Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Карл Лагерфельд нас барлаа буюу түүний "галзуу" эшлэлүүд

"Хүмүүсийн ухаалаг, боловсон ярианд дургүй. Миний сонирхлыг миний бодол л татдаг"


Дэлхийн хамгийн нөлөөтэй загвар зохион бүтээгч, даян дэлхийд "Кайзер" хэмээн алдаршсан Карл Лагерфельд Парис хотноо 85 насандаа нас нөгчжээ.
Ажилсаг хөдөлмөрч зан, төмөр мэт тэсвэр тэвчээртэй тэрбээр 80 нас гарсан хойноо ч загварын 3 том ордныг удирдаж байлаа.

Карл бүх амьдралаа загварт зориулсан. 20 настайдаа   анх Pierre Balmain-д ажилд орж, дараа нь Jean Patou-д ажиллаад 25 насандаа Италийн Tiziani-д бие даасан загвараа өгч эхэлсэн байна. 1973 оноос эхлэн нас бартлаа Лагерфельд Fendi-г гардан удирдсан.

Гэхдээ түүний гол гавьяа бол 1980-аад онд Chanel-ийг дахин сэргээсэн явдал байлаа. Эрч хүчтэй шинэ захирал тэр үед мартагдаж эхлээд байсан Chanel-ийг Францын бэлгэ тэмдэг болтол нь мандуулсан юм.

Карлын оронд Виржини Виарыг захирлаар томилсноо "Chanel" зарласан. Карл Лагерфельдад өв залгамжлагч байхгүй. Францын хэвлэлд бичсэнээр тэр чандраа ээж, хэрэв хайртай муур Шупетт Лагерфельд минь надаас өмнө нас барсан байвал энэ хоёрын чандартаа холиорой гэж гэрээслэсэн байна.  
Ингээд түүний хэлсэн "галзуу" эшлэлүүдийг толилуулья.

"Та тансаг, ганган зүйл бүтээж чадахгүй, гэхдээ хуурамч арьс үс нөмрөөд ганган харагдаж болно"

"Гоо сайхан золиос шаарддаггүй. Гоо сайхан мөнгө л шаарддаг"

"Би төрсөн өдрийн баярт дургүй. Би өнгөрсөн үеийг тэмдэглэдэггүй, надад одоо, ирээдүй хоёр л таалагддаг"

"Гэрэл зургаас надад ганцхан юм л таалагддаг. Энэ бол эргэж буцааж болохгүй үеийг авсан байдаг нь"

"Жижигхэн хар даашинз өмсөхөд хэт ганган ч, маш даруухан ч харагдах боломжгүй"

"Өнгөрснөө март. Хэрэв хуучин цаг сайхан байж гээд гуниглаж байгаа бол таны үхэх цаг иржээ гэсэн үг"

"Манай гэрт тавиураасаа олон ном бий. Гэхдээ би бүгдийг нь уншсан.  Би бол тархиа чангалж, хөгжүүлдэг Шварценеггер л гэсэн үг. Би тархибилдингчин"

"Хайр дурлалын оршин тогтнох цорын ганц хэлбэр бол ээжийн хүүхдээ хайрлах хайр юм гэж би итгэдэг"

"Амьдралыг ягаанаар харж болно, харин тийм өнгөтэй хувцас л битгий өмс"

"Хүн чанар аа? Би тийм юм мэдэрч байсан удаагүй"

"Би өдөрт 7 цаг унтдаг. Хэрэв 2 цагт орондоо орвол 9 цагт сэрнэ. Шөнө дунд унтвал 7 цагт босно. Энэ хооронд байшин минь нурж, шатаж байж болно, гэхдээ би заавал 7 цаг унтаад босох ёстой"

"Хүмүүсийн ухаалаг, боловсон ярианд дургүй. Миний сонирхлыг миний бодол л татдаг"

"Амьдрал бол гоо сайхны тэмцээн биш. Царай муутай, эрэмдэг хүмүүс ч бий. Гэхдээ би царай муутнуудаас илүү намхан хүмүүст дургүй. Эмэгтэй хүн намхан байж болно, харин намхан эр хүн байж болохгүй. Тэд ч үүнийгээ мэдээд амиа хорлоход бэлэн байдаг байх"

"Спорт, бэлтгэлийн өмд өмсөнө гэдэг ялагдсанаа хүлээн зөвшөөрсний шинж юм. Амьдралаа хянаж чадахаа байжээ гэсэн үг"

"Би үүнийг хийж чадах байсан гэж хэзээ ч битгий хэлж бай. Та хийгээгүй л байгаа биз дээ"

"Хүнийг өршөөж, уучилна гэдэг хэт амархан. Би санамсаргүй мартаж болно, харин хэзээ ч өршөөдөггүй. Би өс хонзонгоо авахыг илүүд үзнэ"

"Танд аз жаргал авчирч байгаа зүйлээ л хий. Мөнгө төгрөг, амжилт, алдар нэр гэж бодоод хэрэггүй. Хэрэв та тосгоны дэлгүүрт ажиллаад аз жаргалтай байвал тэндээ л ажилла. Та ганцхан амьдарна шүү дээ"

"Ном бол хатуу хавтастай хар тамхи юм. Би ном хэмээх "хар тамхийг" уншиж байхдаа аз жаргалтай байдаг"

"Өөрийгөө магтах нь амьдралын хамгийн эрүүл зүйл"

"Би үргэлж цэвэрхэн унтдаг. Бага байхад ээж минь "Чи шөнө дунд гэнэт үхэж болно. Тийм болохоор гэнэтийн ямар ч зүйл тохиолдсон бэлэн байхын тулд 100 хувь цэвэрхэн бай" гэж хэлдэг байлаа"

"Миний ажлын гол утга нь Chanel-ийн насыг уртасгах биш, харин түүнийг амьд байлгахад оршино"

"Би энэ #MeToo хөдөлгөөнөөс залхаж байна. Энэ хөгшин авгай нар 20 жилийн дараа л хүчиндүүлснээ ойлгож гэнэ. Тэгээд ямар ч гэрч байхгүй. Гэхдээ би Вайнштейнд дургүй. Харин Карл Темплерийг нэг загвар өмсөгч өмдийг нь тайлах гэж оролдсон гэж мэдэгдээд Тэмплер энэ салбарт ажиллаж чадахгүй боллоо. Хэрэв чи өмдөө тайлмааргүй байгаа бол хэзээ ч битгий загвар өмсөгч бол, эмэгтэйчүүдийн хийдэд оч"

"Би хэзээ ч хэн нэгэнтэй хамт амьдарч чадахгүй. Учир нь надад өдөрт өөрийгөө цэнэглэх ганцаардлын 7 цаг хэрэгтэй байдаг"

"Надад хуримын даашинзны захилга битгий өгөөрэй гэж би хэлдэг. Учир нь миний бүтээсэн даашинзтай хуримын бүх хүмүүс салцгаасан"

"Хэрэв би орос эмэгтэй байсан бол шууд лесби, ижил хүйстэн болох байсан. Яагаад гэвэл орос эрчүүд бүгд царай муутай, эрэмдэг амьтад"

"Би шивээсэнд дургүй. Шивээстэй байна гэдэг бүх насаараа нэг хувцастай байна гэсэн үг шүү дээ. Залуу туранхай байх үед яахав, харин хөгшрөөд таргалаад эхлэхээр яах бол..."

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
14 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
6
14
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мундаг эрхэм юм 2019.02.21 202.55.191.130

Өөрийнхөөрөө сайхан амьдарчээ

1 Хариулах


We miss him already 2019.02.20 66.181.187.248

Үнэнтэй эвлэрч чадсан хүнээс л гарах үгнүүд байна. Гайхалтай. Бас эдгээрийг үнэнтэй эвлэрч чадах хүн л ойлгоно. Товчхондоо чамд энэ эшлэлүүдийн талаас илүү нь (мэдээж бүгд чамд таалагдах албагүй шүү дээ) таалагдаж байвал бялуухан минь чи амжилтанд ойртож байна.

1 Хариулах


iisdfsdfs 2019.02.20 202.70.34.38

hhidf

0 Хариулах


Зочин 2019.02.20 202.70.34.38

sdfsdf

0 Хариулах


Зочин 2019.02.20 202.70.34.38

sdfdsfsd

0