Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадад гарсан Чингис хааны зурагтай архи зохиогчийн эрх зөрчсөн үү

Чингис хааны дүрийг бүтээсэн жүжигчин Эдуард Ондар "Найзууд минь энэ архины зургийг надад илгээж байгаа. Үзэх болгонд зүрх өвддөг" гэж ярьжээ.


Хятадад ОХУ-ын Якутын "Тайна Чингис Хаана" буюу "Чингис хааны нууц" киноны гол баатар буюу Чингис хааны зурагтай архи гарсан нь якутчуудын уурыг хүргэжээ. Годон гутал, үндэсний гоёл чимэглэл гээд хятадуудын тэднээс хулгайлсан оюуны өмч олон бий. Тэгвэл үүн дээр якут кино нэмэгджээ.

"Чингис хааны нууц" киноны гол дүрд Тувагийн жүжигчин Эдуард Ондар тоглосон бөгөөд түүний дүрийг архинд "наасан" нь кино бүтээгчид, жүжигчин, студийн зохиогчийн эрхийг зөрчсөн эсэхийг Якутын хуульчид шалгаж байгаа гэнэ. Учир нь энэ киноны бүрэн эрхийг "Ургэл В" компани эзэмшдэг байна.
Киноны продюсер Владимир Иванов "Якутия 24" агентлагт ярилцлага өгөхдөө "Мэдээж сайхан санагдахгүй байна. Якутын Засгийн газар, продюсерууд маш их хөрөнгө мөнгө оруулж, хүч хөдөлмөр зарсан бүтээл шүү дээ. Оюуны өмчийг хүндэлдэг орчин үеийн улсад амьдарч байгаа юм бол бид киноныхоо ширхэг зургийг ч эзэмших эрхээ эдлэх ёстой" гэж хэлсэн байна.

Чингис хааны дүрийг бүтээсэн жүжигчин Эдуард Ондар "Найзууд минь энэ архины зургийг надад илгээж байгаа. Үзэх болгонд зүрх өвддөг. ОХУ-ын Оюуны өмчийн хууль тун сулхан, тааруу тул энэ асуудлыг Засгийн газар хооронд ярьж шийдэх ёстой" гэж ярьжээ.


Якутын хуульчдын үзэж байгаагаар Хятадын архины үйлдвэр зураг ашиглах зөвшөөрөл хүсээгүй, дур мэдэн аашилсан бол шүүхэд хандаж болох гэнэ. Энэ тохиолдолд 5 сая хүртэлх рублийн хохирол нэхэмжилж болох аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
19 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
20 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.