Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Унгар улс "Алдарт эх"-чүүдээ татвараас чөлөөлнө

"Алдарт эх"-чүүдийг татвараас чөлөөлөхөөс гадна залуу хосуудад ч Засгийн газраас "бэлэг" бэлдсэн байна


Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан "Дөрөв болон түүнээс олон хүүхэдтэй эхчүүдийг бүх насаар нь татвараас чөлөөлнө" гэж мэдэгджээ.

"Би-би-си" агентлагийн мэдээлснээр энэ арга хэмжээг авснаар Унгар улс хүн амынхаа тоог нэмэх гол зорилготой байгаа аж. Тус улсын хүн ам жилд 32 мянган хүнээр цөөрч байгаа бөгөөд Европ тивд хамгийн бага төрөлттэй оронд тооцогдож байна.

"Алдарт эх"-чүүдийг татвараас чөлөөлөхөөс гадна залуу хосуудад ч Засгийн газраас "бэлэг" бэлдсэн байна. Шинээр гэрбүл болсон залууст 10 сая форинтийн хүүгүй зээл олгохоор болсон бөгөөд хосууд 3 хүүхэдтэй болбол зээлийг хүчингүй болгох юм.

Унгар улс Европын холбооноос гаргасан гадаадын цагаач хүлээн авах шийдвэрийг эрс эсэргүүцдэг орон юм. Ерөнхий сайд Виктор Орбан "Бидэнд цагаачдын хүүхэд биш унгар хүүхэд хэрэгтэй байна" гэж мэдэгдсэн байна.
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
20 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.