Таиланд явах монгол жуулчид Эрхүүд 15 цаг саатаж байна
Таиланд явах ёстой байсан 427 зорчигчийн 200 нь Монголын жуулчид байгаа аж.
ОХУ-ын Эрхүү хотоос Таиландын Пхукет орох нислэг хойшилсоор байна. "Nordwind" нисэх компанийн "Boeing-772" онгоц өглөөний 06.05 цагт нисэх ёстой байсан боловч хөдөлгүүр шатсан тул нисэх боломжгүй болжээ. Компаниас Ростов хотоос сэлгээний онгоц авчирч, эвдэрсэн онгоцоо Эрхүүд засварлах болсон байна.
Уг онгоцоор Таиланд явах ёстой байсан 427 зорчигчийн 60 нь хүүхэд, 200 нь Монголын жуулчид байгаа аж. Эрхүүгийн иргэдийг нислэг болтол гэрт нь тараасан бол гадаадын иргэдийг зочид буудалд байрлуулсан байгаа гэнэ.
Александра хэмээх нэгэн зорчигч "Эхлээд онгоцон дотор 4 цаг суулгасан. Дараа нь 15 цаг нислэгийг хойшлууллаа. Цаашид яах нь тодорхойгүй" гэж "МК"-ийн сэтгүүлчдэд мэдээлжээ.