Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: “Никитон”-ыд өнгөрүүлсэн үдэш

"Никитон" намайг сонсов


Надаас бусад нь тэнд яг л гэртээ байгаа мэт. Жанцанноров гуай хүүхдүүддээ тэднийг бий болгосон өвөг дээдэс, төрж өссөн гэр бүлийнх нь үнэ цэнийг энгүүнээр өгүүлрүүн суух. Үнэндээ тэр Монголын хөгжмийн зохиолчдын үүх түүхийг амтат үлгэр лугаа ярьж өгсөн юм. Таалан таалан сонсох хөвгүүд нь “Никитон”. Би энэ зураглалыг амьдаар нь нүдээрээ харж байгаадаа нэг л итгэж өгөхгүй юм. Гэсэн ч үлгэр ингэж үргэлжилсэн...

“Мандухай цэцэн хатан” киноны суут хөгжмөө Жанцанноров гуай “Миний муу Мандухай” гэж хэлэхийг нь би мөн л хоёр чихээрээ бараг л амьсгаа нь үс шүргэх шахам ойроос сонсох нь тэр. Чинбаа ёс төртэй, нандин хүмүүжилтэй хүний хувьд Жанцанноров гуайг хамтдаа энэ зохиолоос тоглохыг гуйж тэд төгөлдөр хуурын ард зэрэгцэн суугаад хөгжимдөхийг бишрэн уярлаа.

Үдэш болохоор өлмийд нь одод түгэж үлгэр домгийн мэт орчин бүрдэх Арцатын амнаа “Никитон” хамтлагийн нас бие жагссан эрчүүд бүл болон зусаж байна. Хамтлаг 25 жилийн ойн тоглолтдоо бэлтгэх 14 хоногийн турш үдэш бүрийн зоогийг найз нөхдөө урин хамтдаа барин ярилцаж амсхийх уламжлал тогтоожээ. Сүүлчээсээ дөрөв дэх үдшийн зочноор Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Жанцанноров хүү Ж.Дамдинцэрэнгийн хамт, гавьяат жүжүигчин, поп дива Т.Ариунаа, “Сүнс” хамтлагаараа нэгэн үед олны танил болсон Б.Лхагвасүрэн, “Нью стар” студийн эзэгтэй Л.Энхмандах болон ГЭРЭГ сэтгүүл, www.ub.life сайтын тоймч Б.Энхцэцэг миний бие уригдсан юм.

Үзэсгэлэнт Ариунааг өөрийн гэсэн эрс байр сууриараа цахим ертөнцийг гайхашруулж байдаг, урлагт дурлагсдын хүндэтгэлийг хүлээсэн хүчтэй гитарч Өөжгий “Ирина” гэж дуудах. Чихэнд дасал биш боловч ямар нэг онцгой, харь гаригийн гэмээр гоё сайхныг энэ нэрээр илэрхийлээд байна уу гэмээр. Т.Ариунаа бидэнд Н.Жанцанноров гуай аяыг нь хийж, өөрөө тайзнаа амьдруулсан “Би чамд хайртай” киноны дуугаа Өөжгийн ая “Чи минь”-тэй цэл залуухан цангинасан хоолойгоороо дуулж өгөв. Энэ бүхэн итгэхийн аргагүй үзэсгэлэнтэй аж.

Баачка төсөөлж санасныг бодоход ааш муутай хүн биш ч юм шиг. Ирсэнд баярлалаа, сайхан хооллоорой, улаан вино ямрав, уйдаагүй биз гэх надад хандсан үгс нь миний энэ үдшийн үлгэрийг “Алиса гайхамшгийн оронд” болгож орхисон. Би уг нь баярламаар, бахадмаар, уйлмаар, бүр орилмоор л байсан. Нэг зэрэг эзэмдэх энэ бүх сэтгэл хөдлөлөө тэвчих их хэцүү. Тэгээд би ийм байгаагаа Баачкад хэлсэн. Өмнө нь би л дандаа “Никитон”-ыг сонсож байсан бол яг энэ агшинд миний дотор юу болоод байгааг сонссон нь “Никитон”. Миний хувьд гайхалтай бахдам явдал болов.

Бодит байдлаас алсран бясалгахад тэдний дуу хөгжим намайг сансар огторгуйд аваачдаг. Тэдэнтэй өнгөрүүлсэн үдшийн болзооноос хайртынхаа гараас чанга атгаад харьж явахад өлмий дор одод түгээд, домог болж үлдэх хүмүүстэй нэгэн цагт амьдарч буй бидний оршин буй энэ хугацаа үлгэр биш үнэн бодитойд талархан, хайрлан хайрлан байлаа.  

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
7 минутын өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
2
21 минутын өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
21 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
27
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Жаахан охины өдрийн тэмдэглэл шиг 2019.07.02 64.119.27.102

За ёстой юу бичив ээ... Яг юу хэлэх гэсэн ч юм. Хий бахадаад шог юм болгочихож.

0 Хариулах


Сугараа 2019.06.27 122.201.22.113

Үнэхээр сайхан бичжээ нээрээ л ийм юм бодогдсон байх гэж бодлоо мундаг байна

0 Хариулах


Niciton top fan 2019.06.27 202.9.43.200

Puuuh ene ug niii uran yaruu baigaag ni ee. Ene huniii uhaaniih ymuu da ?

0 Хариулах


зочин 2019.06.27 202.131.227.42

тэр зохиолыг зөндөө хайж хайж арай гэж олж авлаа шдээ. одоо унших гэж сууна даа.

0 Хариулах


Зочин 2019.06.27 49.0.137.164

youtube-ээр үзээд таны бичсэнг уншсан чинь төгс зохицол болжээ

0 Хариулах