Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хуулийн төслийг дэмжихгүй бол Бурхан гомдож мэднэ


Бурхныг бид ер нь гомдоосон билүү. Тэртээ дээр үед газар гуйхад нь өгөөгүй гэдэг бол домог төдий л зүйл. Харин бодитоор ганц гомдоож, галдаж, нурааж, хориглож зүхсэн удаатай. Угтаа тэр чинь “хойд айл”-ын коммунизм байгуулах үйл байснаас шавь бидний санаа байгаагүйг Бурхан багш ойлгосон л баймаар. Одоо хүртэл бид тэр гэмшлээ тээгээд өглөө оройдоо дээжээ өргөсөөр суугаа. Тийм байхад Бурхны төлөө ганцхан өдөр амарчихад яах вэ дээ! гэх хүн бий л байх. 

Зөвлөлт орнуудын ажилчин ангийн бүсгүйчүүдээс гаралтай Эмэгтэйчүүдийн баяраар, бүр хаа байсан Есүс Христ гуайн мэндэлсэн өдрөөр, бас хэзээ төрснийг нь мэдэхгүй ч эзэн хаанаа энэ л өдөр төрсөндөө гээд таамгаар хүртэл амарч л болоод байхад Бурхан багшдаа ганц өдрийг зориулахад биднээс юу л унав гэж. Гэхдээ амрахаас өмнө амжиж ярих хэдэн зүйл байна аа. 

Бусад нь барьцвал яана 

Дэлхийн хамгийн том найман шашин жилдээ 3-39 хоногийн хугацаанд шашны зан үйлээ үйлдэж, амарч, залбирдаг байх юм. Хамгийн бага амардаг нь Буддын шашин. Уг нь Бурхан багш маань бузгай ажил хэрэгч шашныг бидэнд үлдээтэл бид амрана гээд барьцаад байх. Харин хамгийн “назгай” нь Хиндү шашныхан. Тэд жилийн 39 өдөр зан үйл хийж, амрах шиг амарч, мөргөх шиг мөргөдөг байх юм. Гэхдээ энэ амралт тэрбум сүсэгтэн амьдардаг Энэтхэгт, Исламын шашинтай 14 сая хүн амьдардаг Ойрхи Дорнодод тохионо уу гэхээс манайх шиг олон шашны урсгал зэрэгцэн (сүсэгтний тооны харьцаа өөр өөр ч) буй оронд бол тэмдэглээд өнгөрөхөд л болохоор. 

Хамгийн сүүлчийн бодитой тооцоо судалгаа бараг арваад жилийн өмнө явахад 254 буддын сүм хийд, 198 христийн сүм байна гэсэн тооцоо гарчээ. Хэрэв Есүс Христтэйгээ барьцаад Бурхан багшийн төрсөн өдрөөр амарвал, Мухаммедын эш үзүүлсэн өдөр, Цагаадай бөөгийн буусан өдрөөр гээд амарч таарна. Яасан сайхан амралтууд вэ. 

Шашны олон урсгал зэрэгцэн оршдог Зүүн Өмнөд Азийн орнуудад шашин шүтлэгээр алагчлахгүйн тулд бүх шашны тэмдэглэлт баяраар амардаг нэг талдаа зүдсэн, нөгөө талдаа эв эеийг эрхэмлэсэн шийдвэр байдаг аж. Одоо тэгэхээр Христийнхээр амарч болсон юм чинь Буддынхаар, Мухаммедынхаар, Цагаадай бөөгийн буусан өдрөөр амаръя, эсвэл эс амаръя гэсэн сонголт байна. 

“Happy birthday Buddha”

Барууны жуулчдын тэмдэглэлд монголчуудын зуны эхэн сарын 15-нд мацаг барьж, амьтны амь таслахыг тэвчдэг талаар тэмдэглэжээ. Одоогийнхоор бол Бурхан багшийн “Happy birthday” тэмдэглэж буй нь тэр. Бялуу, лаа байгаагүй л болохоос махаа тэвчиж, сүүгээ уугаад нүглийг тэвчинэ гэдэг маш том бэлэг биш гэж үү. УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд нэг л хэрэгтэй өгүүлбэр байна. Тэр нь “мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвны жагсаал цуглаан хийх, мод тарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлэх” энэ харин амрахаас илүүтэй ажил хэрэгч сонсогдож байна. Албан газрууд ажлын нэг өдрөө хогоо цэвэрлэж, хамтдаа цагаан хоол идэж, ууланд гарч ганц нэг мод тарьж, бусдад тусалж яагаад болохгүй гэж. Тэгээд ч ийм сайн сайхны төлөө гар хөдөлгөдөг өдрийг Монголоос лав олохгүй. Энэ шалтгаанаас бусдаар бол Бурхан багшийнх л учраас амрах ёстой гэсэн рацист, алагчилсан Хуулийн төслийг ойлгохгүй байна. 

Бурхантай ялалтууд 

Түүхийг энгийн уншигчийн үүднээс харж тайлбал Хаант Оросоос зугтаж гарсан Барон Унгерн жанжин Хүрээг чөлөөлж, Богд хааныг хаан ширээнд эргүүлэн тавьсан нь Үндэсний эрх чөлөөний хувьсгалын эхлэлийг тавьсан юм шиг санагддаг. Тэр үед бол бид үнэхээр шашин дээрээ нэгдэж чадаж байсныг түүхийн баримтууд гэрчилж байна. Олон толгойтой ноёдыг нэг зүгт харуулах зүйл нь хоёр дахь амьд бурхан гэгдэж байсан Богдоос өөр хэн байх вэ? 

Ерээд оны эхээр Бурханаа ч мэддэггүй жаахан хүү байхдаа Гандантэгчэнлин хийдэд 80 тохой Жанрайсаг бурхныг бүтээж байхтай таарч билээ. Одоо Гандантэгчэнлин хийдийн гол сүмд байгаа Жанрайсагийг бүтээхэд гол ажлыг нугалсан нь Н.Энхбаяр. Тэр үеэс хойш бараг л хоёр дахь “бурхан” болсон билээ. 

Тэгэхээр бид бурханд ганц удаа л үгүй гэснээс бусдаар “бодъё” ч гэж хэлээгүй ард түмэн шүү дээ. 

Одоо харин ... 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
5
0
0
0
0
0
5

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.10.14 103.212.116.81

Хөөрхөн бичиж. Хуулийн төслийг дэмжиж байгаа. Монголчуудын 60-80 хувь шүтэж байгаа шашин шүү дээ

0 Хариулах


Зочин 2019.10.04 202.126.89.48

Bid yagaad jiliin gants udur saihan uil hiij, burhandaa zul hvjee urguud mahan hooliig tevchij niiteeree negdmel bj bolku gj ve? Naad yriad bgaa amraltiig chin ajliin udruur amraah bish neg amraltiin udriig l bid eyreg zuv zuilsiig hiij, tsagaan hool, matsag barij, ungurvvlehiig hvssen l urialga shahuu l togtool shvvdee

2 Хариулах


Уншигч 2019.10.04 66.181.164.135

Залуучуудыг ажил хийж, бүтээн босголтонд л уриалмаар юм. Мөн их аргаа барав даа... Мэдрэл нь муудсан юм байх даа

1 Хариулах


Зочин 2019.10.04 202.55.188.92

Дэмжиж байна, нэг өдөр ч гэсэн элдэв муу үйл,бодохгүй,хүнд тусалвал хичнээн их буян хураах бол

1 Хариулах


Зочин 2019.10.04 12.47.62.126

мөнгөөр юу ч хийж болох юм байна?

0 Хариулах


Зочин 2019.10.04 198.176.80.12

Manai ene 76 uhna yamar hiih ajilgui hulgachuudwee hmmm

0 Хариулах


Зочин 2019.10.04 66.181.180.167

Бурхаэд гомдол гэсэн ойлгрлт байдаггүй юм аа. Бурхан гэж юу вэ гэж мэдчихээд олон юм бич.

3 Хариулах


Зочин 2019.10.04 180.149.97.42

егөө ойлгодоггүй гарууд хөндлөн орж ирэх юм аа бас

0 Хариулах


Зочин 2019.10.04 66.181.168.8

жоохон юм эргэцүүлдэг болчоод олон мэдээ унш

0 Хариулах