Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шивээс, дотоож зэрэг "Жинхэнэ" фэнүүдийн жигтэй явдал

Дуучин Майли Сайрусийн фэн Карл МакКойд түүнд зориулан, 21 шивээс хийлгэсэн


Шүтэн биширдэг шүтээндээ хайртай, үнэнч гэдгээ батлан харуулах гэж фэнүүд юу ч хамаагүй хийхэд бэлэн байдаг. Хөлөө хугалах, духан дээрээ шивээс хийлгэх бол наад захын асуудал гэнэ.

Майли Сайруст зориулсан 21 шивээс

Дуучин Майли Сайрусийн фэн Карл МакКойд түүнд зориулан, 21 шивээс хийлгэсэн бөгөөд цаашдаа ч хийнэ гэж мэдэгдээд байгаа. Учир нь Майлигийн уран бүтээлийн ачаар тэр гэрбүл салалтын шокноосоо гарч чадсан аж. Одоогийн байдлаар тэр Майлигийн 3 хөрөг зуруулж, нэрийг нь хэд хэд шивүүлснээс гадна биен дээр нь дууны үг, цомгийн нэр ч байгаа. Энэ бүхэнд 2000 доллар зарцуулжээ.

Жесси Жей

Шүтээнтэйгээ бүх талаар адилхан байхыг хүсдэг хэнээтэн ч бий. Их Британийн дуучин Жесси Жей 2011 онд хөлөө хугалаад тоглолтон дээрээ гипстэй хүрч иржээ. Удалгүй түүнд нэг фэнээс нь захиа ирэхэд яг өөртэй нь адилхан хөлөө хугалаад гипсдүүлсэн зурагтай, "Би чам шиг байхын тулд юу ч хийхэд бэлэн" гэж бичсэн байжээ.

Духан дээрээ шивүүлсэн Дрейк

Дрейкийн фэн бүсгүй духан дээрээ нэрийг нь маш томоор шивүүлсэн удаатай. Энэ нь түүнд таалагдаагүй тул Дрейк тус шивээсчинд мэргэжлээ сольж, нүдэнд нь харагдахгүй газар зайл гэж зөвлөсөн. Харин шивээсчин Кевин Кэмпбелл "Би ажлаа л хийсэн. Бүсгүйгээс хэд хэдэн удаа үнэхээр ийм шивээс хийлгэх үү гэж асуусан" гэж сэтгүүлчдэд ярьж байв.

Лиам Пейний дотоож

"One Direction" хамтлагийн дуучин Лиам Пейний фэн 14 настай охин зочид буудлын тагтан дээрээс түүний дотуур өмдийг хулгайлаад зугтжээ. Гэвч Лиамын бие хамгаалагч түүнийг барьж, дотоожийг эзэндээ эргүүлэн өгсөн түүхтэй.

Алла Пугачевагийн төлөө 2 хүүхэд

Алла Пугачевагийн шүтэн бишрэгч Лидия хэмээх эмэгтэй шүтээндээ бага ч гэсэн ойртохын тулд жолоочтой нь үерхэж, эцэст нь гэрлэсэн байна. Хоёр хүүхэд төрүүлсэн Лидия Аллаг хүүхдүүдийнхээ загалмайлсан эх болохыг хүссэн ч Пугачева татгалзжээ.

Жастин Биберийн ам хүрсэн ус

Шинэ Зеландын 16 настай охин Эмма Филлипст телевизийн нэгэн шоунд Жастин Бибертэй хамт оролцох хувь заяа оногджээ. Нэвтрүүлгийн үеэр Бибер ширээн дээр байсан цэвэр уснаас хэд балгаж. Харин сэргэлэн охин Эмма усыг авч гараад интернетээр зарсан байна. 600 доллар хүрсэн гэж байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
20 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.