Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Гүйж яваа эмэгтэй”

Монголын зуу зуун хүүхдийн даван туулсан мянга мянган амаргүй өдрүүдийн тухай энд өгүүлнэ


“Хилийн чанадад ажиллаж амьдардаг эцэг эхээсээ хэдэн мянган бээрийн алсад үлдсэн ч өдөр, шөнө бүхэн сэтгэл зүрхэндээ тэдэнтэйгээ үргэлж хамт байдаг Монголын зуу зуун хүүхдэд энэхүү бүтээлээ зориулав” хэмээх эхлэлтэй зохиолч Х.Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй” бэсрэг романд эгэл жирийн монгол охиноос Холливудад хүрч чадсан авьяаслаг уран нугараач охины туулж өнгөрүүлсэн ер бусын амьдралын түүхийг өгүүлнэ. Зохиогч бодит амьдралаас сэдэвлэсэн энэхүү романыхаа анхны уншигч-редактороор уран зохиолд дуртай 47 хүнийг сонгосон нь сонирхол татна. “Би ном бүтээл гэж гүйх завгүй зургаан жил явжээ. Тиймээс энэ урт хугацааны дараа гарч байгаа номондоо хатуу цензур тогтоохыг хүссэн юм” гэж “Гүйж яваа эмэгтэй” бэсрэг романы зохиогч Х.Болор-Эрдэнэ ярьлаа. 

Бодит хүний амьдралаас сэдэвлэн бичсэн энэхүү роман нь бүхэлдээ бодит үйл явдал, бодит хүмүүсийн дүр бус гэдгийг тэрээр бас онцлон сануулсан юм. Охины туулж өнгөрүүлсэн амьдралын дүр зураг эндээс харагдах боловч  зохиолч нэмэлт дүр, сонирхолтой үйл явдлуудаар зохиолоо илүү хүчтэй болгохыг зорьсон байна. Зохиол бичигдэх явцад үргэлж хамт байсан анхны уншигчдын зарим нь “Зохиолын гол баатар болон түүнийг тойрсон дүрүүдийн эрэлд гарч, өөрсдийн хэмжээнд судалж сурвалжилсаар жинхэнэ эздийг нь олж санаагаа амрааж байсан” гээд “Гүйж яваа эмэгтэй” номыг тойрсон олон хөгжилтэй явдлуудаа тэд өөр өөрсдийн Facebook хуудсандаа дурсжээ. МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ нь тууж, өгүүллэгийн төрлөөр олон бүтээл бичсэн бөгөөд энэхүү ном нь түүний анхны бэсрэг роман юм. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
7
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.08.10 172.69.45.135

уйлаад л уншаад байлаа

0 Хариулах


Уншигч 2019.10.19 122.201.22.62

Сайхан ном байна. Сэтгэл зүрхийг хөвсөлзүүлж, өрөвдөх, үзэн ядах, баярлах, бахархах, бодлогошрох боломж олгосон Болор-Эрдэнэ зохиолчдоо баярлалаа. Миний хувьд хүүхэд өнчрүүлж, эцэг эх нь гадаадад боолын хөдөлмөр хийхийг ер сайшаадаггүй. Монголдоо аргаа олоод амьдрахад болохгүй юм байхгүй. Зохиол 2018 онд гарсан юм уу даа. Тэгэхээр монгол нугараачдын тоглосон Холливудын кино гарсан байх нь ээ. Ямар нэртэй кино юм бол? Үзмээр байна.

0 Хариулах


Зочин 2019.08.06 211.36.141.126

Mash ih taalagdsan gol duriin ezneee hurdan olood harah umsan gsn bodol husel torj bna

0 Хариулах


оюун-эрдэнэ 2019.05.22 202.72.245.206

энэ номыг хаанаас авч болох вэ

0 Хариулах