Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

The World's Best: О.Энх-Эрдэнэ, Димаш хоёр дараагийн шатанд шалгарлаа

Эхний 2 шатын дараа 18 оролцогчоос 5 хасагдаж, 13 үлдээд байна.


CBS телевизийн “The World's Best” буюу "Дэлхийн Авьяастан" шоу монголчуудын анхаарлын төвд байна. Тус шоунд оролцож байгаа "Mongolia's Got Talent" шоуны 2016 оны ялагч О.Энх-Эрдэнэ "Amarillo by Morning" дууг дуулсан нь үзэгч, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.


Жүжигчин Дрю Бэрримор түүнд дээд оноо болох 50 оноог өгсөн бол бусад шүүгч болох Ру Пол, Фэйт Хилл нар тус бүр 48 оноо өгсөн. Харин 50 туслах шүүгчээс нэг нь л манай дуучинд оноо өгөөгүй байна. Ингээд О.Энх-Эрдэнэ 97 оноогоор дараагийн шатанд шалгарлаа.


Түүний гол өрсөлдөгч болох Казахстаны Димаш Кудайберген 98 оноо авч, мөн дараагийн шатанд гараад байгаа. Гурван гол шүүгч бүгд түүнд дээд оноо өгсөн. Димаш тэмцээний өмнө "The World's Best"-д оролцоод дахиж уралдаанд хүч сорихгүй гэж зарласан билээ. Түүний "SOS d'un terrien" дуунд оноо өгөөгүй 2 туслах шүүгчийг хөтлөгч тоглоом шоглоомоор шүүмжлээд авсан билээ. Тэр нь Данийн балетчин Сесили Лассен, Их Британийн продюсер Дэйв Эринг нар байлаа.  Сесили Лассен "Мэдээж Димаш өв тэгш байна. Гэхдээ өв тэгш болгон шилдэг гэсэн үг биш" гэж хэлсэн байна. Шүүгч, жүжигчин Дрю Бэрримор Димашийг Фредди Меркьюри, Лучано Паваротти нартай зүйрлэн магтжээ. Казахстаны хэвлэлээр "Элвисийн хоолойтой монгол залуу манай Димашийн архан талд байна" гэж бичиж эхлээд байгаа юм.

Энд бас нэг мэдээ дуулгахад шат болгоны дараа CBS телевиз фэнүүдийн хамгийн олон санал авсан оролцогчийг шалгаруулж, 2500 доллараар шагнаж байгаа юм. Эхний шатын дараа Димаш Кудайберген энэ шагналыг авсан. Шагналын талаар сонссон түүний фэнүүд тэр дороо тус шоуны @theworldsbestcbs твиттер хуудсыг довтолжээ.


Эхний 2 шатын дараа 18 оролцогчоос 5 хасагдаж, 13 үлдээд байна.

Kukkiwon - 99 оноо
TNT Boys - 99 оноо
Dimash Kudaibergen - 98
Enkh Erdene- 97
Dundu - 97
Naturally 7 - 95
Justin Flom - 95
Duo Suining - 91
Jordan McKnight - 91
Manami Ito - 86
Lydian Nadhaswaram - 85
Matt Johnson - 81
Sister Cristina Scuccia - 78

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
5 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
23 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
1
8
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (9)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

монгол 2019.02.15 64.119.19.190

Манайхан мэдээ сайн цацаад өгөөч. Ихэнх нь санал өгөхөө ч мэдээгүй ббайна

0 Хариулах


монгол 2019.02.15 64.119.19.190

гүүмжлэхийнхээ оронд саналаа сайн өгцгөө. шат бүрийн дараа санал өгөх юм билээ

0 Хариулах


mongolchuudiig gutaalaa 2019.02.12 202.21.106.136

yun huuhed haanaas garaad irev e.duug hooloigooroo duuldaggui zurheeree duuldag ym .duuniihaa utgiig medehgui baij taizan deer garna gedeg hamgiin naad zah ni uuriiguu doromjilj baina gesen ug shuu.!!!

0 Хариулах


Зочин 2019.02.14 43.228.130.193

PR !!!

0 Хариулах


Зочин 2019.02.12 66.181.185.15

angli hel medehgyi hyn ingej tsever duudhuu duulhuu? bi lav ergelzej bn, tgd orchin yeiin iim zaluu english edku bn gej bhgy bhaa

0 Хариулах


Бид 2019.02.12 59.153.114.15

Зөв л хүнээ сонгож

1 Хариулах


Мгл 2019.02.12 59.153.114.15

Аргагүй авьяастай юмаа,дуудлага бол тасархай яг гадаад хүн илүү хичээгээрэй

1 Хариулах


Наран 2019.02.12 59.153.114.15

Ийм хүн хол явнаа даруу төлөв,авьястай,шударга мундаг байнаа,ёстой сайн байна хичээгээрэй

1 Хариулах


Сувд 2019.02.12 59.153.114.15

Дэлхийд улсынхаа нэрийг сайн талаар гаргаад сайн бна,ямар ч дууг сайхан дуулдаг хүү шүү дээ амжилт хүсье дээ.Дууныхаа утгыг мэдэхгүй гэж үнэнээ л хэлээ биз тэр бол асуудал биш бхаа

1 Хариулах


Хмм 2019.02.12 202.21.114.242

Авъяаслаг монголчуудад оролцож байхдаа илүү гоё дуулж байсан шд. Аялагаа сайжруулах гээд хэтэрхий гуншаад ч байгаа юм уу

0 Хариулах


Д 2019.02.12 202.9.44.128

Дууны утгаа мэдэхгүй гэж хэлээд л оноо дарагдсан л даа. Хариуцлага...

0 Хариулах