Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Фото: Монголчууд мөсний загасчлалын тэмцээнд түрүүллээ

Хоёр өдрийн нийлбэр дүнгээр "Номадс" баг түрүүлж, 100 мянган рублийн шагнал хүртлээ.


Олон улсын мөсний загасчлалын "BOTIF-2019" нээлттэй тэмцээнд Монголын загасчид амжилттай оролцлоо. Тэмцээнд Эрхүү, Ангарск, Шелехов, Москва, Буриад, Монголын нийт 18 баг оролцсон байна.

Эрхүү мужийн Ольхон дүүргийн нутагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон тус тэмцээн 2 шаттай явагдсан.

Бямба гарагт болсон буухиа буюу багийн гишүүн бүр 3-аас доошгүй загас ээлжлэн барих тэмцээнд манай "Найзууд" баг  нийт 2,468 кг загас барьж тэргүүлсэн байна.

Харин Ням гарагт болсон багийн тэмцээнд манай "Номадс" баг 7,768 кг загастайгаар түрүүлжээ.

Хоёр өдрийн нийлбэр дүнгээр "Номадс" баг түрүүлж, 100 мянган рублийн шагнал хүртлээ.

Хоёрдугаар байрт Эрхүү хотын "Дикая речка" орж, хүрэл медалийг "Найзууд" авсан байна.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
7 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
7 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.