Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Алдарт оддын худалдан авсан хачирхалтай зүйлс

1989 онд Ким төрөлх Жоржи мужийнхаа Браселтон хотыг худалдан авч байлаа.


Дансандаа хангалттай мөнгөтэй байхад үнэ хамаагүй санагдах үе бий. Гадаадын зарим од асар их мөнгийг хачирхалтай, зарим үед огт хэрэггүй зүйлд зарах тохиолдол байдаг.

Леди Гага ( сүнс барих урхинд 50 мянган доллар)

Леди Гага далдын хүчинд итгэдэг. 2010 онд тэр тоглолтын тайзаа нөгөө ертөнцийн хар хүчнээс цэвэрлэх шаардлага тавьсан юм. Ингээд 50 мянган доллараар сүнс барих урхи худалдан авсан бөгөөд концерт элдэв адал явдалгүй, амжилттай болж өнгөрсөн тул урхи "үүргээ сайн" гүйцэтгэсэн бололтой.

Жонни Депп (их буугаар буудахад 5 сая доллар)

Сүүлийн үед санхүүгийн хүндрэлд ороод байгаа жүжигчин Жонни Деппийн үрэлгэн зангийн талаарх баримт хэвлэлээр гарсаар байгаа. Үнэтэй архи дарс, үдэшлэг, хүлээн авалт, үл хөдлөх хөрөнгөөс гадна Депп өөр зүйлд ч мөнгө хайрладаггүй байжээ. Зохиолч, сэтгүүлч Хантер Томпсоны гэрээслэлийг (чандрыг нь их буугаар буудан цацах) биелүүлэхэд тэр 5 сая доллар гаргасан.

Николас Кейж (үлэг гүрвэлийн ясанд 276 мянган доллар)

Николас Кейж олон удаа дампуурах дөхсөн хүн. Санхүүгийн мэдлэггүйгээс гадна хачирхалтай олон цуглуулгандаа байнга шинэ зүйл нэмдэг. Түүний гэрт Африкийн зэрлэг омгийнхны хатаасан толгой, 1,6 сая долларын үнэтэй комикс бий. Харин 276 мянган доллараар авсан үлэг гүрвэлийн ясыг нь шүүхээс Монгол улсад эргүүлэн өгөх шийдвэр гаргасан билээ. Энэ цуглуулга ямар хэрэгтэй вэ гэсэн асуултад Кейж хариулж чаддаггүй.

Селин Дион (агаар чийгшүүлэгчид 2 сая доллар)

Селин Дион эрүүл мэнддээ их анхаарал тавьдгийг бүгд мэддэг тул Лас Вегас дахь байрандаа агаар чийгшүүлэгч авахад хэн ч гайхаагүй. Фэнүүдийг нь цочирдуулсан ганц зүйл бол төхөөрөмжийн үнэ нь байлаа. Бүтэн 2 сая доллар гэж байгаа. Дэлхийн хамгийн үнэтэй агаар цэвэрлэгч гэдэг нь тодорхой.

Леонардо Ди Каприо (оргилуун дарс 3 сая доллар)

Леонардо Ди Каприо тансаг хүлээн авалт хийх дуртай. 2012 онд тэр төрсөн өдрөө тэмдэглэхдээ Armand de Brignac оргилуун дарс 18 хайрцгийг задласан нь 3 сая доллар болсон гэдэг. Гэхдээ буян, хандивын ажилд ч мөнгө өгөхөө мартдаггүй.

Ким Бесинжер (20 сая доллараар хот худалдан авсан)

1989 онд Ким төрөлх Жоржи мужийнхаа Браселтон хотыг худалдан авч байлаа. Тэр үеийн ханшаар асар их мөнгө. Хотоо аялал жуулчлалын төв болгох санаа агуулсан ч амжилт олоогүй. Ким Бесинжер гэдэг нэр арай "жижигджээ".

Майк Тайсон (халуун усны ванн 2 сая доллар)

Төмөр Майк Тайсон мэргэжлийн боксын дэлхийн аварга байхдаа мөнгөнд ёстой умбаж байлаа. Эхнэртээ зориулаад 2 сая долларын цэвэр алтан халуун усны ванн авч байлаа. Харамсалтай нь зодог тайлаад дампуурсан төдийгүй эхнэр нь ч салаад явчихсан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
4 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
6 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.