Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 4-ний өдөр Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан юм.

Энэхүү хуулийн төслийг 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар батлав.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэж санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 49 гишүүний 44 нь буюу 89.8 хувийн саналаар хуулийн төсөл батлагдав.

Мөн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон 49 гишүүний 43 гишүүний саналаар буюу 87.8 хувийн саналаар хуулийн төсөл батлагдав.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх хуулийн боломжтой болж байгаа юм. Хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0