Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Үндсэн хуулийн “орчуулга”

Хэлтэй, сонсголтой хүмүүс гүйцэд ойлгож чадахгүй байхад дүлий иргэд хэрхэх билээ?


Олон сувгийн оргил цагийг даваа гаригийн үдэш нэгэн зэрэг авсан топ сэдэв бол мэдээж Үндсэн хуулийн өөрчлөлт. Үндсэн хуульт орны иргэн гэдгээ ухамсарласан хүн бүр өөрийг нь харна гэдгийг тооцоолсон УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү арга хэмжээнд зориулан энгийн үеийн төрхөө эрс өөрчлөн эфирийг эзэгнэв. Түүний үс зүсдээ анхаарч гоёсон байдлыг шүүн хэлэлцэх марафон соошлчдыг мөн л зүгээр суулгасангүй. Толигор байгаад нь гайхан эгдүүцэв. 

Өнөөгийн улс төрийн халуун сэдэв болсон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ойлголтоо лавшруулах, эргэлзээ тээнэгэлзээгээ арилган нэгмөр болгох гэж дэлгэцийн өмнө тухалсан үзэгчид парламентын спикерийнхээ хэл яриаг бүрэн ойлгоогүйгээс сувгаа сольсон нь цөөнгүй гэдгээ илэрхийлж байна. Энэ тун харамсалтай. Гэвч үүнээс илүү харамсалтай зүйл бас уржигдар үдэш болсон юм. 

Г.Занданшатар телевизийн сэтгүүлчдийн асуултад хариулах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулж ярилцсаныг телевизийн зургаан сувгаар цацахдаа дохионы хэлний орчуулагч байлцуулсангүй. Хэлтэй, сонсголтой хүмүүс гүйцэд ойлгож чадахгүй байхад дүлий иргэд хэрхэх билээ? Эх хууль, гол хууль хэмээн алдаршуулан тахих мөртлөө эх оронд маань болохгүй бүтэхгүй, буруу зөрүү юу л байна, учир шалтгааныг нь Үндсэн хууль руугаа чихдэг. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг монгол хүн бүрийн чих нүд тавин анхааралтай чагнах, ойлгон ухамсарлах зүйл. Гэтэл олон нийтэд хамгийн хүртээмжтэй байж чаддаг телевизийн ярилцлагаа үзэгчдэд хэрхэн ойлгомжтой явуулах, ядаж л дохионы хэлний орчуулагчтай явуулах аргаа олоогүйгээс харахад ерөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энгийншиж чадахгүй, хүмүүс ч нарийн түвэгтэйгээс нь дөлж тойроод байх шиг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжин нийгэм, хүмүүсийн харилцаа, ялангуяа хамгийн бохир, муу салбар болох улс төрд юу сайжрахыг хүмүүст хүргэхдээ сэдэв бүрийг нь амьдралд ойрхоноор задалж, мэдээлэл түгээх орчин үеийн арга барил, сувгийг ашиглах нь сонсголтой, сонсголгүй бүх хүнд нэн шаардлагатай “орчуулга” юм. Тийм ээ, хүмүүст Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрсдийнх нь ахуйд дөхөм хөрвүүлэн ойлгуулах орчуулга хэрэгтэй.  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг парламентын босго давлаа. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд нь багтсан хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдав. Ажлын хэсгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг томилохоор төсөлд тусгасан байна. Бид тэднийг “орчуулгатай” сонсохыг хүсэж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
11 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.