Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шинэ оны анхны тэмцээнд "Big bowling-1” баг түрүүллээ

Нийт 8 сая төгрөгийн сантай тус тэмцээний аваргаар “Big bowling-1” баг тодорч, 2,999,999 төгрөгийн шагнал, аваргын цом, алтан медаль хүртлээ.


“JA Bowling club”-ын нэрэмжит 2 дахь удаагийн өндөр шагналын сантай, багийн нээлттэй тэмцээн өнгөрөгч бямба гаригт “Big bowling” төвд боллоо. Тэмцээнд тус бүр 2 эмэгтэй, 3 эрэгтэй, нийт 5 гишүүнээс бүрдсэн 14 баг оролцож, ур чадвараа шалгасан юм.

Нийт 8 сая төгрөгийн сантай тус тэмцээний аваргаар “Big bowling-1” баг тодорч, 2,999,999 төгрөгийн шагнал, аваргын цом, алтан медаль хүртлээ.

Аман хүзүүнд шалгарсан “Winners-1” баг 1,999,999 төгрөг, гуравдугаар байранд орсон “Big bowling-2” баг 1,119,999 төгрөг, дөрөвдүгээр байр эзэлсэн “Winners-3” баг 499,999 төгрөгийн шагнал хүртлээ.

Мөн хэсгийн тоглолтонд үзүүлсэн хувийн дундаж онооны үзүүлэлтээр эрэгтэйчүүдээс “JA Bowling club”-ын тамирчин, спортын мастер Ш.Баатар тодорч 299,999 төгрөг, эмэгтэйчүүдээс “Big bowling” клубын тамирчин, дэд мастер Т.Нансалмаа шалгарч 399,999 төгрөгийн эзэн боллоо.

“Эв эеэ эрхэмлэж, эмэгтэйчүүдээ хүндэлье” уриатай тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “DGH electronics” компани ажиллаж, шагналыг “JA Bowling club”-ын ерөнхийлөгч Д.Отгонжаргал гардуулан, тамирчдад амжилт хүссэн юм.

“JA Bowling club”-ынхэн нэрэмжит тэмцээнээ бүх тамирчин, багт боломж олгосон шинэлэг дүрмээр зохион байгуулсан нь оролцогчдын талархлыг хүлээсэн. Түүнчлэн тус клуб өргөмжлөл, цом, медалиа өмнө үзэгдээгүй загвараар хийж, тамирчдын бүх зардлыг даасан. Мөн арын албаныхныг ч урамшуулахаа мартсангүй. Монголд боулингийн спорт клубын системд шилжиж, өмнө нь “Strikes”, “Big bowling” клубууд нэрэмжит тэмцээнээ хийж байсан бол энэ удаа “JA Bowling club”-ынхэн тэмцээнээ ийнхүү амжилттай зохион байгууллаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
6 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
8 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.