Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Жүдо: Азербайжаны шигшээ баг ахиад легионер авлаа

Лариса Флориан дэлхийн чансаа 16-д бичигдэж байгаа.


Монголын гурван эмэгтэй жүдоч Азербайжан улсын нэрийн өмнөөс барилдах болсон нь 2017 оны 5-р сар. Э.Базаррагчаа (48 кг), П.Буянхишиг (52 кг), М.Ичинхорлоо (57 кг) нар Азербайжаны шигшээ багт барилдсаар 2 жил болох гэж байна. Мөн тэр үед азербайжанчууд Украины Ирина Киндзерскаг (+78 кг) авсан билээ.  

Харин энэ удаад Туркийн 70 кг-ийн бөх Рукийе Озердем, румын бүсгүй Александра-Лариса Флориан (52 кг) нарыг эмэгтэйчүүдийн шигшээ багтаа авч, энэ сарын 16-17-нд Австрид болсон Европын нээлттэй тэмцээнд орууллаа.

Лариса Флориан дэлхийн чансаа 16-д бичигдэж байгаа. Өнгөрсөн улиралд Агадыр Гран Прид мөнгөн медаль хүртэж, 2017 онд Бакугийн Их Дуулгад түрүүлж, Санкт Петербургийн Мастерст хүрэл медаль авсан 23 настай залуу бөх. Түүнийг Азербайжаны жүдо бөхийн холбооноос "Токио 2020" олимпийн наадмын эрх авах 52 кг-ийн гол тамирчнаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл манай П.Буянхишигийн шууд өрсөлдөгчийг шинээр авчээ гэсэн үг. П.Буянхишиг Азербайжаны багт орсноосоо хойш 2017 онд Азербайжаны аварга болж, 2018 онд УАШТ-ий мөнгөн медаль авсан. Гэхдээ олон улсын тавцанд Лариса шиг амжилт гаргаагүй. Лариса Флориан ч Румыний олимпийн шигшээ багт Андрея Кицуг давж чадахгүй нь гэдгээ мэдрээд иргэншлээ сольсон нь мэдээж.

Озердем 22 настай залуу тамирчин. Тэр Австри, Турк, Азербайжан гэсэн 3 улсын АШТ-д хүч сориод үзчихсэн байгаа. Австрид U-17, U-23 насанд түрүүлж, U-21 ангилалд хүрэл медаль авч байсан бол Туркийн насанд хүрэгчдийн УАШТ-д хүрэл, Азербайжанд мөнгө, хүрэл медаль авч байжээ. Гэхдээ насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд одоо л орж эхэлж байгаа тул "Токио 2020" наадмын эрх авахад хэцүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
8 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
9 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.02.18 112.72.12.7

Манай монголын гурав шал арчиж нүдний булай болж байгаа шдэ

0 Хариулах