Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвхөн ФЭН ОХИД/ХӨВГҮҮДИЙН л ойлгох 25 мэдрэмж

Hello FANGIRLS AND BOYS!


Өсвөр наснаасаа хойш л fangirl амьдралаар амьдарсан учир эдгээр мэдрэмж ижил төстэй сонирхол бүхий охид, хөвгүүдэд ихээр төрдгийг би сайн мэднэ. Тийм ч учраас та бүхэнд энэхүү хөгжилтэй нийтлэлийг хүргэж байна. Яг л ийм байдаг даа?

1. Шүтэн биширдэг зүйлээ бусдаас харамлах мэдрэмж хамгийн хэцүү. Адилхан сонирхолтой хүмүүстэй байх гоё ч заримдаа 'ганцхан минийх шүү дээ' гэж дотроо өмөлзөх үе гарна.

2. Зарим хүмүүс өөрийн чинь шүтдэг зүйлийн талаар мэддэг юм шиг худлаа ярих үед таны гаргадаг царай нэг иймэрхүү: 

Аан за, тэгсэн үү?  

3. Бусдад өөрийн хайрладаг кино, дуу хөгжим, зохиол, хамтлагийн гишүүд, жүжигчдийн тухай тайлбарлахдаа: 

Хүмүүс чамайг заримдаа галзуу гэж бодоход хүрдэг.

4. Өдөр хоног тоолон шинэ анги, шинэ дуу, шинэ ном гарахыг хүлээх хамгийн хэцүү. Учир нь бид бүгд л хүлээлт дунд амьдардаг хүмүүс шүү дээ.

5. Чи төсөөлөл дотроо бол хэдийнэ "биас"-тайгаа үерхээд, хэд хэд салаад, драма болоод буцаж нийлээд, тэгээд гэрлэчихсэн.

6. Кинон дээр эсвэл номон дээр хайртай дүр чинь үхэж, салж, хэцүү байдалд ороход:

7. Нойр гэдэг зүйлийг хааяа мартаж орхидог. Хэдхэн минут болно гээд шөнөжин догдлоод, интернэт ухчихсан байх үе ч аймшигтай шүү.

8. Бусад хүмүүсийг бодвол хамаагүй адал явдалтай, ид шидээр дүүрэн сэтгэл хөдлөм ертөнцөд амьдардаг хүмүүс.

9. Зүгээр л хэлсэн ганц үг, хийсэн ганц үйлдэл нь таны зүрхийг дэлбэлчих гээд байх үед:

10. Хэн нэгэн чамайг спойлердох үед төрдөг тэр уур хилэнг мөн юутай ч харьцуулахгүй.

11. Дэлгүүрийн тавиур дээрээс хайртай зүйлээ олж харан, хүсэн хүлээсэн нээлтийн өдөр ирж чамайг давхар давхар баярлуулах үед. Шинэ дуу, шинэ кино, шинэ ном! 

12. Чи яаж ч дампуурлаа гэсэн сонирхдог зүйлдээ мөнгө олох л болно. Жишээ нь сая "Love Yourself"-ийн Өргөөгийн билетийг бид яаж дуусгав!?   

13. Нээлтийн тасалбар, эхний хэвлэлийг олж авахын төлөө гадаа хоносон ч чадна гэдгээ та мэддэг л биз дээ? Тийм ээ, үнэхээр чадна!

14. Уйлна гэдэг бол амьдралын өдөр тутмын энгийн нэг үйлдэл.

15. Санаа нийлдэг, сонирхол нэгт найзуудтай болох мэдрэмжийг үгээр хэлшгүй.

16. Тийм найзгүй байлаа ч гэсэн гандан буурахгүй. 

17. Бие биетэйгээ уулзаж байгаагүй ч интернэтээр хэнээс ч илүү дотно байдаг найзуудаа бүгдийг нь хайрладаг. Бас уулзах өдрөө хүлээн суудаг.

18. Өдрийн ихэнх цагийг “Fanfiction” уншиж өнгөрүүлдэг л биз дээ?

19. Хайртай хамтлаг дуучдын тухай зүрх дэлссэн мэдээг сонсоход төрдөг тэр бүх мэдрэмжийг дотроо хорьж барих хэцүү.

20. Кино дуусаад, найзууд чинь чамайг авч гарахдаа...

21. Хэн нэгэн хайртай зүйлийг чинь муулж эсвэл доромжилбол уураа барьж дийлэхгүйд хүрдэг.

Үзүүлээд өгье л дөө!

22. Бидэнд хэзээ ч хэлж болохгүй үг: Энэ чинь зүгээр л нэг кино/зохиол/дуу шүү дээ. Юундаа сүр болдог юм?

Хэрвээ ингэж хэлсэн бол... Танд амжилт хүсье.

23. Тоглолтыг нь амьдаар үзэж, хажууд нь очвол юу болохыг үнэндээ хэлж мэдэхгүй юм.

(Хамгийн чанга дуу чимээний хэмжүүр) 

24. Ерөөсөө л хүлээлт дунд өнгөрдөг амьдрал шүү дээ.

25. Гэхдээ фэн охид/хөвгүүд бол өөрсдийн итгэл үнэмшил, сонирхолдоо хамгаас үнэнч агаад ер бусын сайхан ертөнцтэй хүмүүс гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хэн нэгнийг тэгтлээ хайрлах ямар сайхан гээч! Энэ дашрамд дуулгахад фэнфикшн унших дуртай та миний ваттпад хуудсыг ЭНД дарж сонирхоод үзээрэй.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
2
19 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
3
19 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
47
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Jimin 2019.01.22 111.90.98.152

Jiminaaa

0 Хариулах


Jargalmaa 2019.01.19 66.181.160.18

Wow dandaa ub lifen medeeg unshdg tgsn ter ni heaven pagen admin bdg amjilt husey bichdg zuilsd chin uneheer durtai shuu

0 Хариулах