Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийг өөрчилж буй шилдэг 9 өсвөрийн манлайлагчдын өгөх зөвлөгөө

Тэд ердөө л өсвөр насны хүүхдүүд. Гэхдээ тэд том зорилготой.


BBC дээр гарсан уг нийтлэл дээр дэлхийн технологийн ертөнцийг өөрчилж буй шилдэг өсвөр насныхан амьдралын үнэт зөвлөгөөнүүдийг хайрлажээ.

1. Хиллари Ийп, 13 настай, MinorMynas компанийн Ерөнхий захирал

Хамгийн чухал зүйл бол эхний алхмыг хийх. Зорилго чинь дааж давшгүй эсвэл биелэхэд хэтэрхий том мэт санагдаж болох ч зүгээр л хараад суугаад байх нь ямар ч өөрчлөлтийг авчрахгүй.

2. Эмбер Янг, 18 настай, SEER Tracker-ийг бүтээгч

Дэлхий ертөнцийг аналитикийн аргаар болон өөр өөр өнцгөөр хар. Ямар технологи одоо хамгийн түгээмэл, трэнд болж байна вэ гэж биш юу цаашид тийм байх боломжтой вэ гэдгийг л өөрөөсөө асуу.

3. Триша Прабу, 17 настай, ReThink-ийг үүсгэн байгуулагч

Заавал компьютерийн шинжлэх ухаанаар цааш ажиллах, ажиллахгүй нь гол биш. Код бичих чадвар, технологийн мэдлэг, програмчлах чадвар нь бүгд таны ирээдүйд хийх ямар ч ажилд хамгийн, бүр хамгийн хэрэгтэй чадварууд юм.

4. Деа Курти, 16 настай, Novel Girls-ийг үүсгэн байгуулагч

Хэрвээ төлөвлөгөө чинь бүтэхгүй байгаа бол төлөвлөгөөгөө өөрчил. Зорилгоо биш. Нөхцөл байдалд тааруулан ажиллаж, илүү холыг харж сурах хэрэгтэй.

Баруун талд зогсож байгаа нь Деа Курти.

5. Гитанжали Рао, 12 настай, Tethys-ийг үүсгэн байгуулагч

Асуудлыг шийдэх явцад та олон алдаа гаргасаар л байх болно. Тэднийг хүлээж аваад асуудлуудтай нүүр тул. Битгий бууж өг. Харин өөрчлөлт авчрах илүү том зорилго урд чинь байгаа гэдгийг байнга санаж яваарай.

6. Харшвардхансин Зала, 15 настай, дрон зохион бүтээгч

Маш олон хүн надад 'энэ чинь хийх боломжгүй зүйл' хэмээн хэлж, урмыг минь мохоодог байсан. Хэрвээ чи дэлхийг өөрчилмөөр байвал боломжгүй гэх даалгаврыг эхлээд барьж ав. Бусад хүмүүсийн хувьд боломжгүй байлаа гээд миний хувьд ч бас боломжгүй гэсэн үг биш. Чиний хувьд ч, аливаа нэг зүйлийг хийх хүсэлтэй хэнд ч боломжгүй зүйл гэж байхгүй.

7. Робби Фрэй, 18 настай, зохион бүтээгч

Хэрвээ чи инженерчлэлийн салбарт орохоор шийдсэн л бол мянга мянга хүнд тусалж байгаагийн сацуу, энэ амьдрал чинь дууссан ч гэсэн цаашид мөн л мянга мянган хүнд тусалсаар байх болно гэсэн үг. Ийм л янзтай салбар.

8. Аружан Кошкарова, 17 настай, QamCare-ийн хамтран үүсгэн байгуулагч

Дэлхийг өөрчилмөөр байвал эхлээд амьдарч байгаа хот, сурч байгаа сургуулиасаа эхэл. Жижигхэн өөрчлөлтүүд ч бас өөрчлөлт гэдгийг сана.

9. Хамиш Финлейсон, 13 настай, аппликэйшн хөгжүүлэгч

Том мөрөөдөж, шаргуу ажиллаж, хэзээ ч бүү бууж өг. Өөрийгөө бусдаас нуух гэж оролдох хэрэггүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
12 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
13 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
24
0
0
0
6
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Positive girl 2019.01.19 122.201.24.201

xergtei niitlel bga ch ene xuuxduudiin xiisen zohioson zuils n yu bolohiig mun bichsn bol ih zugeer baix bla. ymr ch bsn bayrllaa

0 Хариулах