Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүний биед "хэрэггүй" илүү эрхтнүүд

Мухар олгой, эрэгтэй хүний хөх, агт араа хэрэггүй гэдгийг бид мэднэ.


Дорса Амир бол Бостон хотын их сургуулийн эрдэмтэн. Тэрбээр сэтгэл судлал, эволюцийн хөгжлийн түүх судладаг бөгөөд твиттер хуудсаараа дамжуулан сонирхолтой хичээл заадаг. Ингээд түүний нэгэн хичээлийг авч үзье.

Хичээл ингэж эхэлсэн. 

"Хүний биед илүү эрхтэн буюу эволюцийн явцад гүйцэтгэх үүргээ алдсан эрхтэн гэж байдаг. Үүнийг рудимент эрхтэн гэж нэрлэдэг"

Гараа ширээн дээр дээш харуулан тавиад чигчий, эрхий хуруугаа нийлүүл. Тодрон гарч байгаа зүйлийг харж байна уу? Үүнийг алганы урт булчин гэж нэрлэдэг. Эрт дээр үед модонд аврихад тус болдог байсан энэ булчин одоо ямар ч үүрэггүй. Хүн төрөлхтний 14 хувьд энэ булчин огт байхгүй. 

Чихээ сайн хар даа. Гүвдрүү байгааг харж байна уу? Энэ бол Дарвины товруут булчин юм. Эрт дээр цагт чихээ хөдөлгөхөд хэрэгтэй байсан ч бидний хүзүү маш сайн хөгжсөн тул хэрэггүй болжээ. 

Ахар сүүл. Биднийг сүүлтэй байсныг сануулдаг эцсийн баримт. Модон дээгүүр явахад тэнцвэр хадгалах үүргийг сүүл гүйцэтгэдэг байв. Одоо ч эхийн хэвлийд бүрэлдсэн үр хөврөл сүүлтэй байдаг ч дараа нь устдаг байна. 

Нүдний буланд байдаг энэ ягаан зүйл юу юм бол гэж бодож байсан удаа бий юу? Гуравдагч аньсага хэмээх энэ эрхтэний тусламжтайгаар хүн зарим амьтан шиг нүдээ босоо анивчдаг байжээ. 

Айх, даарахад арьс биржийн, үс босдог билээ. Эрт дээр үед аюул тохиолдоход үсээ босгож, дайсандаа том харагдан, сүрдүүлдэг байлаа. Мөн даарахад зөнгөөр үс босож, дулаацдаг байсан нь ийнхүү үлджээ. 

Нялх хүүхдийн алганд хүрэхэд атгах гэж оролддог. Энэ нь модон дээгүүр явахад унахгүйн тулд ээжээсээ зуурдаг байсан рефлекс юм. 

Үүнээс гадна мухар олгой, эрэгтэй хүний хөх, агт араа бол рудимент эрхтэн юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
5
0
0
0
0
6
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.23 103.229.121.107

Iimerhuu medeellud mash sonirholtoi sanagdaj bn

0 Хариулах