Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Орк”-ууд нийслэлийг бүтэн өдөр доромжиллоо



Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид хотын даргаа сонгох нэрийдлээр ээлжит бус хуралдаан зарлаж, Улаанбаатар хотын эрхэмсэг оршихуйд бүдүүлгээр халдан, ёс зүйгүй авирлаж нийслэлийн иргэдийг бүтэн өдөр доромжилж чадлаа. Нийслэлийн Засаг даргыг санал хураалтаар тодруулах үйл явцыг олон нийтэд шуурхай сурвалжлан хүргэж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн 11 цагаас хойш “Хангарьд” ордонд ажиллаж байгаа бөгөөд НИТХ дахь АН, МАН-ын бүлэг тус бүр хоёр удаа завсарлага авч хойшлуулсаар 17 цаг хүргэж байна. Ялангуяа хотын захиргаанд эрх барьж байгаа МАН-ын бүлэг тооллогын комиссын бүрэлдэхүүнд багтах таван гишүүний асуудлаар бүхэл бүтэн нэг цагаар завсарлага хүсэж, хоёр цаг гаруйг өөрсдийн арх ашигт нийцүүлэн хойш татав. 

С.Амарсайхан, С.Мөнхчулуун хоёрын нэгийг л хотын даргаар сонгох, эсэхээ шийдэх л ганц асуудалтай. Өрсөлдөж үзээгүй, санал хурааж үзээгүй юм шиг тооллогын комисст МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан заавал байх ёстой тухайд тэд ихэд анхааралтай хаалттай хэлэлцэх шалтгаан ургуулсан нь хачирхалтай. Энэ нь тэдний хувьд хотын дарга сонгохоос илүү чухал “ажил” болж байгаад гайхширсан сэтгүүлчдийн асуултад бүлгийн дарга Р.Дагва юу ч хариулж эс чадан, дэмий л нүүр дүүрэн инээх нь тун ч тохуутай.  

АН-ын бүлгийг төлөөлөн Э.Бат-Үүл ажил хэрэгч асуулт, мэтгэлцээн өрнүүлэхийг оролдсон боловч хуралдаан даргалагч Д.Батнасан мэдлэг, зангараг дутсан байдлаа үл тоомсорлосон ихэрхүү хандлагаар нуусан болж жүжиглэх нь цөөн хором үргэлжилсэн хуралдааны уур амьсгалыг хангалттай бохир хийцтэй харагдуулж амжсан. Өөдөөс нь ширээгээ тулгах шахам суусан МАН-ын генсек Д.Амарбаясгаланд, түүгээр уламжлан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд л таалагдаж байвал хотын дарга сонгох, ерөөс нийслэлийн иргэдийн эрхийг төлөөлж энд ажиллаж байгаагаа мартчихсан нь хуралдаан даргалагчийн авираас, МАН-ынхны увайгүй маазралт, утгагүй инээдэм ханиадмаас илт. 

Нийслэл хот Улаанбаатар бол Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны төв учраас НИТХ-ын хуралдаан найр наадмын шинжтэй үргэлжилж, хотын даргыг сонгох үйл явц хэдэн сар алдан сунжирч байгаа нь иргэдийг гутаан доромжилж байгаагаас өөрцгүй хэрэг. Өөрсдөөс нь өөр сүүтийх бараагүй эзгүй хээр идээшлэн дураар хэвтэх мал шиг авирлахаа НИТХ-ын “орк”-ууд зогсоогтун. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
2
0
0
0
1
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.