Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Оскар болохоос урьтаж үзэх 2018 оны дуулиантай 13 кино

Оскар дөхсөөр л байна.


Та бүхэн Оскарын шагнал гардуулах ёслолд бэлэн байна уу? 2019 оны хоёрдугаар сарын 25-ны даваа гарагт болно гэдгийг та сайн тогтоогоод аваарай. Бас таны дотроо "энэ л кино авах байх" хэмээн тунгаасан зүйл олон байгаа байх. Гэхдээ та урьтаж бүгдийг нь үзэж чадсан болов уу? Esquire сайт дээр гарсан мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

1. Roma - Найруулагч Альфонсо Куарон

Оксарын шагнал гардуулах ёслолоос Gravity киногоороо өчнөөн шагнал хүртэж байсан тус найруулагчийн уг бүтээл гарцаагүй өнгөрөгч оны шилдэг кинонуудын нэг байж чадлаа. 1970-аад оны Мексикийн байдлыг хар цагаанаар дүрслэн харуулсан "Roma" өнгөрсөн жилийн Венецийн кино наадмын "Алтан арслан"-г хүртсэн билээ.

2. Green Book - Найруулагч Питер Фаррелли

Moonlight дээр өөрийн жүжиглэх чадварыг дээд цэгт нь харуулж чадсан Махершала Али уг киноны мөн гол дүрийг бүтээсэн юм. Өнгөрөгч аравдугаар сард Лондонгийн кино наадам дээр үзэгчдийг тасралтгүй алга ташихад хүргэсэн энэ кино мөн Торонтогийн Олон Улсын Кино наадам дээрээс "Үзэгчдийн сонголт" шагналыг хүртсэн бөгөөд өмнө нь уг шагналыг La La Land, Three Billboards Outside Ebbing Missouri, 12 Years a Slave зэрэг кинонууд хүртэж байв.

3. First Man - Найруулагч Дэмьен Шазелл 

La La Land, Whiplash бүтээлүүдээрээ Оскар хүртсэн тэрбээр энэ удаад бас өөрийн бүтээлээ сойн оролцлоо. Нил Армстронгийн түүхийг өгүүлэх "First Man"-ий гол дүрийг Райан Гослинг бүтээж, Армстронгийн гэргий Жанет Шеароны дүрийг The Crown, The Girl in the Spider's Web кинонуудын гол дүрийн жүжигчин Клэр Фой бүтээсэн.

4. Beautiful Boy - Найруулагч Феликс Ван Грунинген

Тимоти Шаламе өөрийн тэсрэлтийг Call Me By Your Name бүтээлээр хийж Шилдэг жүжигчин төрөлд нэр дэвшиж байсан билээ. Тус кинонд эцэг хүү хоёрын харилцаа болоод өсвөр насны хүүгийн амьдралыг харуулах бөгөөд итгэлээ алдан шаналж буй эцгийн дүрд Стив Карелл тоглож, хүүгийн дүрийг Холливудын царайлаг, ирээдүйтэй жүжигчдийн нэг Тимоти Шаламе бүтээжээ.

5. If Beale Street Could Talk - Найруулагч Барри Жэнкинс

Moonlight-ийн зохиолч, найруулагч Барри тус киног ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн. Үйлдээгүй хэргийнхээ төлөө ял үүрч, эрх чөлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэж буй залуугийн түүхийг харуулах уг кино өнгөрөгч оны нэгдүгээр сарын 18-нд гарсан юм.

6. The Favourite - Найруулагч Йоргос Лантимос  

The Lobster, The Killing of a Sacred Deer зэрэг өвөрмөц, чансаатай кинонуудыг найруулдаг тус найруулагчийн уг бүтээл ихээхэн шуугиан тариад байна. Түүхэн бүтээл гэдэг найруулагчаас ихээхэн чадвар шаарддаг зүйл. Тийм бол Йоргос уг бүтээлийг жинхэнэ чадвараараа бүтээж чаджээ.

7. A Star is Born - Найруулагч Брэдли Купер

Жүжигчин Брэдли Купер энэ киногоороо өөрийн найруулагчийн дебютийг хийсэн юм. Уг кинонд согтууруулах ундаа болон сэтгэл гутралд автсан залуу хэрхэн залуухан дуучин бас жүжигчинд амжилтад хүрэхэд тусалж буй тухай нь өгүүлдэг. "The Shallows"  дуу нь киноны шилдэг дуу төрөлд шагнал авах өндөр магадлалтай байна.

8. Widows - Найруулагч Стив Маккуин

12 Years a Slave кино нь шилдэг бүтээлийн шагналыг хүртсэнээс хойших түүний урт хугацааны дараах анхны бүтээл гэж хэлж болно. Хүчирхэг, мундаг эмэгтэй жүжигчдийн цуглаан энэ кинонд өрнөнө. Нөхрүүд нь нас барсны дараа өөрсдөд нь ирсэн өрийг хэсэг эмэгтэйчүүд хэрхэн дарахаар оролдох бол гэдгийг энд маш чадварлагаар, сонирхолтойгоор үзүүлсэн юм.

9. BlacKkKlansman - Найруулагч Спайк Ли

Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн уг кинонд Дензел Вашингтоны хүү Жон Дэвид Вашингтон гол дүрийг бүтээсэн. Хар арьст мөрдөгч залуугийн тухай гарах уг киног олон хүн том шагналуудыг хүртэх боломжтой кино хэмээн дүгнэжээ.

10. Wildlife - Найруулагч Пол Дано

Пол Даногийн найруулсан анхны кино болох Wildlife нь ижил нэрт романаас сэдэвлэгджээ. Хосын амьдрал хэрхэн нурж унаж буйг бид хүүгийнх нь өнцгөөс үзэх боломжтой. Кэри Маллиганы жүжиглэлт гарцаагүй Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшихүйц болсон хэмээн үнэлэгдэж байна.

11. Vice - Найруулагч Адам Маккей

Кристиан Бэйл тус дүрийг бүтээхийн тулд нэлээн жин нэмж, өөрийгөө өөрчилснийг та бүхэн анзаарсан байх. Тэрбээр Жорж Бушийн туслах Дик Чейнигийн дүрийг бүтээсэн юм.

12. The Ballad of Buster Scruggs - Найруулагч "Коэны ах дүүс"

 Netflix дээр гарсан шилдэг бүтээлүүдийн нэгээр Коэны ах дүүсийн бүтээл тодроод байна. 6 хэсгээс бүрдэх түүхийг үзсэн хүмүүст янз бүрийн мэдрэмж төрөх нь гарцаагүй. Учир нь энэ кино бусдыг инээлгэж бас уйлуулах ч хүчтэй юм. Мөн шүүмжлэгчдийн зүгээс маш өндөр үнэлгээг аваад байгаа билээ.

13. Black Panther - Найруулагч Райан Куглер 

Титаник киног ашиг орлогоороо тэргүүлэн, АНУ-ын хамгийн их ашиг олсон гурав дахь бүтээлээр шалгараад байгаа энэ кино супер баатартай кинонуудад шинэ босго тогтоосон гэж хэлж болно. Хамгийн их яригдсан кинонуудын нэг, өнгөт арьст жүжигчдээр салаагаа бүрдүүлсэн тус кино энэ жилийн Оскарт зүгээр байхгүй бололтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
12
0
1
1
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.