Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Осол хийсэн согтуу лам "Бурхан та нарыг шийтгэлээ" гэжээ

Христийн шашны номлогч, багш ламтан түүний хэлсэн үг хохирогчдыг үнэхээр гайхшруулжээ.


ОХУ-ын Псков мужид болсон машины осол олны анхаарлыг татаж эхлээд байна. Орост өдөр тутам гардаг бусад ослоос онц ялгаагүй, согтуугаар машин барьснаас үүдсэн хэрэг. Гэхдээ энэ хэрэгт оролцогчдын "тоглолт" тун сонирхолтой байгаа юм.
Энэ сарын 12-нд Псков мужийн нэгэн зам дээр энэ явдал болжээ. Иеродиакон Андрей Парфенов хэмээх ламтан "Toyota Camry" машинаа согтуу жолоодож яваад эсрэг урсгалд орж,  "Deаwoo Nexia" машиныг мөргөсөн байна. Мөргүүлсэн машинд 4 хүн сууж явсан бөгөөд урд суудалд сууж явсан 43 настай Екатерина Царева тархи нь гэмтэж, хавирга нь хугаран эмнэлэгт хүргэгджээ.

Эрчимт эмчилгээ хийлгэж байсан эмэгтэйд 15-ны өдөр нэгэн эргэлт ирсэн нь Псковын сүм хийдүүдийн олон нийттэй харилцах хэлтсийн томоохон албан тушаалтай ламтан Александр Петряков байлаа. Христийн шашны номлогч, багш ламтан түүний хэлсэн үг хохирогчдыг үнэхээр гайхшруулжээ.

Александр Петряков "Таныг Бурхан шийтгэсэн байна. Магадгүй та хурдан гэртээ хариад архи, дарс уухсан, эсвэл ямар нэг зугаалга, найранд очих гэж бодсон байх. Харин Бурхан таныг зогсоох гэж оролджээ" гээд эмэгтэйд нүглээ наминчлахыг зөвлөсөн байна. 

Мэс засалд орох гэж байхад нь ч хэрэгтэн лам Андрей Парфенов эмнэлэгт ирж, машиныхаа урд зүүсэн байсан Бурханы хөргийг үзүүлэн, "Энэ л биднийг аварлаа. Би ядуу хүн. Аав ээж минь хүнд өвчтэй" гэж ярьжээ.

Орон нутгийн Цагдаагийн газраас ламтанд одоо хүртэл хэрэг үүсгэн шалгаагүй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
18 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
22
0
1
1
4
1
2

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.17 203.91.115.40

orsuud ugaasa buthgui ee niigem ni arhind ih orson aluuss ni corruption bgaa geed l

0 Хариулах


Зочин 2019.01.17 66.181.161.71

Чи өөрөө согтуу байхдаа энэ нийтлэлийг бичсэн юмуу

0 Хариулах


Зочин 2019.01.17 202.126.89.45

Юу ч ойлгосонгүй, энэ лам ямар гэм хийсийн? Цагдаа чагаад шалгах гээд бган?

2 Хариулах


Зочин 2019.01.17 103.229.120.64

Erguu mal we chi

0 Хариулах


Зочин 2019.01.17 103.10.23.135

Oros yalna. Yalj bgaa hahaha

0 Хариулах