Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цагаан сарын өмнө улс төрд юу болох гэж...

Цагаан сараар ард түмний амыг “хачирлах” сэдэв бодож олох цаг яг мөн!


“Та нар намайг наадмаар хараарай” гэж гутал хувцас муутай нэг хүүхэн өөрийг нь шүүмжилсэн найзууддаа хэлээд л байсан гэнэ лээ. Түүн шиг энэ жилийн цагаан сарын өмнөхөн үзүүштэй харууштай, эсвэл шуугилдан гайхацгаах ямар нэг үйл явдал болох төлөвтэй. Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 5-нд тохиож буй бөгөөд одоо 10 хоног дутуу байгаа юм. Эзэгтэй нарын толгойд зочдодоо буузны ямар хачир бэлтгэх вэ гэх мэтийн бодол эргэлдсэн өдрүүд эхэллээ. Улстөрчдийн толгой ч мөн сэдвээр “өвчилж” байна. Цагаан сар тохиох баярын долоо хоногт ард түмний амыг “хачирлах” нэг тийм мөлжүүртэй сэдэв бодож олох цаг яг мөн!  

Өнөөдөр УИХ-ын нэр бүхий 39 гишүүний гарын үсэгтэй УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан нь улс төрд өрнөсөн гол үйл явдал болов. Мөн “Монголын зэс” корпорацийн ТУЗ хуралдаж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасныг үнэн ба худал хэмээсэн мэдэгдлүүд хөвөрч, цахим орчинд энэ тухай баримт бичгийн хуулбарыг бодит ба хуурамч, ерөөс ийм наймаа хийх гэж байгаа бол зөв ба буруу гэх байр сууриуд уралдаж өнжлөө. 

Өнөөдөр шил дараалан гарсан албан ёсны мэдэгдлүүдээс “цагаан сарын өмнө” гэх тодотголтой мэдээг дор түүлээ. Эдгээрээс харахад, М.Энхболд огцрох үйл явцыг “Эрдэнэт”-ийг Сингапурын компанид худалдахаар шийдвэрлэсэн гэх үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээлэлтэй уялдуулах, ингэхдээ “цагаан сарын өмнө” гэсэн хугацаагаар тов хийх, үүнийгээ цагаан сарын буузны “хачир” болгон айлуудад түгээх гэсэн сонирхол аль аль талд байх шиг.

Цагаан сарын өмнө юу болох гэж... М.Энхболд огцорно. Тэгээд? Үүнтэй хамт хүмүүст ямар нэг том хачир үмхүүлэх гэсэн нь “Эрдэнэт”-ийг Сингапурын компанид худалдах гэрээ байв уу, эсвэл...         


УИХ-ын дарга М.Энхболд: Цагаан сарын наана УИХ-ын шинэ дарга томилогдох нь зүйтэй

-Уламжлалт Цагаан сарын баярын наана шинэ Их Хурлын дарга томилогдох нь зүйтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт"-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдахаар шийдвэрлэсэн тухай мэдээлэл ирлээ

-"Монголын зэс” корпорацийн ТУЗ хуралдаж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан талаар мэдээлэл бидэнд ирлээ. Цагаан сарын өмнө энэ асуудлыг шийдэх гэж байгаа нь хардлага төрүүлж байна. Энэ мэдээлэл үнэн бол дахиад баяр давхацсан шийдвэр гарч магадгүй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
1
0
0
0
0
0