Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Монголия" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Манай орны нийгэм, түүхийн тун эгзэгтэй үед авсан тул маш их сонирхол татаж байгаа юм.


Москва хотын ойролцоохь Троицк хотын Соёлын Ордонд гэрэл зурагчин Сергей Щербаковын "Монголия" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Нийт 39 зураг тавигдсан тус үзэсгэлэн энэ сарын 1-25 хүртэл ажиллах юм.

Сергей Щербаков үзэсгэлэнгээ 1987-1989 онд авсан зургаараа гаргажээ. Манай орны нийгэм, түүхийн тун эгзэгтэй үед авсан тул маш их сонирхол татаж байгаа юм.  

Щербаков тэр үед Улаанбаатар дахь ДСНК буюу Зөвлөлтийн шинжлэх ухаан соёлын төвд ажиллаж байжээ. Тэр "Монголд Буддын ганцхан сүм үлдээд байсан ч гэсэн уламжлал, шашин шүтлэг нь хэзээ ч тасарч, устаж байгаагүй. Эрийн гурван наадмын зургийг харахад ундааны шил л байхгүй бол яг л XIII зууны дайчид байгаа биз. Би нүдэнд харагдсанаа л авч байсан. Албан ёсны зурагчин биш ч Монголд зураг авах зүйл маш их байлаа. Бүгдийг нь хар цагаанаар, Зенит аппаратаар авсан. Зурган дээрх энэ хүмүүс одоо хаана, юу хийж байгаа бол доо. Би тэр цагаас хойш дахин Монголд очоогүй" гэж тэр сэтгүүлчдэд ярьсан байна.
Харамсалтай нь Соёлын Ордноос үзэсгэлэн дэх гэрэл зургуудыг цахим хуудсандаа нийтлээгүй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.