Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Монгол Улс-Нэг тойрог” дээр нэмэх 15 онцлог

Хамгийн оновчтойд тооцогдсон хувилбар аж.


УИХ-ын 2020 оны сонгуульд санал өгөх хүн 500-700 нэр дэвшигчээс нэгийг сонгож, хамгийн олон санал авсан 76 дараагийн парламентыг бүрдүүлэх цоо шинэ хувилбар яригдаж байна. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг нийт есөн бүлэг бүхий УИХ-ын сонгуулийн тухай бие даасан анхдагч хуулийн төсөл боловсруулав. ЕАБХАБ-аас 2016, 2017 оны сонгуулиудыг ажиглаад өгсөн зөвлөмж, СЕХ болон Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намууд, ХЗДХЯ, БХЯ, ГХЯ, бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналуудыг нэгтгэсэн бөгөөд одоо зөвхөн Засгийн газраас санал авч энэ пүрэв гаригт өргөн барих юм. Ажлын хэсэгт багтсан УИХ-ын 12 гишүүн болон хуульч, судлаачид УИХ-ын сонгуулийг гэсэн системээр явуулах нь зүйтэй гэж үзэн төслөө боловсруулжээ. Тэд одоогийн жижиг 76 тойрог, өмнө нь гурван удаа сонгууль явуулсан томсгосон мажоритар буюу олон мандаттай, бүсчилсэн гэх хувилбаруудаас “Монгол Улс-Нэг тойрог”-ийг хамгийн оновчтойд тооцож байна. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд одоо хүчин төгөлдөр Сонгуулийн тухай хууль дахь УИХ-ын сонгуулийн харилцааг зохицуулж байгаа зохицуулалтуудаас гадна ямар зүйлс нэмж тусгасныг онцолъё:

1. УИХ ээлжит сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг хамтад нь тогтоох,

2. Сонгууль зохион байгуулалтад хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд оролцдог төрийн байгууллагуудын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдон гарах улсын төсвөөс санхүүжих зардлыг тухайн жилийн төсөвтөө тусган батлуулах,

3. Сонгууль зохион байгуулах зардлын гүйцэтгэлээс гадна төлөвлөлт, зарцуулалтад аудитын байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргана,

4. УИХ тойргийг аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох бөгөөд тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу зэргэлдээ байх,

5. Нэг хэсэгт байх сонгогчийн доод хязгаарыг тогтоох,

6. Сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах ажиллагаа дуустал засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр, дугаарт өөрчлөлт оруулахыг хориглох,

7. сонгуулийн хэсэгт санал авах, тоолох үүрэг бүхий санал авах байрыг байгуулж байсан нь нэр томъёоны хувьд давхцал үүсгэж байсныг өөрчлөн сонгуулийн хэсгийн хороод ажиллахаар тусгана,

8. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжилсэн ажилтан нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлсэн өдрөөс эхлэн уг жагсаалтыг хариуцан хэсгийн хорооны дэргэд ажиллах,

9. Сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцож буй цагдаа, сонгуулийн хороодын бүрэлдэхүүн, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн шилжилт хийлгэж саналаа өгөх боломжоор хангагдах,

10. Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх, үйл ажиллагаанд тагнуулын байгууллага хяналт тавьж ажиллах,

11. Сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй,

12. Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн жилийн өмнөх жилийн нэгдүгээр сарын 1-нээс ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэх,

13. Нэр дэвшигч нь төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх, 

14. Нэр дэвшгчийн баримтыг сонгуулийн төв байгууллагад ирүүлэхдээ хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хүлээн авсан АТГ-ын тодорхойлолтыг хавсаргах,

 15. Сонгуулийн сурталчилгааг цахим орчин ашиглан явуулах нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.