Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Алисагийн тэмдэглэл: "Smoky City" дугуйт тэшүүрийн талбайд очоорой гэж хүмүүсийг ятгах нь


Би чөлөөт цагаа их үр бүтээлтэй өнгөрүүлэх сонирхолтой. Мөсөн гулгуурын талбай зорьж, кино үзэж, ном уншин гадуур алхахаас гадна бидэнд хийж болох БАС НЭГЭН гоё зүйл бий болсон тухай яг нээлтийх нь өмнөх өдөр би олж сонссон юм. Энэ бол дугуйт тэшүүрийн талбай! Мөсөн дээр гулгахаас ялгаа юу байх вэ гэж бодсон ч үнэндээ тэс өөр байсан байдаг.   

Энэ гоё зургуудыг "Suniko" авав.

Нээлтээ хийхийн өмнөх өдөр би пэйж рүү нь чат бичсэнд тэд надтай холбогдож, өмнөх өдөр нь болох VIP нээлтэндээ урьсан юм. Энэ бол миний очсон анх удаагийнх бас зүрхлэн хэлэхэд сүүлийн удаагийнх биш тийм л айлчлал байсан билээ. Учир нь надад энэ газрын уур амьсгал үнэхээр их таалагдсан бөгөөд тухайн үед үнэгүй пицца өгсөн нь ч нөлөөлсөн шүү.   

Хаана байрладаг вэ?

Smoky City дугуйт тэшүүрийн талбай Сансрын E-mart худалдааны төвийн 6 давхарт байрлаж байна.

Үнэ хөлс?

Цагийн 7000 төгрөг. Хүүхдэд бол 6000 төгрөг. Үүнд та мэдээж өөрт таарах тэшүүрээ сонгоод, нэг удаагийн зориулалтын оймс үнэгүй аваад гулгах боломжтой. 

Цагийн хуваарь?

Өглөө 9 цагаас оройн 22 цаг хүртэл буюу E-mart дэлгүүртэй адил хуваариар.

Дуу хөгжмийн хувьд?

Дугуйт тэшүүрийн талбай дээр ямар дуу явах ёстой билээ? Мэдээж ретро! Энд 80-аад оны дуунууд болон өнөө цагийн залуусын дуртай дуу хөгжмүүд эгшиглэж байна.

Ямар хувцастай очвол болох бол?

Чөлөөт хувцас! Маш чөлөөтэй хувцас шүү. Бас нимгэн байх тусмаа сайн. Учир нь та дугуйт тэшүүрээр явахаар халууцна шүү дээ. Түүртээд байвал онцгүй. Будаг нь ханхалсан шинэхэн газар учир уналаа гэхэд тоос шороо болох магадлалтай тул хэтэрхий цайвар хувцас өмсөж ирээд дэмий л болов уу.

Ямар буянтай хүн нь энэ газрыг нээв?   

Энэ хүнийг Г.Булгантамир гэдэг. Гулгаж чадахгүй сандал бараадан сууж байхдаа би түүнтэй хэсэгхэн хугацаанд юу ярилцсанаа хуваалцъя.

-Энэ гоё газрыг нээх санаа хэзээнээс төрөв?

-Гурав, дөрвөн жилийн өмнө ийм газар байгуулагддаггүй юм байх даа гэж бодож байсан. Тэгээд бараг таван сар гэртээ нэг удаа ажилгүй суусан юм. Тэр үед л яг сонирхолтой юм хийе гэж бодсон. Бичлэг дуун дээр ер нь гардаг даа? 

(Энэ мөчид хүн ирж дуудаад, бидний яриа түр завсарлав. Тэр үед Smoky City-гийн нэгэн ажилтан над дээр ирээд энэ дугуйт тэшүүрээр явах тийм хүнд биш, хөлөө жаахан нугалаад, биеэ сул тавиарай хэмээн чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч зүрхийг минь хайлуулсан билээ. Гэсэн ч би айгаад явж чадахгүй хэвээрээ л байв.)

-За уучлаарай, одоо хоёулаа хэсэг чимээгүй байж болох байх аа. За, тэгээд ер нь би хийхгүй бол өөр хүн хийхгүй л юм шиг байна гэж бодсон. Яг хийсний дараа аймаар олон хүн гарч ирсэн л дээ. Би энэ санааг бодож байсан юм, хийх гэж байсан юм гээд. Тэгээд би та нарыг хийх байх гэж зөндөө хүлээсэн шүү дээ, би хийчихсэн шүү гээд инээгээд л өнгөрдөг дөө.

-Яаа сая нэг хүн яг унасан.

-Тэглээ, нэлээн том биетэй хүн унах шиг боллоо.

-Би өөрөө бас унахаас их айдаг болохоор..

-Яг гулгах үедээ тохойны хамгаалалтаа хийх хэрэгтэй. Өвдгөөрөө тэр болгон унахгүй болохоор бас гайгүй.

-Нийт хэдэн дугуйт тэшүүр байгаа вэ?

-Их гарна гэж бодсон размеруудыг судалж байгаад арай илүүг аваад, ерөнхийдөө бол 32-46 размерын 200 гаруй дугуйт тэшүүр авсан байгаа. Анх захиалсан хэдтэйгээ нийлээд 206 байгаа юм байна.

-Нэг дор хэр олон хүн гулгах боломжтой болов уу?

-Заалны багтаамжийг ерөнхийдөө 60 хүн гэж тооцоолсон. Мэдээж хүмүүсийн хоорондын зай, талбайг бодож байгаад тооцоолсон.

-Зааланд явах дуунуудыг яаж сонгов?

-Санал асуулга явуулсан. Бас нэг залуу надад нэлээн хэдэн дуу явуулсан байгаа. Тэр санал асуулгыг цааш үргэлжлүүлье гэж бодож байгаа. Ер нь бол 70,80,90-ээд оны дуунуудыг тавьбал илүү гоё гэсэн санал ирсэн. Харин энэ хана байгаа биз? Би нэг номыг ямар гоё хавтастай ном бэ гээд авч байсан юм. Тэр номын өнгөөр ханаа будсан байгаа. 

-Ямар ном бэ?

- "The Coaching Habit" гээд ном. Аваад л завгүй болсон болохоор уншиж дуусгаагүй л байна.

-Гол нь энэ талбайг хаана нээхээ яаж сонгож шийдсэн бэ?

-Анх яагаад ч юм мэдэхгүй явсаар байгаад E-mart дээр хүрээд ирсэн байсан. Том талбай танайд байгаа юу гэж асуухад яг энэ талбайг үзүүлсэн. Таазыг нь хараад "Хоох"   гээд л. Тэр үеэс хойш энэ газар санаанаас гарахаа больсон. Өөр газар гэхээр ерөөсөө санаанд таарахгүй. Байршил эсвэл зогсоол муутай, хэтэрхий олон баганатай гээд л. Тэгж л сонгосон доо энэ газрыг.

-Өөрөө хэзээ дугуйт тэшүүрээр явж сурсан бэ?

-Туршилтын дугуйт тэшүүрүүдээ захиалчхаад өнгөрсөн зун л яг сурсан. Өмнө нь ерөөсөө гулгаж байгаагүй. Мөсөн тэшүүрээр бол гулгаж байсан. Ангиараа, охидын малгайг шүүрээд л зугтдаг шдээ? Яг л тийм байсан. 

-Цаашид энэ газар ямар байгаасай, хүмүүс бас хэрхэн хүлээж аваасай гэж хүсэж байгаа вэ?

-Мммм мэдэхгүй.  Би яг яагаад ч юм аймаар догдлоод, хүн ирэх болов уу таалагдах болов уу гэж бодож байсан. Гэхдээ гайгүй юм шиг байна аа. Сүүлчийн хэд хоног бараг нойр хүрээгүй. Ядрахын эрхэнд л унтсан. Хүмүүс маш их хүлээлттэй байсан. Над руу бас зурвас их бичдэг. Хэзээ, хаана нээгдэх гэж байна гээд асуутлууд их ирэх болгонд урам авч байсан. 

-Пэйж, инстаграм хуудсаа нэлээн дээр нээсэн байсан тийм ээ?

-Анх санаагаа яг хэрэгжүүлж эхлэх үедээ буюу долдугаар сард нээсэн. Юу ч гэсэн иймэрхүү юм нээе гээд л нээж байсан. Тухайн үед надад бусдад харуулчих зураг, тэшүүр ч байгаагүй. Интернэтээс зураг ашиглаж л оруулдаг байсан.

-Яагаад ийм нэр өгөх болсон бэ?

-Ммм энэ ингэсэн юм. Нэр нь их гоё л доо. Дизайнер болон манай интерьер хийдэг залуу бид хэд логогоо бодож байсан юм. Бөөрөнхий дотор тэшүүртэй, тэгээд "Ulaanbaatar" гэж бичээд нэрээ нэмээд оруулаад өгье гээд ярьчихсан байсан юм. Анх энэ дугуйт тэшүүрээ далавчтай зурж байсан. Тэгээд аваад хаясан л даа. Нэрээ бодоод л байсан. Бүтэн шөнө бодоод гарч явсан юм. Тэгсэн харин хоёр жилийн өмнө хийлгэж байсан "Smoky City" гээд хүрмээ гаргаж ирээд сандал дээр тавьсан чинь нөгөө хоёр "Наад нэрийг чинь өгвөл яасан юм" гээд л сонгож байсан даа.

-За баярлалаа, амжилт хүсье!

-Баярлалаа, чи одоо гулгана биз дээ?

Ингээд бидний яриа өндөрлөж, би сандлаасаа босох хэрэгтэй болсон билээ. Заал руу явах үед харин би маш тайван байж, нэлээн дассан юм. Хүүхэд залуус болон ах эгч нартаа хандаж хэлэхэд энэ бол сурахад тийм хэцүү зүйл биш юм билээ. Та бүхэн ч бас энэ газраар заавал зочилж, цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй! Миний хувиасаа санал болгох газар гэвэл гарцаагүй энэ байх болно.   

Энэ дууг зориулъя:

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
3
150
1
1
1
5
5

Сэтгэгдэл бичих (15)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Oderdem 2019.02.08 150.129.142.192

Бичлэг: https://youtu.be/3d_ub8utzWM

0 Хариулах


EEL 2019.01.24 103.229.120.118

Оон. Чи бүүр нийтлэл бичсийм байна шдээ. Ойлголоох340. Энэ удаад харилцаагаа үнэхээр дуусгая. Гоё юмнаас гоёыг нь харж чадсангүй дээ би lmao

0 Хариулах


Зочин 2019.01.21 202.9.44.156

yoo bi zaya egchid hairtai, zaya egchid hairtai bolhoor aliced hairtai bolj bh shig bn. bichij baigaa ug burt ni ashiglaj baigaa useg bur, gargaj baigaa sanaa, ilerhilj baigaa ni geed buh yumand hairtai. zugeer l alice, k , zaya gedeg nernuud minii zurhend, tolgoind ergeldeed l baij baih yum. zondoo ih hairtai shuu

0 Хариулах


Zochin Zochin 2019.01.20 64.119.21.121

Uneheer goe ymaa shine chuluut tsagaa bas saihan zugaatai ongoruuleh sanaa gargasan zaluud ajliin amjilt husei zaawal ochij gulganaa <3 :))))))

0 Хариулах


Trz 2019.01.20 202.21.106.148

Ochison nastergui humuus gulgii gesench buh skate huntei geed gulgaj chadaagui talbai jijighen sanagdsan yadaj aytaihan duu tawichihgui law yamarch duu yawahgui bsan. Humuus uug ooriinhoo rolliktoi ochood tolbor tolood gulgawal uug ni zgr sh dee. Uug ni enenees goe tom gazar neegdwel bi law odor bolgon ochino oo.

5 Хариулах


Зочин 2019.01.20 202.21.106.148

Uug ydaj huwtsas solih tustai oroo hiichihgui dee

2 Хариулах


зочин 2019.01.20 66.181.188.125

нэг дээр үеийн будаг нь муудцан гражнд баахан настергүй хүмүүс гулгаад л дуу муу нь утасныхаа спикерээр тавиад байгаамуу хаашээн ёооё бүр зориж очоод хараад шоконд орсон

0 Хариулах


Sarangoo 2019.01.19 66.181.177.42

Saihan sanaa bn amjilt husey

0 Хариулах


Зочин 2019.01.19 103.26.193.36

Хаана байдаг вэ

0 Хариулах


Зочин 2019.01.19 59.153.115.23

Taylor Swift дуунууд байвал зүгээр

4 Хариулах


Зочин 2019.01.21 112.64.68.5

alternative,indie rock, retro l duu egshigleh estoi gazar, tm basic ym sonsdog humusin ireh gazr bish

1 Хариулах


zorigo 2019.01.18 66.181.161.53

aimar goe yu tegch bgad zawal ochino

0 Хариулах


Зочин 2019.01.17 66.181.187.61

Hooh yun goy ym bee zaaval ocnoo

0 Хариулах


Zochin 2019.01.17 66.181.161.73

Woow goy yma duude amjilt xusey

0 Хариулах


Зочин 2019.01.17 66.181.161.84

Үнийн хувьд бага зэрэг багасагсан нь дээр байхаа сурагчидийг татий гэж бодож байвал

2 Хариулах


Зочин 2019.01.18 103.229.123.101

Gaigui shdee shal hereggui fast food.d mongo haramldaggui ym chin harin ch yg l bolj bn gj bodoj bn

0 Хариулах


Зочин 2019.01.17 64.119.22.14

uurinhuu teshuurtei ochij boloh umuu

0 Хариулах


Зочин 2019.01.17 66.181.161.37

Uneheer mundag zaluu shuu amjilt

0 Хариулах


Зочин 2019.01.17 202.21.106.125

Iim orchintoi gazar uneheer 70 80 90 ood onii duu tawih n goy shuu, orchin uyiin duu hereggui! Iim goy gazar neesend uneheer bayrtai bna, bayarlalaa

0 Хариулах