Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

АН-аас улс төрийн шинэ нам тасарлаа

АН-ын дарга С.Эрдэнэ нэг талаас Н.Алтанхуягтай удирдлага булаацалдах, нөгөө талаас өврөөс нь шинэ нам тасрах явцад барьцаалагдав.


Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн дараа тухайн үеийн МАХН-ын лидерүүд хагаралдаж, тус нам МАН, МАХН болж хоёр хуваагдах үндэс тавигдаж байв. МАХН нэрээсээ татгалзан түүхэн нэрээ сэргээн авч үлдэгсэд МАН-ынхан байсан бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг даган тэднээс тасарч явсан нь МАХН нэрийн дор цугласан түүх саяхных. Хуваагдах үйл явц УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө АН-д давтагдаж байна. АН-ын гишүүн асан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр улс төрийн шинэ нам байгуулж буйгаа мэдэгдлээ. Ийнхүү АН-ын дарга С.Эрдэнэ нэг талаас Н.Алтанхуягтай удирдлага булаацалдах, нөгөө талаас өврөөс нь шинэ нам тасран гарах үйл явцад анхаарлаа хандуулах барьцаанд орж орхив.

УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж буй энэ өдрийг тохиолдуулан тэд шинэ намынхаа зарыг олон нийтэд мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн Л.Болд “Монголын төлөө цохилох зүрхтэй хэн бүхэнд шинэ намыг зарлаж байна. Шударга ёсны төлөө өөрийгөө золиослоход бэлэн хүн бүхэн бидэнтэй нэгдээрэй. Бид Монгол Улсыг хөгжүүлэх хамгийн зөв, тодорхой бодлогыг хэрэгжүүлнэ” гэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “АН-аас хөөгдсөнөө би бурхны тавилан гэж бодож байна. Шинэ улс төрийн хүчин зохион байгуулах боломжийг тэнгэр бурхан бидэнд олголоо гэж харж байна” гэж хэлэв. 

Л.Болд гишүүний хувьд Монголд ардчилсан хөдөлгөөн үүсэн байгуулагдах цагаас гар бие оролцож явсан “партизан”, АН дахь МоАХ фракцид харьяалалтай улстөрч. Харин Ж.Батзандан гишүүний улс төрийн угшил гэвэл, АН-д элсэхээсээ өмнө 2006-2010 онд Иргэний хөдөлгөөний намын даргаар ажиллаж байв. Эл хоёр улстөрч 2012 онд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн хувиар замнал нэгдсэн боловч 2017 оны арваннэгдүгээр сард Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэх хүртэл тэдний нэр толгой холбогдож байсан удаагүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Б.Хурцтай муудалцсанаар улс төрийн хамтралаа эхлүүлж, түүнээс яг нэг жилийн дараа МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцлээр “ахан дүүс” болж, улмаар АН-аас хөтлөлцөөд гарч одсон. Харин одоо хамтдаа улс төрийн шинэ нам байгуулж байна. Тэд намаа үүсгэн байгуулах хурлыг ойрын хугацаанд зарлан хуралдуулж намын нэр, дүрэм, үзэл баримтлалаа батлах гэнэ.

Монголын улс төрийн хоёр том хүчний нэг АН-аас шинэ нам тасрах, хуваагдах үйл явцыг Л.Болд, Ж.Батзандан нар эхлүүллээ. Тэд үүгээр УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших боломжоо эрэлхийлсэн алхам хийлээ. УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэнчлэн АН-аас хөөгдсөн тэд МАН-д элсэх гэж шогших шаардлагагүй болов. Харин өрх тусгаарлаж буй улс төрийн шинэ намд Ж.Батзандан, Л.Болд нарын зүг АН-аас хэр олон хүн гарч явах бол гэсэн асуулт ургана. Ж.Батзандан, Л.Болд нар өөрсдийгөө улс төрийн лидерийн хувьд хэн гэдгээ түнших сорилт болж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.