Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

НҮБ-ын төлөөлөгчид манай энхийг сахиулагчдын үйл ажиллагаатай танилцлаа

Өмнөд Суданы Бентью хотын Хубилай баазад ажлын айлчлал хийж, Монгол Улсын VIII ээлжийн мотобуудлагын батальоны үйл ажиллагаатай танилцав.


НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны стратеги төлөвлөлтийн албаны дарга Хошууч генерал Jai Menon, Цэргийн стратеги хамтын ажиллагааны ахлах офицер, энхийг дэмжих асуудал хариуцсан орлогч ноён Ludovic Grenouillon, Ар талын хангалтын офицер ноён Julio Vila-Melo, Цагдаагийн офицер, энхийг дэмжих асуудал хариуцсан орлогч ноён Anjani Pokharel нар Өмнөд Суданы Бентью хотын Хубилай баазад ажлын айлчлал хийж, Монгол Улсын VIII ээлжийн мотобуудлагын батальоны үйл ажиллагаатай танилцав.

Батальоны захирагч хурандаа Д.Жавхланбаяр хүндэт зочид төлөөлөгчдөд хариуцлагын бүс, дотоодын дүрвэгсдийн хуарангийн цагийн байдал, түүнд тохируулан хэрэгжүүлж буй мотобуудлагын батальоны ажиллагаа, НҮБ-ын харьяа байгууллага, албан тушаалтантай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал, баазуудын үйл ажиллагаа, дотоодын дүрвэгсдийн хуарангийн хамгаалалттай танилцууллаа.

НҮБ-ын төлөөлөгчид Монгол Улсын энхийн сахиулагчдын бэлтгэсэн танилцуулга, мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэлт, өдөр тутмын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.