Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Кисэносатогийн зодог тайлах ёслол 9-р сарын 29-нд болно

Сүмо бөхийн холбооны анхны ажил нь 2-р сарын 9-нд Кокүгикан ордонд болох NHK телевизийн нэрэмжит тэмцээн гэнэ.


Токио хотноо болж байгаа мэргэжлийн сүмо бөхийн Нэгдүгээр сарын тэмцээний дундуур зодог тайлсан ёкозүна Кисэносатогийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 29-нд Кокүгикан ордонд явагдах болжээ. Ёслолын үеэр Оичёо буюу үс авах ёслол, дээд зиндааны бөхчүүдийн барилдаан болно. 18 жил ёкозүнагүй байсан япончуудад "эх орны үйлдвэрийн аварга" авчирч өгсөн түүний үсэнд хэдэн хүн хайч хүргэх нь сонирхол татаж байгаа юм.

Есдүгээр сарын 29 гэдэг нь Кисэгийн анхны багш буюу мэргэжлийн сүмогийн 59 дэх ёкозүна Такасносато асны төрсөн өдөр юм. Гэвч Тагоноүра дэвжээнээс албаар ингэж тааруулсан хэрэг биш, Кокүгикан ордны сул өдөр нь ингэж таарсан гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Кисэносато 2009 онд Араисо оякатагийн нэрийн лицензийг авсан байсан. Тиймээс зодог тайлаад шууд энэ нэрээрээ ояката болж байгаа юм. Тагоноүра дэвжээндээ туслах ояката хийх бөгөөд Сүмо бөхийн холбооны анхны ажил нь 2-р сарын 9-нд Кокүгикан ордонд болох NHK телевизийн нэрэмжит тэмцээн гэнэ. Хэчнээн ёкозүна байсан ч гэсэн шинэ ояката тул юуны өмнө хамгаалалт, аюулгүй байдлын хэсэгт ажиллаж эхлэнэ.

Монгол бөхчүүд Хацү башёд

Дээд зиндаа

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0
Ёкозүна Какүрюү М.Ананд 2-4-2 гэмтэл
Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 6-2
Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 5-3
Маэгашира 14 Чиёошёома Г.Мөнхсайхан 3-5

Жюүрёо

Барууны 1 Дайшёохо Р.Шижирбаяр 4-4
З-7 Азүмарюү С.Тодбилэг 4-4
Б-9 Миторюү Б.Төрболд 2-6
З-10 Араваши Э.Дөлгөөн 3-5
З-13 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-4

Макүшита

Б-1 Кирибаяма Б.Лхагвасүрэн 3-1
З-6 Сэйро А.Өнөболд 2-2
З-11 Гоочёозан Д.Ууганбаатар 0-4
З-12 Кагамио Б.Нанжид 0-4
Б-21 Хоошёорюү С.Бямбасүрэн 2-2
З-27 Сакигакэ Я.Баттүшиг 2-2
Б-33 Кёкүсоотэн Э.Энхманлай 2-2
Б-40 Асахирюү Б.Дэнзэнсамбуу гэмтэл

Санданмэ

З-36 Ёошёояма Б.Анхбаяр 3-1
Б-39 Саданохикари Д.Наранцогт 3-1
Б-88 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтэл

Жонокүчи

З-23 Роога А.Амарсанаа 4-0
Б-24 Дайтэнма Н.Чинзориг 2-2

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
18 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
18 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.