Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Шинэ нийслэлийн” Э.Эрдэнэжамъян

МАХН шинэ нийслэлийг найман дагуул хоттойгоор зохион байгуулна.


МАХН түүхэн “төрсөн өдрөө” амьд хөгжмийн Beacon хамтлагтай хамтран “Эх орончдын өдөр-Залуусын баяр” нэртэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр шинээр элссэн залуу гишүүдэд батлахыг нь гардуулснаас гадна анхаарал татсан нэгэн үйл явдал болсон нь МАХН нийслэлийн түмтийн даргаараа Э.Эрдэнэжамъяныг сонгож, тамга тэмдгийг нь хүлээлгэн өгөв. Тэрбээр 2020 онд хотын дарга болохоо өнгөрсөн сард хэвлэлээр зарласнаар нийслэлийн сонгуульд МАХН ялахыг зөгнөсөн анхны улстөрч болоод байна. 

Ийнхүү 2020 оны сонгуулийн өмнөх жил нийслэлийн намын хороогоо Э.Эрдэнэжамъянаар удирдуулахаар шийдсэн нь МАХН-ын зүгээс хийж буй улс төрийн томоохон бодит алхам юм. 

Сонирхолтой нь Э.Эрдэнэжамъян МАХН-ын нийслэлийн баярын хуралд “Шинэ гарц-Шинэ нийслэл” сэдвээр үг хэлэв. Өнөөгийн залуусын хүсэл мөрөөдлийг тээж, амьдрах орчныг нь бүрдүүлэх шинэ нийслэлтэй болохын төлөө ажиллахаа илэрхийллээ. “Дан ганц нийслэлийг шинэчлээд зогсохгүй дахин найман дагуул хотыг байгуулах боломжтой” гэж түмтийн дарга тэмдэглэсэн. 

Н.Энхбаяраар овоглодог МАХН нийслэлд шинэ лидертэй, өөр бүтцээр, залуусын хүчийг дайчилж ажиллахаар болж байгаагаас харахад 2020 оны сонгуулийн кампанит ажилдаа Э.Эрдэнэжамъянаар нүүр царай хийн эртнээс бэлтгээд эхлэв бололтой. МАН-ын хагарал, улс төрийн бужигнаан дунд Улаанбаатарын шинэ мээр батламжлагдаад удаагүй, НИТХ-ын даргын нэр дөнгөж тодроод буй энэ үед нийслэлийг нүүлгэх, шинэ хот байгуулах гэхчлэн иргэдийн хүсэмжит сэдвүүдийг МАХН хөндөж, нийслэлд өрнөх улс төрийн өрсөлдөөнийг Э.Эрдэнэжамъянд даатгалаа. 

Нийслэлийн МАХН-ыг удирдах Э.Эрдэнэжамъян хуульч мэргэжилтэй. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Олон нийт түүнийг 2012 онд хамтарсан Засгийн газар байгуулагдахад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байснаар нь сайн мэддэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
2