Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Т.Аюурсайхан: С.Баярцогтын баримт дарагдахаас сэргийлж би мэдээлэл цацсан юм

Мэдээллийг хэн авчирсан нь биш, баримт Монголд ирсэн нь л чухал.


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн үдэш МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрт зочноор оролцохдоо “УИХ-ын дарга Г.Занданшатарыг Швейцарын холбооны улсад айлчлахад үеэр Сангийн сайд асан С.Баярцогтын тус улсын банкинд эзэмшиж буй таван дансны бүх гүйлгээний иж бүрэн хуулгыг авч ирлээ” хэмээсэн. Т.Аюурсайхан уг мэдэгдлийнхээ талаар тайлбарлав. 

Т.Аюурсайхан “УИХ-ын даргын Швейцарьт айлчилсан бүрэлдэхүүн гуравдугаар сарын 15-нд Монголд ирэхдээ Швейцариас Монголын талд хүлээлгэж өгсөн С.Баярцогтын таван дансны мэдээллийг ГХЯ-нд дамжуулсан. Энэ мэдээллийг ГХЯ АТГ-т дамжуулна. Зөвхөн С.Баярцогтын төдийгүй Монголын бусад улстөрчийн мэдээллийг авахаар Швейцарийн холбооны улстай тохирсон” гэлээ. 

“Энэ баримт айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хүмүүсээр дамжиж Монголд ирсэн. Хэрвээ би энэ мэдээллийг олон нийтэд хүргээгүй бол баримт дарагдах боломжтой байсан. Асуудлын ач холбогдлыг алдагдуулмааргүй байсан учраас би мэдээлэл хийсэн. Мэдээллийг хэн авчирсан нь биш, тэдгээр баримт Монголд ирсэн нь л чухал. АТГ ажлаа зохих ёсоор хийж байгааг мэднэ. Хуулийн байгууллагуудын ажиллагааны дүнд энэ мэдээлэл Монголын талд ирсэн. Миний хувьд ч сая Швейцарьт айлчлах үеэр энэ асуудлыг хөндсөн. Би өөрөө энэ асуудалд гар бие оролцож явсны хувьд мэдээллийг та бүхэнд өгч байгаа юм” гэж Т.Аюурсайхан өөрийнхөө үйлдлийг тайлбарлалаа.

Түүнчлэн “Нийт таван дансны орсон, гарсан гүйлгээ гэхээр цаанаа өөр олон асуудал агуулж байх чухал ач холбогдолтой асуудал юм. Олон хүн надаас яг хэдэн доллар байж, хэдийд, хэнээс хэд орсон, хэн хэн рүү шилжүүлсэн байна гэхчлэн хатгах, сорих маягаар асууж байна. Мэдээллийг задалбал хууль зөрчинө. Харин АТГ-аас энэ талаар асууж тодруулбал тэд мэдээлэх боломжтой” хэмээв. 

Т.Аюурсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцарийн холбооны улсад хийх айлчлалын бүрэлдэхүүнд өөрөө зорилгоо хэлж байж багтжээ. Иргэн С.Баярцогтын дансны хуулгыг авчрах асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Т.Аюурсайхан гишүүн хоёроос бусад нь мэдэхгүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, О.Баасанхүү нар айлчлалын бүрэлдэхүүнд ямар ч үүрэггүй, төсвийн хөрөнгийг дэмий үрж явсан гэнэ. 

Сэтгүүлчид түүнээс “Швейцарын талаас оффшортой холбоотой дансны хуулгыг хэн нэг улстөрч очиход нь өгөөд явуулсан хэрэг үү. Уг нь ГХЯ-аар дамжих ёстой биш үү. Таны хийсэн мэдээллээс болж хойшид Швейцарийн тал дансны мэдээллүүдийг шилжүүлэн өгөх зэргээр Монголын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллахдаа цааргалах явдал гарах эрсдэл бий болох уу” гэж асуухад “Хэнээс яаж дамжиж ирсэн нь төдийлөн ач холбогдолтой биш. Швейцарийн холбооны улс Монголын талд С.Баярцогтын дансны хуулгыг өгсөн нь л чухал. Журмаараа ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэх ёстой. Түүнээс биш Т.Аюурсайханаар дамжиж хүргэгдсэн юм биш. Цаашдын хамтын ажиллагаанд хүндрэл гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Хоёр талын нэгдэн орсон гэрээгээр зохицуулагдаад явна” гэж Т.Аюурсайхан хариуллаа.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.