мээрээр тодроод буй С.Мөнхчулуун гэж хэн бэ гэдгийг дараах линкээс үзнэ үү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
3