Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

БНСУ-ын спортын ертөнц хүчирхийлэгчдийг нэрлэж эхэллээ

Ийм төлбөр төлдөг юм бол тамирчдын медаль улс оронд ч хэрэг байхгүй.


Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллээр спортын ертөнцийн хүчирхийлэгчдийн талаар мэдээлэхгүй өдөр гэж байхгүй болжээ. Шорт-трек, жүдо, таэквондо гээд л удахгүй бараг бүх спортын холбоо нь энэ шуугианд татагдан орох шинжтэй байна. Тус улсын Спортын яам, тамгын газрын том түшмэл, дарга нар ард түмнээс уучлал гуйж, хатуу арга хэмжээ авахаа амласан бол цагдаа нар хэдийнэ эхнээс нь баривчилж эхлээд байгаа юм.

Энэ бүх хүчирхийллийн эсрэг "давлагааг" олимпийн хошой аварга, шорт трекийн шигшээ багийн гишүүн, 21 настай Сим Сок Хи эхлүүлсэн. Тэрбээр дасгалжуулагч 37 настай Чо Чжэ Бомыг байнга зоддог, дарамталдаг гэж буруутгасан. Харин хэдэн өдрийн өмнө дасгалжуулагч нь түүнийг 4 жилийн турш хүчиндэж байгаа гэж хэлсэн нь Өмнөд Солонгосын нийгмийг шоконд оруулсан юм. 

Сим Сок Хи бол Сочи, Пёнчаны олимпийн наадамд оролцсон, олимпийн 2 алтан медальтай, шигшээ багийн лидер тамирчин. Түүнийг дасгалжуулагч нь 17 настайгаас нь  эхлэн байнга хүчиндэж ирсэн гэнэ. 

Чо Чжэ Бом хэрэв гомдол гаргах юм бол тамирчны замналыг чинь сүйтгэнэ шүү хэмээн сүрдүүлдэг байжээ. Сим Сок Хи "Намайг үргэлж зоддог байсан. Нэг удаа хоккейн цохиур модоор зодоод хуруу хугалсан. Төмөр эрэг шидээд тархи хагалж, одоо ч миний духан дээр сорви үлдсэн. Пёнчаны олимпиос 7 хоногийн өмнө толгой руу өшиглөсөн. Маш хүчтэй өшиглөсөн болохоор би үхэх нь гэж бодсон" гэж мэдэгджээ. Цагдаагийн газраас Чо Чжэ Бомыг шалгаж эхлээд байна.

Олон нийтийн байгууллагаас эмэгтэй тамирчдын тунд судлагаа явуулахад хүчирхийлэл, дэглэлтэнд өртөж байснаа маш олон тамирчин хүлээн зөвшөөрсөн байна.

Шорт трекийн дараа жүдогийн ертөнц доргилоо. 24 настай Син Ю Ён 16 настайгаасаа дасгалжуулагчдаа хүчиндүүлж байснаа илчилсэн. Син бол нэг хэсэг шигшээ багт барилдаж байсан тамирчин юм.

Дараа нь таэквондогийн дараалал ирлээ. Энэ удаад 33 настай зодог тайлсан тамирчин БНСУ-ын таэквондогийн холбооны гүйцэтгэх захиралд хүчирхийлүүлж байснаа сэтгүүлчдэд хэлсэн байна. Гэхдээ энэ явдал бүр 13 настай байхаас нь эхлэн 5 жил үргэлжилсэн байна. Энэ тамирчны мэдүүлгийг өөр 2 тамирчин баталсан. Гүйцэтгэх захирал бэлтгэлийн дараа хүүхдүүдийг гэрт нь хүргэж өгөхдөө нэгийг нь үлдээж, микро автобус дотроо хүчирхийлдэг байжээ. Түүний хохирогчдын нэг нь "Надад одоо ч тэр микро автобусны чимээ сонсогддог. Автобусны моторын дууг сонсохоор тэр үеийн аймшиг толгойд орж ирдэг" гэж телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Спортын ертөнцийн шуугиан хэт газар авсан тул БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гэм буруутай этгээдүүдийг хатуу шийтгэхийг тушаасан байна. ҮОХ-ны тэргүүн И Ги Хын ч гэм буруутныг өршөөхгүй гэдгээ хэлээд хэд хэдэн шинэчлэл хийхээр болсноо зарлалаа.

Цаашдаа спортын холбоод удирдах зөвлөлдөө заавал эмэгтэй хүн оруулж байх боллоо. Энэхүү эмэгтэй захирал нь эмэгтэй тамирчидтай уулзаж ярилцан, тэдний эрх ашгийг хамгаалж байх юм. Мөн бүх холбоо хүний эрхийн төлөөлөгч ажиллуулах гэнэ.  Тамирчдын бэлтгэл, цугларалтын системийг өөрчлөхөөр болжээ. Учир нь ихэнх гэмт хэрэг хөдөө орон нутагт болсон цугларалтын үеэр гарсан байна.
Мэдээж жирийн солонгосчууд энэ мэдээг сонсоод шоконд орсон. Зурагт телевизээр харан, амжилтад нь баярлаж байсан олон тамирчин хүчирхийллийн хохирогч болсонд тэд гайхаж, уурлаж байгаа юм. Телевизийн ярилцлагад орсон 39 настай нэгэн энгийн албан хаагч "Үр дүн хэрэгтэй ч ийм амжилт үзэж байгаа бидэнд хэрэггүй. Ийм төлбөр төлдөг юм бол тамирчдын медаль улс оронд ч хэрэг байхгүй. Бага насны хүүхдийг ч хүчирхийлдэг ийм багш дасгалжуулагч нарыг хүн гэж хэлэхэд хэцүү байна" гэж хэлжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
5 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
7 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
1
3
2
139
84
8
6

Сэтгэгдэл бичих (22)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.21 202.9.43.55

Tegeheer judogiin awraga bolson mongol emegteichuud hohirogchdiin egneend bagtdag hereg uu?

0 Хариулах


Зочин 2019.01.18 202.21.124.18

Ерөнхийлөгч Баттулга 48kg жингийн Отгонцэцэгийг хүчиндсэн гэсэн тэгээд нөгөөх нь Казахстан руу зугтаад гарчихсан гэсэн

2 Хариулах


Зочин 2019.01.18 213.180.34.222

Гуцааач малаааа эргүү юм зохиож бичээд

1 Хариулах


Зочин 2019.01.18 203.91.115.46

Манай 10 жилийн нэг охиныг буудлагын дасгалжуулагч нь 9 ангиас нь эхэлж хүчиндээд 10 ангид нь жирэмсэн болгосон. Өөрөөс 20 ах гэсэн. Бүх тамирчин охидийг оролддог. Гүндэгмааг бас 9-р ангтд нь Орос руу авч яваад унтчихсан гээд ярьдаг.

0 Хариулах


Зочин 2019.01.18 203.91.114.244

ямар аймаар юм бээ. Солонгос улс ч дор нь арга хэмжээ авч байна шүү. Манайх бол 3 хоног шуугилдаад л өнгөрнө.

0 Хариулах


Зочин 2019.01.18 66.181.188.71

Манайд энэ эхлээсэй билээ. Бүр салбаот новшнууд байгаа шүү, ялангуяа боловсролын салбарт, багш нар зөндөө байгаа.

0 Хариулах


Зочин 2019.01.17 202.179.26.183

Буудлагын дасгалжуулагч холбооны улирдлага нар гар нийлж бас амэгтэйчүүдээ ингэдэг

0 Хариулах


Зочин 2019.01.30 66.181.167.66

Хуцаач. Буудлагын удирдах зөвлөл, удирдлагыг хаа хамаагүй юманд хамсруулан харлуулж гүтгэхээ болио. Бүлэглээд л хүчингийн гэмт хэрэг үйлдээд явцгааж байх уу? Эрүүл ухаантай юм бичээрэй.

0 Хариулах


who 2019.01.17 202.9.43.60

Манайд ч байгаа даа ажлын байрны хүчирхийлэл даанч бүгд айдаг

0 Хариулах


Zi 2019.01.17 66.181.161.67

Judogiihin bas emegteichuudee huchinddeg geel bsan

0 Хариулах


Зочин 2019.01.18 83.255.125.86

Mgld uu

0 Хариулах


Зочин 2019.01.17 159.65.141.155

novsh

0 Хариулах


Зочин 2019.01.17 202.9.43.162

Монголын чөлөөт бөхийн өсвөрийнхнийг дасгалжуулагчид нь хусдаг шдээ. Бүр буудалд дагуулж ороод ч хусдаг.

3 Хариулах


Зочин 2019.01.17 202.21.111.170

Манай буудлагын нэг дасгалжуулагч тамирчиндаа би том боовтой тэгээд надаас хүүхнүүд салдаггүй гэх мэтээр дарамталж байсан гэсэн

1 Хариулах


Т Батзаяа 2019.01.17 66.181.160.95

энэ монголд байгаа гэхдээ илрэхгүй л байхдаа

0 Хариулах


Б 2019.01.17 202.9.45.74

Хэцүү2 спортод шавь нарыгаа оролддог багш нар маш их, тэгээд оролдоод хүчиндээд нөгөө охин нь цагдаад өгхөөр тухайн спортын холбооноос манай спортыг чи бараг муухайгаар харагдуулж байна өргөгдөлөө буцаа чиний амжилтанд нөлөөлж болно шүү гэж дарамталдаг

1 Хариулах


БУЯДАА 2019.01.17 202.131.250.130

Монголд ч гэсэн их дээ.

2 Хариулах


Цэцэг 2019.01.17 150.129.140.206

Бга ө манайд загварынхныг донгийн ангуучдад барьж өгдөг гэж бодож бга шдэ үүнтэй холбоотой Чаминэрдэнэ нас барсан бх шоу нэрээр их юм болж бга СУИС н хан хальт сөхөөд дарагдчих шг болсоон

2 Хариулах


Зочин 2019.01.18 103.229.121.98

Би ч бас тэгж бодсон.

0 Хариулах


түмэннаст 2019.01.17 202.9.45.215

Хүчирхийлэл байгаа байгаа. Эмэгтэй тамирчдыг зодох явдал бол маш их байгаа. мэдсэн ч мэдээгүй царайлаад байдаг. Зөвхөн хүчээр далайлгах ч биш муухайгаар харааж зүхдэг явдал ч байна. Чөлөөтийн Цэндийн Баярсайхан гэж нэгнөхөр байдаг ш дээ

1 Хариулах


Зочин 2019.01.17 202.9.42.212

bayrsaihan pizda gehees bish gar hvrdegiig bol medehgvi ym

4 Хариулах


Зочин 2019.01.19 66.181.190.98

hel amaar doromjloh n huchirhiilliin 1 helber

0


ХМ 2019.01.17 49.0.135.59

Хмм, хэцүүхэн юмаа даа. Нэг нь л зоригтойхон дуугарахад цаашлаад бүгд зориг ордог гэдгийг харуулсан жишээ боллоо. Өөрийнхөө бас бусдын төлөө нэг үг ч болтугай дуугардаг байцгаая. Хэн нэгнийг өөр шигээ муухай байдалд оруулахыг хүсэхгүй биз дээ? /Мөн нийтлэлийнхээ үг үсгийн алдааг хяначихаж болдоггүй юм уу? /

1 Хариулах


Зочин 2019.01.17 202.55.188.33

Солонгост байгаа монгол хараар ажилдаг охидууд хүүхнүүд бүгд цалингаа авхын тулд хүчирхийлүүлдэг гэхд болно доо

14 Хариулах


Зочин 2019.01.18 175.223.44.251

За төөрөөд бгаарай... Энэ тал дээр харин ч монгол эмэгтэйчүүдээс айдаг... Манайхан сул дорой биш

0 Хариулах


Зочин 2019.01.18 195.181.161.76

Ter unen shuu

0 Хариулах


Зочин 2019.01.17 49.0.212.106

солонгосчууд арай муухай юм аа цалингаа авахын тулд хүчирхийлүүлээд байхдаа яаахав дээ

1 Хариулах


Зочин 2019.01.17 202.9.42.175

Za yu hudlaa yariaad bgaan tiim yum sonsooguin bna

1 Хариулах


Зочин 2019.01.17 117.111.7.127

За бас арай хэтрүүлээд бна шүү дуртай нь л тэгээд явдаг бх өөрөө амьдарч үзээгүй болхоор ингээд бх шг бна тийм зүйл бхгүй нэг юм сонсоод нэмж ярьдаг аа больнуу!!!

2 Хариулах


М 2019.01.17 103.229.122.108

Загдсүрэн хүртэл хүчин хийх гэж оролдсон байна. Манайх хүртэл дампуурсан. Эмэгтэйчүүд айгаад чимээгүй байна

1 Хариулах


Зочин 2019.01.18 195.181.161.76

Загдсүрэн хүчиндэгч шүү дээ

0 Хариулах


Зочин 2019.01.17 66.181.160.74

Загдсүрэн гуайг мэдэлгүй яахав, битгий худлаа шаа чи

0 Хариулах


Зочин 2019.01.17 64.119.26.98

Хуц чи муу загдсүрэнгиын боов минь

0


Зочин 2019.01.17 202.9.43.233

Солонгосчууд угаасаа эр эмгүй янх***ууд шдээ.

11 Хариулах


Зочин 2019.01.17 139.5.217.15

Монголын эмэгтэй волбейлчид Солонгос дасгалжуулагчтай.Тэр ноо-той бх магадлалтай. Эмзэг бдлыг нь далимдуулах арга хэргэллэг бх шалгах хэрэгтэй шүү

2 Хариулах


Зочин 2019.01.28 222.120.27.13

Haana yamr solongs dasgaljuulagch bgn?

0 Хариулах


Зочин 2019.01.17 66.181.160.95

чи арай ингэж ярьж болохгүй ээ

0 Хариулах


Зочин 2019.01.17 64.119.26.98

Өмөөрөөд байгаа пизда чи өөрөө хүчиндэгч биз

0


буянаа. 2019.01.17 76.19.45.43

.....ийм бузар этгээдүүлийг хатуу шийтгэж торны цаана шар махтайгаа хаттал суулгах хэрэгтэй...

0 Хариулах