Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

С.Баярцогт: Швейцариас ирүүлсэн материалыг би сайн дураараа хоёр сарын өмнө АТГ-т өгсөн


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарийн холбооны улсаас өөрийнх нь дансны хуулгыг авчирсан мэдээллийн талаар Сангийн сайд асан С.Баярцогт сэтгүүлчдэд тайлбар өглөө. 

“2019 оны нэгдүгээр сарын 11-нд Шейвцарийн холбооны улсын Прокурорын газраас надад 700 гаруй хуудас материал ирүүлснийг би АТГ-д сайн дураараа өгсөн.

Дипломат шууданг тухайн улсын Элчин сайдын яамны Консулын газраар уламжлуулан дипломат паспорттай хүнээр дамжуулдаг. Нууцын зэрэглэлтэйгээр ирүүлдэг гэсэн үг. Швейцарийн холбооны улсын Прокурорын газар Монголын талд материал шилжүүлэх нь УИХ-ын даргын айлчлалтай давхацсан юм шиг байна. Харин Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөн авчирч байхдаа задалж уншсан, эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож байна. 

Швейцарийн тал ямар нэгэн материалыг шууд хүсэлт тавьсан улс төрчдөд, шударга тэмцэгч байсан ч өгөхгүй. Хуулийн байгууллага нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад, шүүхээр шийдсэний эцэст гаргаж өгдөг. Энэ үйл явц жил гаруй үргэлжилсэн. Тэр хугацаанд Монгол Улсын төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллагууд Швейцарийнн холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан үйл ажиллагааг нэг хүний гавьяа мэтээр ойлголт төрүүлэх тайлбарыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хийж байгаа. Түүний үйлдлээс Швейцарийн холбооны улсын холбогдох байгууллагуудад буруу ойлголтыг төрүүлж, цаашид үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулах зүйл ажиглагдаж байгааг Монгол Улсын төр, засгийн байгууллагуудад олон жил ажилласан хүний хувьд хэлмээр байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүс энэ мэдээллийг аль болохоор ирүүлэхгүй байхын төлөө ажиллаж байна гэж тайлбарласан учраас би баримттай няцаах үүднээс өнөөдөр та бүхэнтэй уулзаж байна” хэмээв. 

Тэрбээр:

-Нэгдүгээрт, 2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн н.Туяацэцэг гэдэг хүний хүсэлтээр 2013 онд нээгдээд 2014 онд хаагдсан миний оффшор данстай холбоотой энэ хэргийг АТГ-т нээсэн. Тухайн үед Туяацэцэг гэдэг хуульч 9.2 сая ам.доллар орсон байна, үүнийг шалгах ёстой гэдэг асуудлыг тавьсан. Үүнтэй холбогдуулан зарим улстөрчийн болон Швейцарийн тодорхой хувь хүмүүсийн оролцоотойгоор Швейцарийн хэвлэл мэдээлийн хэрэгслээр гаргаж, Швейцарийн талд хандсан юм билээ. 

Хоёрдугаарт, үүнтэй холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулан Швейцарийн талд данстай холбоотой мэдээллүүдийг болон холбогдох бүх баримтыг Монголын талд өгөх хүсэлтээ тавьсан. Швейцарийн холбооны улс, Монгол Улсын хооронд эрхзүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас өгөх үүрэггүй юм билээ гэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Fan 2019.03.19 202.9.43.230

Muusain ataarhuu yumnuud bayrtsogtiig twan blgaach

0 Хариулах