Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Би ч бас эморно

Аан, би яг ийм л хүмүүст дуртай юм байна.


Гудамжаар алхаад л баймаар санж. Газар ширтээд, харих гэж яарахгүй, ажлаа таслаад, дэмий тэнэмээр мэдрэмж миний насны хүмүүст ч бас төрдөг юм шүү дээ. Угтаа эморно гэдэг чинь духан дээрээ ганц нэг батгатайг эс тооцвол өө сэвгүй арьстнуудын л хэрэг огтоос биш. 45 настай хүүхэн эморчихоод, эр нөхрийнх нь оношилсноор бол, “галзуурахад” ганцхаан хуруу дутчихаад, аа тийм бас “маяглах гэж бүр нэг ядчихсан амьтан” болчихоод явж байна. 

Зсс, тэр муу намайг тэгж л байг. Тоох ч үгүй. Өөрөө нэг их сайхан төлөв түвшин, мундаг хариуцлагатай хүн болох гэж бүр нэг ядчихсан амьтан! Өнөөдөр өөрийнхөөрөө байхад яг таарсан гоё өдөр байна. Угаасаа ч миний дуртай хавар ирчихээд байхад би яг энэ мөчийг хүртэл ерөөсөө эморох ч үгүй яаж чадаж байна аа. Цаг агаар уяхан наалинхай байгааг ашиглаад одоо л эморох минь.

Байшингийн энгэрээр зүлэг ногоорчихож. Бороо орвол юу юугүй суга ургах нь ээ. Надад ч бас том хүн болох гэж яардаг саваагүй үе байсан юм шүү. Найзад минь эгчээс нь шилжиж ирсэн хуучин боловч өсгийтэй гутлыг нэг өдөр гуйж өмсөөд, оронд нь өөрийнхөө түнтгэр улааныг үлдээчихээд бүхэл өдөржин гадуур алхсан яг ийм хаврын өдрийг би мартдаггүй. Би өөрийгөө маш гоё харагдаж байгаа гэж бодохоос л баяр төрөөд яваад л байсан, яваад л байсан. Түүнээс хойш хэчнээн ч олон янзын өндөр өсгийт солив, гэхдээ яг л тэр анх удаа өмссөн хүний томдсон гутал өөртөө итгэх содон сайхан мэдрэмж үлдээчихээд, хаврын хаварт дурсагдах гэж байдаг аа. Гэснээс охиндоо нэг хөөрхөн цув авч өгье дөө. Том болж байгаа юм чинь хүзүүнд нь гоёмсог алчуур зүүлгэж байя байз.

Өнөөдөр Улаанбаатарын гудамжаар явж, надтай зөрж өнгөрөх хүмүүс бүгдээрээ нэг л ялгуун. Яг л над шиг “шийдсэн эмо гарууд” юм болов уу. Тэгж бодохоор бүгдийг нь ойлгомоор, хайрламаар ч юм шиг. Алхаа гишгээ нь тогтуун, инээмсэглэсэн харцтай, санаа авмаар аятайхан хувцасласан, аан би яг ийм л хүмүүст дуртай юм байна. Муухай ааштай, албан тушаалын хэнээтэй, сонирхолгүй юмнууд тэр шилэн байшиндаа төсөл мөслөө нухаад, толгой өөд татахгүй уйтгартай ажлаа хийж л байгаа биз. Тэгэг, цаашаа.

Буцаад залуухан хүүхэн болох юмсан. Гэрэлтсэн чийглэг, ганц ч үрчлээгүй толигор арьстай. За яах вэ чамайг л гэж бодоод цаг хугацааг ухрааж өгье гэж бурхан надаас гуйвал байна шүү, би ингэж л хариулна. Юу вэ, гэвэл...”...”... 

Гэснээс хүү минь өнөөдөр хичээлийн дараа анх удаа усанд сэлэлтийн хичээлд явсан юмсан. Намайг бушуухан ажлаасаа ирэхийг хүлээж, мөрөөдлийн бассейн нь ямар байсныг ярих гэж яарч байгаа даа. Цэцэрлэг тарах ч дөхөж. “Ааш муутай” хань минь охиноо аваад харина.  

Энэ ч гоё, тэр ч сайхан гэх зурсхийсэн эмх замбараагүй бүх мэдрэмжээ бодол болгон цэгцлээд аятайхан шиг эморч амжилгүй орой болгочихлоо. Бөмбийж цомцойсон гэртээ харья даа. Уг нь би ханьдаа сэтгэл ихэд татагдаж байсан юм шдээ. Дараа энэ тухайгаа л бодож эморно оо. Тодорхой сэдэвгүй эморохоор цаг хугацаа үр ашиггүй өнгөрдөг юм байна шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.03 202.55.188.43

Yag l iim shyy dee chi mini

0 Хариулах


Чимгээ 2019.04.02 113.198.180.217

Хөөрхөн. Гэгээлэг. Яг л ийм ялгуун бүсгүй шүү

0 Хариулах


Фэн кк 2019.04.02 192.82.66.25

Энхээ эгч минь ээ <3

0 Хариулах