Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Азийн хүүхдүүд” наадам: Монголын баг тамирчдын тойм

"Сахалин – 2019" наадмыг MNB Sport HD суваг шууд дамжуулан хүргэж байна.


ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинcк хотноо 02 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам спортын 8 төрлөөр зохион байгуулагдаж буй билээ. Наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд болон Москва хот, Урал, Сибирь, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан, Сахалинск мужийн нийт 19 багийн 1,000 гаруй тамирчид оролцож байна.


Монгол улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд 13 тамирчин оролцож буй бөгөөд гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн ойрын зайн төрөлд 65 тамирчин өрсөлдсөнөөс Б.Далхсүрэн, Б.Хонгор, Г.Өсөхбаяр, Б.Тайванбаатар нар 54-57 байруудад орсон бол эмэгтэйчүүдийн зайд 62 тамирчин өрсөлдөж, Ж.Бямбанордог 47, Ш.Ариунжаргал 52 дугаар байрт тус тус оров.

Наадмын 2 дахь өдөр Монголын баг тамирчид уулын цана, тэшүүр, биатлоны төрлүүдэд өрсөлдлөө.Биатлоны төрлийн спринт уралдаан явагдаж, хөвгүүдийн 6 км зайд нийт 34 тамирчин оролцсоноос Э.Энхсайхан 15.42 оноогоор 17 дугаар байр, охидын 4.5 км зайд нийт 34 тамирчин өрсөлдөж, Ч.Бямбасүрэн 20.51 оноогоор 32 дугаар байрыг тус тус эзлэв.


Шорт-трекийн 500 м уралдаанд нийт 37 тамирчин оролцож, Б.Алтангэрэл 52.6 сек, А.Бүрэнбаяр 52.3 секундын амжилтаар 26, 27 дугаар байрт тус тус шалгарлаа.  

Уулын цанын Супер Жиант төрөлд нийт 36 тамирчин өрсөлдсөнөөс Г.Тэмүүл, Ч.Хүсэлтөгөлдөр нар техникийн алдааны улмаас хасагдав гэж МҮОХ-ноос мэдээллээ.  

"Сахалин – 2019" наадмыг MNB Sport HD суваг шууд дамжуулан хүргэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
2
20 цагийн өмнө
Какүрюүд монгол шавь авахыг зөвшөөрсөнгүй
3
21 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.