Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Х.Баттулга, У.Хүрэлсүх нар томилгоонд тохиролцжээ


Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг УИХ-тай зөвшилцөж томилох Зэвсэгт хүчний тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох саналаа УИХ-д хүргүүлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар эл томилгоог шийдэх хүлээлт МАН-ын бүлэг тохироонд хүрч чадаагүйгээс үүсээд байгаа билээ. 

Бидэнд ирсэн мэдээллээр, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь бүлэгтээ А.Ганбат генералыг ЗХЖШ-ын даргаар батлах чиглэл өгсөн аж. Ийнхүү удаан хугацаанд удирдлага нь эзгүй байсан ЗХЖШ-ын даргын албыг Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор УИХ ирэх долоо хоногт багтан томилохоор МАН тохиролцоонд хүрчээ.

ЗХЖШ-ын даргын томилгоотой зэрэгцэн АТГ-ын дарга, дэд даргыг шинээр томилох асуудал УИХ-аар орох болж байна. МАН-ын бүлэг АТГ-ын даргаар ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир, дэд даргаар ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайханыг томилуулах Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг дэмжихээр тохиролцсон байна. Сонирхуулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга одоогоос жил гаруйн өмнө буюу өнгөрсөн оны тавдугаар сарын 3-нд эл хоёр эрхмийн нэрийг УИХ-д өргөн барьсан билээ.

Харин Улсын ерөнхий прокурорын орлогчоор Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэгийг томилох саналаа Ерөнхийлөгч УИХ-д ирүүлсэн гэх мэдээлэл байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2020.03.23
БСШУС-ын яаманд АТГ-аас зөвлөмж хүргүүлэв
2
2020.03.16
УИХ-ын дарга Г.Занданшатар: Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ё...
3
2020.03.05
Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогт...
санал болгох
1
9 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
14 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.