Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ли Куан Ю-гийн гайхамшиг буюу Сингапур яаж авлигыг ялсан бэ

Эх оронч үзэл гэж юу болохыг яруу тод харуулсан энэ хүнийг яагаад Сингапурын ард түмэн "Эцэг" хэмээн эрхэмлэн хүндэтгэдэг нь ойлгомжтой билээ. Харин Монголд ийм удирдагч гарч ирэх болов уу?


Сингапур үргэлж ийм баян цатгалан орон байгаагүй. Одоо л Сингапурыг гайхамшиг хэмээн нэрлэж, олон сая жуулчин, бизнес эрхлэгчид зорьдог болсон болохоос хэдэн арван жилийн өмнө тус улсын ихэнх иргэд ядуу зүдүү, арай ядан хоол ундаа залгуулж байсан юм. Харин ухаантай, шудрага, чадалтай ганц улстөрч юу хийж чаддагийг Сингапур харуулсан билээ. Ли Куан Ю хэмээх эрхмийн ачаар ямар ч байгалийн баялаггүй, ядуу буурай орон дэлхийн хамгийн баян улсуудын нэг болон хувирсан юм.

Авлигыг устгав

Хүнд сурталт нийгмийн гол гай зовлон бол авлига, хээл хахууль юм. Сингапурын эдийн засгийн гайхамшгийн эцэг Ли Куан Ю "Авлигыг бүрмөсөн ялахын тулд өрөвдөх сэтгэлгүй, хатуу байх ёстой. Хэрэв таны найз, хамаатан садан чинь хээл хахууль авч байвал тэднийг ч шоронд хийхэд бэлэн байх хэрэгтэй" гэж нэг бус удаа хэлж байв.
Үнэхээр ч Ли Куан Ю хэнийг ч хайрлаагүй. Хэд хэдэн сайд авлигын хэргээр шоронд орсон бөгөөд маш урт хугацааны ял авсан нэг нь Ерөнхий сайдын олон жилийн дотнын найз байсан юм.

Одоо Сингапурын дарга, захирлууд албан тушаалаа ашиглан, авлигад орооцолдохгүй хэмжээний өндөр цалин хөлс авдаг. Сингапурын хэвлэл мэдээлэл ч үнэхээр 4-дэх засаглал болж чадсан учир сэтгүүлчид дарга нарын орлого, зарлага, амьдралыг анхааралтай хянаж байдаг.

Хэн нэгэн дарга цалиндаа тохирохгүй тансаг амьдарч байгааг сэтгүүлчид илрүүлж байсан тохиолдол олон бий. Авлигын хэрэгт холбогдсон албан хаагчдад маш өндөр торгууль оноодог тул авилга аваад баригдвал шоронд орохоос гадна насны эцэст ямар ч хөрөнгөгүй үлдэх эрсдэл өндөр.

"Авлигыг устгахыг хүсч байна уу? Тэгвэл эхлээд 3 сайн найзаа шоронд суулга. Тэд яагаад суух ёстойг та сайн мэдэж байгаа, тэд ч өөрсдөө ойлгож байгаа" Ли Куан Ю

Ли Куан Ю засгийн эрхэнд гарсных нь дараа түүний өмнө 2 сонголт байсан гэж хэлдэг. Эхнийх нь, гэрбүл, найз нөхдийн хамт улсаа цөлмөж, дэлхийн баячуудын чансаанд багтаад ард түмнээ ядууруулах. Эсвэл ард түмний зарц болж зүтгэн, Сингапурыг дэлхийн баян 10 орны тоонд багтаах.

Ерөнхий сайд хоёр дахь замыг сонгож, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлж, өөрөө баян тансаг орны удирдагч болсон юм.

Өршөөл байхгүй, хатуу шийтгэл

Сингапурын ард түмэн түүнийг харгис хатуу ч үнэнч шударга удирдагч гэж үздэг. Тус улс маш хатуу шүүхийн систем, тогтолцоотой. Сингапурт цаазын ял хамгийн их хэрэглэдэг бөгөөд хар тамхичид, хүний амь насыг хөнөөсөн хэрэгтнүүд дүүжлүүрийн олсны өмнө очдог.

Мөн энд саваагаар цохих гэсэн өвөрмөц шийтгэлтэй. Сонирхолтой нь ард түмний ихэнх нь энэ шийтгэлийг дэмждэг байна. Хөнгөвтөр хэрэг үйлдэхэд л маш өндөр торгууль төлж, шоронд хоригдоно. Ийм хатуу болохоор л Сингапурт гэмт хэрэг  ховор гардаг байна.

Гадаадын хөрөнгө оруулалт

Ядуу буурай Сингапур оронд мөнгө хэрэгтэй байлаа. Энд аж үйлдвэр хөгжүүлэхэд шаардлагатай ашигт малтмал, байгалийн баялаг байхгүй. Цаг агаар, цэвэр усны хомсдол нь хөдөө аж ахуй эрхлэхэд тун таагүй. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт л энэ жижигхэн орныг аврах байлаа.

1960-аад онд Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хилээ хаасан нь хөрш зэргэлдээ Сингапур, Өмнөд Солонгос, Хонконг улсуудын хөгжих бололцоог нээж өгсөн юм. Ли Куан Ю гадаадаас хөрөнгө оруулж ирэхийн тулд гадаадын компаниудад ажиллах таатай орчин бүрдүүлж өгөв. Ингэснээр улс оронд ажлын шинэ байр бий болсон бол Барууны компаниуд татварын хөнгөлөлт, хямд ажиллах хүч гэсэн хямд өртөгтэй бараа үйлдвэрлэх боломжтой болжээ. Засгийн газраас тэдний үйл ажиллагаанд хошуу дүрж, оролцдоггүй тул хөрөнгө оруулах хүсэлтэй компани ч олон байлаа.

Боловсрол

Ли Куан Ю Сингапурт ухаантай, боловсролтой шинэ үе өсгөн хүмүүжүүлэх зорилт тавьлаа. Боловсролын системээ шинэчилж, өндөр технологийн салбарыг илүүд үздэг боллоо. 

Их дээд сургууль төгссөн залуучууд гадаадын компанид ажилд орж, тэргүүн туршлага судлана. Удалгүй тэд дэлхийд өрсөлдөж эхэллээ. Өнөөдөр сингапур залуучууд ямар ч салбарт толгой цохиж явна.

Ашиг өгдөг улсын компаниуд

Сингапурын ардын аж ахуйн маш том хэсгийг улсын компаниуд эзэлдэг. Анхны улсын компаниудын нэг "Singapore Airlines"-ийг аваад үзэхэд аль хэдийнэ салбартаа дэлхийд тэргүүлэгч болжээ. Улсын компани нь байн байн удирдлага солигддоггүй, үнэнч шудрага зарчимтай тул ийм амжилтад хүрсэн байна.  

Өнөөгийн Сингапур орон бол Ли Куан Ю-гийн 30 жилийн удирдлагын үр дүн. Хөгжиж буй буурай орныг хөгжилтэй орчин үеийн улс болгоход үнэнч шудрага улстөрч ямар их хэрэгтэйг харуулсан тод жишээ бол Сингапур.

Эх оронч үзэл гэж юу болохыг яруу тод харуулсан энэ хүнийг яагаад Сингапурын ард түмэн "Эцэг" хэмээн эрхэмлэн хүндэтгэдэг нь ойлгомжтой билээ. Харин Монголд ийм удирдагч гарч ирэх болов уу?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
2
Өчигдөр
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
3
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
0
0
2
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

За 2019.01.20 202.9.42.233

Манай удирдагч нар 1 дэх замыг сонгоод насныхаа эцэст ард түмнээрээ хараалгуулж, хэн хаанаас гарч ирч намайг шоронд хийх бол гэж түгшиж амьдардаг

0 Хариулах


chadkue 2019.01.17 103.57.95.95

hurelsukh chadkue

0 Хариулах


Зочин 2019.01.17 103.10.23.135

ulsiin n terguun n terguun hulgaich terniig songoj baigaa ard tumen usan teneg mulguu yum chin neg hesegtee namag shavart baih bolovuu

0 Хариулах