Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Точиношин тэмцээнийг орхилоо

Точиношин Хаврын тэмцээнд кадобан болж, озэки цолоо хамгаалж барилдах болно.


Мэргэжлийн сүмогийн Хацү башёд эхний 4 өдөр дараалан ялагдаад байсан озэки Точиношин өнөөдрөөс барилдахгүй болжээ. Тэмцээнээс 5 хоногийн өмнө бэлтгэл дээр баруун гуяндаа гэмтэл авсан нь нөлөөлж, нэг ч давж чадсангүй. Өнөөдөр түүнтэй учраа таарсан байсан Шёохозан ийнхүү барилдалгүй даваа авч байна.


Түүний багш Касүгано ояката "Тэмцээний 4 дэх өдөр Тамавашид унасныхаа дараа "Ёстой болохгүй байна" гэж надад хэлсэн. Гомдол, шалтаг хэлдэггүй Точиношин ингэж хэлж байгаа болохоор гэмтэл нь хүнд байна гэсэн үг. 2-р сард тойргийн барилдаан байхгүй болохоор сайн эмчлүүлээд Хаврын тэмцээнд зодоглоно" гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Точиношин Хаврын тэмцээнд кадобан болж, озэки цолоо хамгаалж барилдах болно. Өнгөрсөн оны Намрын тэмцээнд мөн кадобан барилдаад 9 давж байсан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
23 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
23 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.