Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээний хуваарь

Манай 50 бөх зодоглоно.


“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн нэгдүгээр сарын 24-27-нд Красноярск хотод болно. “Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ДАШТ-ий дөрвөн медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, Б.Шоовдор, Азийн наадмын аварга Г.Наранчимэг, Азийн аварга Д.Хүдэрбулга, Азийн АШТ-ий медальт О.Үйтүмэн, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Э.Цэвэгмид, А.Батцэцэг Э.Гантуяа тэргүүтэй 50 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг зодоглох бөгөөд Монголын багийн түрүүч Красноярскт хөл тавиад байна. Иван Ярыгиний "Гранпри"-гээс Монголын бөхчүүд 12 алт, 19 мөнгө, 43 хүрэл, нийт 74 медаль хүртээд байгаа юм гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдэгдлээ.
Энэ жил аваргууд 100 мянга, мөнгөн медаль 50 мянга, 25 мянган рублийн шагнал хүртэнэ.

Монголын шигшээ баг

Эрэгтэй:
57 кг: Э.Бэхбаяр, Т.Түвшинтулга, Н.Насанбуян
61 кг: Г.Отгонбаатар, Ц.Чинзориг, А.Мөнх-Эрдэнэ
65 кг: Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Т.Тулга
70 кг: Г.Мандахнаран, Э.Тэмүүлэн, Э.Бямбадорж
74 кг: Б.Бат-Эрдэнэ, Б.Бямбадорж, Г.Шижир
79 кг: П.Өнөрбат, Д.Төгс-Эрдэнэ
86 кг: О.Үйтүмэн, Г.Ганхуяг, Э.Батмагнай
92 кг: Б.Өлзийсайхан, Ч.Алтангэрэл
97 кг: Ө.Батзул, Б.Бат-Эрдэнэ, Б.Намхай
125 кг: Д.Хүдэрбулга

Эмэгтэй:
50 кг: Ц.Намуунцэцэг, Н.Анударь, Б.Чимгээ
53 кг: Э.Сумъяа, Б.Энхцэцэг
55 кг: Б.Халиунаа, Б.Болор-Эрдэнэ, Б.Болортуяа
57 кг: С.Цэрэнчимэд, Б.Энхтүвшин
59 кг: А.Батцэцэг
62 кг: Х.Болортуяа, Э.Гантуяа, Д.Түмэнхүслэн
65 кг: Б.Шоовдор, Э.Цэвэгмид, З.Болортунгалаг
68 кг: С.Батцэцэг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан
72 кг: О.Насанбурмаа,
76 кг: Г.Наранчимэг, Г.Ариунжаргал, Н.Загардулам

UWW "Гран-при Иван Ярыгин-2019" тэмцээний хуваарь (орон нутгийн цагаар)

1-р сарын 23
08.00-13.00 - Багуудыг хүлээн авна
15.30-16.00 - Шүүгчдийн хурал
15.30-16.30 - Хэвлэлийн бага хурал
16.30-17.00 - Сугалаа: эмэгтэй 50,55,59,65 кг; эрэгтэй 57,61,70 кг.

1-р сарын 24
08:30-09:00 - Эмнэлгийн үзлэг, жин: эмэгтэй 50,55,59,65 кг.; эрэгтэй 57,61,70 кг.
11.00-16.00 - Урьдчилсан барилдаан: эмэгтэй 50,55,59,65 кг.; эрэгтэй 57,61,70 кг.
16.00-16.30 - Сугалаа 53,57,62,68 кг.; эрэгтэй 65,79,125 кг.
17.00-19.00 - Хагас шигшээ: эмэгтэй 50,55,59,65 кг.; эрэгтэй 57,61,70 кг.

1-р сарын 25
08:15-08:30 - Жин: эмэгтэй 50,55,59,65 кг.; эрэгтэй 57,61,70 кг.
08:30-09:00 - Эмнэлгийн үзлэг, жин: эмэгтэй 53,57,62,68 кг.; эрэгтэй 65,79,125 кг.
11.00-17.00 - Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан: эмэгтэй 53,57,62,68 кг.; эрэгтэй 65,79,125 кг. Дагах барилдаан: эмэгтэй 50,55,59,65 кг.; эрэгтэй 57,61,70 кг.
16.30-17.00 - Сугалаа: эмэгтэй 72,76 кг.; эрэгтэй 74,86,92,97 кг.
16.00-16.45 - Нээлтийн ажиллагаа
17.00-19.00 - Финал: эмэгтэй 50,55,59,65 кг.; эрэгтэй 57,61,70 кг.

1-р сарын 26
08:15-08:30 - Жин: эмэгтэй 53,57,62,68 кг.; эрэгтэй 65,79,125 кг.
08:30-09:00 - Эмнэлгийн үзлэг, жин: эмэгтэй 72,76 кг.; эрэгтэй 74,86,92,97 кг.
11.00-18.00 - Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан: эмэгтэй 72,76 кг. эрэгтэй  74,86,92,97 кг. Дагах барилдаан: эмэгтэй 53,57,62,68 кг, эрэгтэй 65,79,125 кг.
18.00-20.00 - Финал: эмэгтэй 53,57,62,68 кг.; эрэгтэй 65,79,125 кг.

1-р сарын 27
09:00-09:15 - Жин: эмэгтэй 72,76 кг.; эрэгтэй 74,86,92,97 кг.
11.00-13.00 - Дагах барилдаан: эмэгтэй 72,76 кг.; эрэгтэй 74,86,92,97 кг.
13.00-16.00 - Финал: эмэгтэй 72,76 кг.; эрэгтэй 74,86,92,97 кг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Эмилиано Мартинез хоёр шар хуудсаар торгуулсан хэдий ч яагаад талбайгаас хөөгдөөгүй вэ?
2
1 цагийн өмнө
Дайныг дэмжсэн орос жүдочдыг олимпоос хасахыг шаардлаа
3
2 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээний оноолт (эмэгтэй)
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.21 66.181.176.178

garahgui baihaa

0 Хариулах


Зочин 2019.01.21 64.119.16.48

телевизээр гарах боломжтой юу

0 Хариулах