Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

"Оскар 2019"-т нэр дэвшсэн 10 хүчирхэг эмэгтэй

"Би цаашдаа дандаа хүнд хэцүү амьдралтай эмэгтэйчүүдийн дүр бүтээнэ" гэж хэлсэн билээ


Холливудын кино академиас энэ жилийн Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарласан билээ. Шагнал гардуулах ёслол энэ сарын 24-нд болно. "Шилдэг найруулагч" номинацид дахиад эмэгтэй найруулагч нэр дэвшээгүй ч "Оскар"-т өрсөлдөж байгаа хүчирхэг 10 эмэгтэйг онцолж байна.

1.  Ялица Апарисио

Альфонсо Куарон найруулагчийн "Рома" киноны дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд өрсөлдөж байна. Өнгөрсөн сард Ялица "Vogue" сэтгүүлийн нүүрэнд гарсантай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр түүнийг арьс өнгөөр ялгаварласан бичлэгүүд гарсан билээ. Харин хэвлэл мэдээллээр түүний гарсан сэтгүүлийн хавтсыг "хувьсгал" хэмээн нэрлэж байна. Өнгөт арьстан хүн зарим сэтгүүл, кинонд гарч болдоггүй гэсэн тогтсон ойлголт, хэв маягийг тэр эвдлэн нураасан гэхэд болно. "Рома" бол түүний анхны кино. 1970-аад оны үеийн нэгэн энгийн гэрбүлийн амьдралын тухай өгүүлнэ. Ялица гэрийн зарц Клеогийн дүрийг бүтээсэн юм. Энэ бол бодит хүн. Клео бол Либория Родригес буюу Альфонсо Куарон найруулагчийн авга эгч. Мексикт арьс өнгөний үзлийн хохирогч болсон олон мянган индиан эмэгтэйчүүдийн нийтлэг дүр бол тэр билээ.

2.  Леди Гага

Мөн л шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн. "New York Post" сонинд "Леди Гага шилдэг жүжигчний шагнал хүртэх гавьяатай. Түүний жүжиглэх авьяас нь  танхай гэгддэг дүр төрхийг нь хүн чанар, хүнлэг сэтгэлээр өөрчлөн харуулсан" гэж бичжээ. Энэ киног архинд автсан залуу кантри дуучин Жексоны түүхэнд тулгуурлан бүтээсэн. Жексон залуу бүсгүйн авьяас чадварыг нээх ч удахгүй түүндээ дурлана. Элдэв будаг чимэг, зөрүүд ааш зангүй Гагаг харахын тулд энэ киног үзэхэд буруудахгүй. Леди Гагагийн дүр бол нэг талаас хүчтэй ч, нөгөө талаас маш эмзэг бүсгүй билээ.

3.  Гленн Клоуз

Түүний тоглосон "The Wife" кино нөхрийнхөө ажилд туслахын тулд өөрийн карьер, хүсэл зорилгоо золиосолсон жүжигчин эмэгтэйн тухай өгүүлдэг. Энэ дүрээрээ "Алтан бөмбөрцөг" шагнал авахдаа тэр "Манай ээж бүх амьдралаа аавд минь зориулсан эмэгтэй. 80 настайдаа ээж минь "Ямар ч үр дүнд хүрсэнгүй гэдгээ би мэдэрч байна. Энэ их муу хэрэг" гэж хэлж байж билээ" гэж ярьж байв. Мөн "Эмэгтэйчүүд гал голомтоо хамгаалах, хайрлах хэрэгтэй. Ийм хувь заяа биднийг хүлээж байдаг. Бид бүгдэд эр нөхөр, хүүхэд бий, хэрэв бага зэрэг аз завшаан байвал өөрийнхөө төлөө зүтгэх боломж гардаг. Харин би мөрөөдлөө биелэнэ гэдэгт итгэж, ялалтын төлөө зүтгэх хэрэгтэйг энэ киноноос ойлгож авсан" гэж байв.

4.  Оливия Колман

"The Favourite" киноны дүрээр өрсөлдөж байна. Анна хатан хааны үеийн улстөрийн булхай, шуугианы талаарх кино. Эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнийг шоглон харуулсан бүтээл гэхэд болно. Колман маш хүчтэй эмэгтэй буюу Хатан Хаан Аннагийн дүрийг бүтээсэн. Дүрдээ орохын тулд 16 кг жин нэмсэн Оливия нөхөр, 3 хүүхэд, 2 нохойтой тул гэртээ Хатан хаан шиг амьдрах ямар ч цаг гардаггүй гэж ярьсан.

5.  Мелисса Маккарти

"Can You Ever Forgive Me?" киноны гол дүрийг бүтээсэн. Ли Израэлийн намтраар найруулагч Мариэль Хеллер бүтээсэн кино. Мелисси хошин шогийн мэдрэмжээсээ гадна драмын жүжигчний авьяасаа бүрэн нээн харуулсан. Түүний баатар бол хошин шогийн мэдрэмжтэй, сэхээтэн эмэгтэй. Сонирхолтой сайн кино.

6.  Эми Адамс

Түүний тоглосон "Vice" кино Жорж Бушийн үеийн дэд Ерөнхийлөгч Дик Чейнигийн бодит түүх дээр тулгуурлажээ. Дик Ерөнхийлөгч Бушийн баруун гар болж, хэмжээлшгүй их эрх мэдлийг гартаа авна. Эми түүний гэргийн дүрийг бүтээсэн бөгөөд энэ кино Оскарын 8 номинацид нэр дэвшсэн.

7.  Эмма Стоун

"The Favourite" киноныхоо дүрээр шилдэг туслах дүрд дэвшсэн. Тэр гэрийн ажилтан Абигейлд тоглосон. Абигейл бол язгууртан удамтай гэдгээ батлахыг оролдож, баячууд дунд байр сууриа олох гэж яваа эмэгтэй. Түүний дүр киноны турш маш олон өөрчлөгддөг. "Абигейл бол тэмцэгч хүн. Маш их зовлон зүдгүүр амссан, тун хэцүү араншинтай эмэгтэй. Түүнд хүнийг татах чанараас гадна эрх мэдлийг авах гэсэн шунал бий"

8.  Марина Де Тавира

"Рома" киногоороо шилдэг туслах дүрд өрсөлдөж байна. "Ялицатай хамт кинонд тоглох сайхан байлаа. Миний тоглосон София, Ялицагийн бүтээсэн Клео бол хоёр өөр ертөнцийн огт өөр эмэгтэйчүүд. Гэхдээ тэдэнд нийтлэг зүйл байгаа нь хэн хэн нь хүүхдүүдээ өөрсдөө хүмүүжүүлдэг. Энэ кино аав гэж хэн бэ, бид яаж төсөөлдөг вэ гэсэн асуултад хариулт өгөх юм. Хүүхдүүдийг ээж л харж байх ёстой гэсэн хуучны ойлголт байдаг. Хүүхдүүдээ хаяад явсан эцэг, аав нарыг нийгэм өршөөж уучилдаг. Харин хүүхдээсээ холдсон бол эмэгтэй хүнийг хэзээ ч өршөөдөггүй, шүүн цээрлүүлдэг" гэж ярьж байна.

9.  Рейчел Вайс

"The Favourite" киноны дүрээр шилдэг эмэгтэй жүжигчинд нэр дэвшсэн. Рейчел хүчтэй, эрх чөлөөтэй эмэгтэйн дүрийг бүтээсэн. "Сэтгүүлчид эмэгтэй жүжигчдээс хамт тоглоход ямар байв гэж асуудгаа хэзээ болих бол. Та нар эрэгтэй жүжигчдээс ингэж асуудаггүй биз дээ" гэж тэр хэлж байв.

10.  Режина Кинг

"If Beale Street Could Talk" киноны дүрээрээ шилдэг туслах дүрд нэр дэвшээд байгаа билээ. Өнгөрсөн зууны далаад оны үеийн залуусын тухай кино. Энэ кино "Алтан бөмбөрцөг" шагнал хүртээд байгаа. Шагнал гардуулах ёслол дээр Кинг "Бид гартаа байгаа чанга яригчаар дэлхий дахинд хашгарч чадна. Би цаашдаа дандаа хүнд хэцүү амьдралтай эмэгтэйчүүдийн дүрийг бүтээнэ гэдгээ амалж байна" гэж хэлсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
8 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.