Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шёя Накажима Японы хамгийн үнэтэй хөлбөмбөгч боллоо

Катарын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй наймаа болсон.


Японы 24 настай хөлбөмбөгч Шёя Накажима 35 сая еврогоор зарагдсан нь түүнийг Японы түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч болголоо. 2001 онд алдарт Хидэтоши Наката "Рома"-гаас "Парма"-д 28 сая еврогоор очиж байсан нь Арлын орны хөлбөмбөгчдийн дээд үнэ байжээ.

Шёя Накажимаг үнэндээ спорт сонирхогчид сайн мэдэхгүй. Гадаадын зарим хэвлэлээр энэ наймааг "Энэ өвлийн хамгийн хачирхалтай наймаа" гэж нэрлээд байгаа юм. Накажима Португалийн лигийн "Портимоненсе" багаас Катарын "Аль-Духаиль"-т шилжсэн. "Портимоненсе" энэ жил дээд лигт дэвшсэн тул бас л хүмүүсийн сайн танил биш. 10 мянган хүний багтаамжтай цэнгэлдэхтэй, энэ жилийн төсөв нь 3 сая евро гэсэн даруухан баг. Шёя энэ багт 13 тоглож, 5 гоол оруулан, 5 оновчтой дамжуулалт өгсөн. "Борусси" Дортмунд, "Штутгарт", "МЮ", "Саутгемптон", "Вулверхэмптон" багууд түүнийг сонирхож, "Вулверхэмптон" 17 сая фунт стерлингийн гэрээ санал болгосон нь олны гайхлыг төрүүлсэн. Гэтэл шууд 35 сая евро. 2017 онд Шёя-г Transfermarkt 800 мянган еврогоор үнэлж байсан бол энэ жилийн нэгдүгээр сард үнэ нь 18 сая евро болон нэмэгдсэн. Гэхдээ 35 сая евро хүрнэ гэж хэн ч таамаглаж байсангүй. Катарын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй наймаа болсон.  

Өнгөрсөн Ням гарагт тэр "Аль-Духаиль" багт анхны тоглолтоо хийж, оновчтой дамжуулалт өгснөөр баг нь 1-0 ялсан. Катарын "Аль-Духаиль", Францын "ПСЖ" багууд нэг эзэнтэй. Тамим бин Хамад Аль Тани хэмээх дэлхийн хамгийн залуу Эзэн хаан багийг эзэмшдэг. Накажима "Аль-Духаиль" багтай 4,5 жилийн гэрээ байгуулсан ч удахгүй түүнийг "ПСЖ"-д орно гэж шинжээчид үзэж байна. 

Учир нь одоо "ПСЖ" япон залууг авбал санхүүгийн фэйр-плей дүрмийг зөрчинө. Тиймээс өөр багт алдахгүйн тулд 35 саяар аваад, хадгалж байгаад боломжтой үед эгнээндээ элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа нь тодорхой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
13 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
15 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.