Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Амьдралд хурд нэмэх Candy карт


Хаа ч очсон хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол тухайн газрынхаа амьд эд эс байх. Тухайлбал, чи аль нэг оронд очлоо гэхэд хамгийн түрүүнд нийтийн тээврээр үйлчлүүлэх, хоол идэх, ус ундаа худалдан авах, утсаар ярих, интернэт ашиглах зэрэг хэрэгцээ онгоцноос буусан тэр мөчөөс тулгарч эхэлнэ. Хамгийн сүүлд би Тайваньд яг ийм тохиолтой нүүр тулсан. Онгоцны буудлаас гар утасны сим, метроны буудлаас олон үйлдэлтэй карт худалдан аваад бүхий л асуудлаа шийдсэн нь энэ аяллын турш хамгийн өндөр сэтгэгдэл үлдээсэн тохиол байлаа. Худалдаа хийх, метро, автобусанд суух, тоглоомын газар тоглох, үзвэр үзэх зэргээр хаа ч ашиглаж болдог уг картын нэр нь “Easy card”.

Хотын завгүй хэмнэлд олон карт захиалах, тэрийгээ хямгадаж явах, тооцоолоход тулгардаг асуудлыг гаднын улсуудад энэ мэтээр шийдсэн байна. Манайд ч ялгаагүй энэ төрлийн картууд мэндэлж байгаагийн онцлох жишээ  нь ХасБанк, Мобиком Корпорацын хамтран гаргасан Candy төлбөрийн карт. Энэхүү карт хэвшсэн олон ойлголтыг өөрчилсний нэг нь картыг заавал банкнаас бус үүрэн холбооны салбараас захиалдаг болсон явдал. Өмнө нь бид сим карт захиалах гэж л үүрэн холбооны салбар дээр очдог байсан бол Мобикомын үндсэн 11 салбар дээр очоод Candy төлбөрийн картаа захиалж болж байна. Картаа авчихсан тул худалдаа хийх бүрдээ ХасБанкны ПОС дээр зуруулаад үнийн дүнгийн 1 хувийг Candy дансандаа буцааж авч байгаа.

Бодит амьдрал дээр 1 хувийн буцаалт гэдэг чамлалтгүй тоо аж.  Ингээд би нэг картаар төгрөгийн харилцах болон Candy гэсэн хоёр данс удирдаж байна. Энэ нь өдөр тутамд тулгардаг мөнгөний үлдэгдэл хүрэхгүй байх, гэнэтийн бэлэн мөнгөний хэрэгцээ зэрэгт хамгийн хурдан намайг авардаг гэхэд болно. Жишээ нь, би кофе худалдаж авлаа гэхэд заавал төлбөрийн карт ашиглахгүй, буцаан авсан Candy-гээрээ төлбөрөө хийж болно. Эсвэл худал­даа хийхэд мөнгө хүрэлцэхгүй бол үлдсэн мөнгийг Candy-гээрээ төлж болно. Эсвэл ХасБанкны АТМ-ээс бэлэн мөнгөөр авах хувилбар ч бий. Тэгэхээр ихэнх урамшуулал шиг барааны үнийн дүнгээс хасуулах, эсвэл цуглуулсан оноогоо заавал нэр заасан газарт ашиглах зэрэг хязгаарлагдмал биш, бэлэн мөнгөөр, эсвэл Candy-гээр төлбөрөө төлж болдог сонголттойгоороо хэрэглэхэд хялбар байдаг.
Дээр нь би өөрөө ч эндүүрч явсан зүйлээ хэлье. Candy гэдэг үг зөвхөн Мобикомын дугаартай хүнд л хамаатай гэж андуурч явсан нь саяхан. Гэтэл та ямар ч үүрэн холбооны дугаартай хэрэглэгч байсан 5000-аас дээш худалдан авалтад өгөх гурван хоногийн датанаас бусад урамшууллыг авах боломжтой юм билээ. Ингээд би өөрийн туршлагад тулгуурлан Candy картаас олгож буй боломжуудын талаар 9 баримтыг “Candy” хүүгийн аялалаар дамжуулан танилцуулъя.



Амьдралд хурд нэмэх Candy карттай болсон нь


Миний хэтэвчинд 5 төрлийн карт бий. Олон улсын, цалингийн, өдөр тутмын гээд цуварч өгнө. Харин саяхан Candy картын талаар мэдсэн нь хэтэвчээ цэвэрлэх хангалттай шалтгаан болов. ХасБанк, Мобиком Корпорацийн хамтран гаргасан Candy төлбөрийн карт нь хэрэглэхэд маш амархан. Candy гэдгийн учрыг энгийнээр хэлбэл би худалдаа хийсэн дүнгийнхээ 1 хувийг буцаан авч, тэр нь миний Candy  данс руу орно. Одоо надад төлбөрийн болон Candy гэсэн хоёр данс байна. Хоёуланг нь хэрэглэх, эсвэл нэгийг нь хэрэглэж нөгөөдөө хуримтлал үүсгэх нь хэрэглэгчийн сонгох хэрэг.


Картыг заавал банкнаас авдаггүй боллоо

Candy картын талаар сонсоод шууд банк руу чиглэсэн нь намайг цаг үеэсээ хоцорч буйг илчилсэн юм. Би зүгээр л Мобикомын үндсэн 11 салбарын аль нэг дээр очиж картаа захиалахад болох байж. Надад ердөө иргэний үнэмлэх, карт эзэмших хүсэлт байхад би гэрээгээ хийгээд картаа авна.


Шимтгэлгүй гэхээр бүр ч гайхмаар

Миний хэрэглэдэг картууд АТМ дээр гүйлгээ хийхэд 500-100 төгрөгийн шимтгэл авдаг. ХасБанк өөрийн АТМ дээр шимтгэлгүй гэж сонссон ч хэрэглэж үзээгүй байв. Үүнтэй нэгэн адил Candy карт ХасБанкны АТМ дээр шимтгэлгүй гүйлгээ хийж, Candy-гээ бэлэн мөнгө болгож авдаг нь хамгийн их таалагдсан.


Уншуулах тусам урамтай шүү

Хаана ч гүйлгээ хийсэн ХасБанкны ПОС машин дээр картаа уншуулаад 1 хувийн Candy авна.  Одоо бол би ямар үнэтэй вэ гэхээсээ өмнө ХасБанкны ПОС байгаа юу л гэж асуудаг болж.


Сар бүрийн саятан

Candy-гийн хэрэглээ ингээд зогсохгүй ээ. 5000-аас дээш дүнтэй худалдаа хийгээд гурав хоногийн дататай болж, мөн сар бүр Candy саятан урамшуулалд оролцох эрх авна.  


Танд бас нэг нууцаа хэлье

Дансны тань үлдэгдэл 100 мянгаас дээш бол үлдэгдэлдээ хүү тооцуулна. Дансандаа мөнгөтэй байгаагийн төлөө мөнгө өгнө гэдэг гайхмаар зүйл шүү, үнэхээр.


Та олон улсын карт нээлгэж, ажилд удаж яах нь вэ?

Олон улсын карт гэдэг байнга ажил уддаг зүйлийн нэг. Байх хэцүү, байхгүй бол бүр хэцүү. Тэгвэл Candy картаар олон улсад ч, дотоодод ч гүйлгээ хийж болно. Хамгийн сүүлд би Amazon-оос захиалга хийж, тал мөнгийг нь Candy дансаараа төлсөн шүү дээ.


Танд цаасан мөнгө хэрэгтэй юу, цахим мөнгө хэрэгтэй юу?

Буцаан авсан Candy-гээ бэлэн мөнгөөр авах, эсвэл төлбөрийн карттайгаа хослуулан хэрэглэх боломжтой. Миний үлдэгдэл хүрэлцэхгүй бол Candy данснаасаа нэмэх, эсвэл төлбөрийн картанд мөнгөгүй бол Candy-гээ мөнгө болгоод л авчихна. Кофе шоп орох, CU зэрэг түргэн хоолны газрууд, кино үзэх зэрэгт үүн шиг хялбар хэрэглээ алга.  Нээрээ тийм, өөрт тань хэдэн Candy байгааг мэдэхийг хүсвэл 555 руу Candy  гэж бичээд л болох нь тэр.


Эцэст нь танд зөвлөе

Орчин үетэйгээ хөл нийлүүлнэ гэдэг зөвхөн ухаалаг утас барьж, үнэтэй машин хөлөглөж, технологи ашиглахаар хязгаарлагдахгүй гэдгийг олон хүн мэдэх болсон цаг.  Энэ бол таны гарт буй боломж бүрийг, зөв үед ашиглахыг хэлнэ. Үүний нэг нь яалт ч үгүй Candy карт юм байна. Бас дээр нь ирэх 12 дугаар сард долоо хоног бүр азтан тодруулах учраас яг цагаа олсон байна шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0