Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Монгол путинологи

Монголын улс төрд путин судлалын олон салбараас зөвхөн “Яг Путин шиг” уралдаан нэвтэрсэн.


ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин 1999 оны сүүлчийн шөнө ард түмэндээ уламжлал ёсоор мэндчилгээ дэвшүүлэхдээ бие тэнхээрхсэн, цаашид үргэлжлүүлэх гэхнээ үнэнхүү сульдан ядарч байгаагаа нуугаагүй юм. Ингэж Владимир Путин тогтолцоо шилжих үеийн “тахалд” гүн нэрвэгдсэн Орос орныг өвлөн авав. 187 сантиметр өндөртэй, баргил хоолойтой бахим эрийн араас “Орос орноо хамгаална”, “Илд далайсан хэнбугайгаас ч айхгүй” гэхчлэн бувтнах ч хамгаалагч нарынхаа дотроос үл харагдам намхан нуруутай Путин гарч ирэхэд дэлхийн улс төрийн газрын зураг дээрх их гүрний ирээдүйн талаарх оргилуун төсөөлөл хэнбугайд ч төрөөгүй. Гэхдээ оросуудад өөрсдийнх нь хүү шиг л эгэл жирийн Володя дотно санагдаж байв. КГБ-ын хурандааг өндөр албанд хоёр арванаар удах бүү хэл, 21 дүгээр зуунд дэлхийн улс төрд нөлөө бүхий лидер болж хувирахын чинээ хэн саналаа. 

2007 оны хоёрдугаар сард Крымийг нэгтгэх асуудлаарх Мюнхений яриа хэлэлцээнд В.Путин оролцохдоо илэрхийлсэн байр суурь, хэлсэн үг дэлхийн улс төр сонирхогчдод алсын хараатай, хатуу чанга, хүчирхэг удирдагч мөн юм байна гэж гадаад ертөнцөд үг дуугүй зөвшөөрөх ялалт болсон. “Путин судлал” гэх нэр томъёо дэлхийн улс төрийн шинжлэх ухаанд арав гаруй жилийн өмнөөс шинээр бий болов. Ганцаар захирах, дарангуйлах арга барилд нь шүүмжлэлтэй ханддаг ч  Путинийг тусдаа шинжлэх ухаан юм гэж үзэхгүйгээр дэлхий дээр ОХУ-тай ямар ч асуудалгүй зэрэгцэн орших боломжгүй цаг үеийг томоохон гүрнүүд, тэдний удирдагчид хүлээн зөвшөөрсөн. ОХУ-тай амжилттай харилцах өргөн фронтод улс орнууд Владимир хэмээх энэ хүнийг таньж мэдэх, улстөрчийнх нь хувьд ойлгоход чиглэсэн бодлогын нарийвчилсан судалгааг салбарлуулан хөгжүүлж, тактикийн авлага болгон ашиглах болсон билээ. 

В.В.Путин Зөвлөлтийн дараах Орос орны дотоод улс төр, эдийн засгийг өнөөдрийнхөөс өөрөөр явуулах боломжгүй хэмээн үзэхдээ хүчирхэг нэг хүний чанга гарт удирдлагыг төвлөрүүлэх тогтолцоог Ерөнхийлөгчийн сонгодог засаглалаас илүүтэй ард түмний эв нэгдэл хэмээн үздэг. Тэрбээр эв нэгдлийг бий болгохын тулд жагсаал цуглааныг нугачин дарах, нийтийн санал асуулгын дүнг өөрчлөх мэтэд олон ургальч үзлээр ханддаггүй нь барууныхны хувьд Путлер (Путин+Гитлер) болж үзэгдэнэ. Владимир Владимирович өнөөдөр Монгол Улсад дөрөв дэх удаагаа хүрэлцэн ирэх гэж байна. Түүнийг нутаг буцах өдрийг тохиолдуулан монголчуудыг бүх нийтээр нь амраах зохицуулалтыг Засгийн газар угтуулан хийлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Халх голын дайнд ялсны 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ийн саатахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж ярилцах, хэлэлцээ явуулах товтой байна.

Монгол Улсын улс төрийн лидерүүдийн хувьд ч Владимир Владимировичийг даган дуурайх путинологи хөгжиж байна. ОХУ-ын хөрш манайд В.Путиний бодлогыг ойлгосны үндсэн дээр хоёр улсын харилцаанаас өгөөж эрэлхийлэх судалгаанаас илүүтэй яаж түүн шиг улс төр хийх вэ, яаж төрд давамгайлан захирах вэ гэх тандалтууд эрчимтэй явагддагаараа дэлхийн улс төрийн шинжлэх ухаанд нэршлээ олсон сонгодог путинологиос өвөрмөц. Монголын улс төрд путин судлалын олон салбараас зөвхөн “Яг Путин шиг” уралдаан нэвтэрсэн гэж товчоор дүгнэж болно. Нэгэнт уралдаан тэмцээн тул энэ нь ганцхан тамирчинтай байх боломжгүй. Түүний улс төрийн намтраас төрх байдал, зан үйлийг нь мөшгин хуулбарлахыг оролдсон улстөрчдөөс Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноос үзэхэд монгол маягийн путин судлалын үр дүн бодит амжилтад хүрснийг илтгэнэ. Тэдний араас путин маягийн нөхдүүд төрөн гарсаар байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ өнөө цагт хамгийн их амжилтад хүрсэн хоёр нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бөлгөө. 

Ерөнхийлөгчийн суудалд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болохоос таван сарын өмнө очсон Х.Баттулга дээд боловсролгүй гэдгээрээ ард түмний байдаг л нэг төлөөлөгч Володя шиг дотно санагдсан нэгэн. Х.Баттулга В.Путин шиг намхан нуруутай, хурц харцтай. Үндэсний үзэлтэй, кино урлагт эх оронч үзлийг нэвтрүүлэх замаар иргэдээ нэгдмэл санаа зоригтой болгох бодлого баримталж буй нь түүний путинологиос авсан сургамж. Жүдо болон Володягийн нутгийн бүсгүй хоёр бол путин судлалаас эртний юм л даа. В.Путин албан ёсны эхнэргүй гэдэг нь сонгуульд идэвхтэй оролцдог хижээл насны орос эмэгтэйчүүдийн анхаарлыг татах бас нэгэн хүчин зүйл болсныг Х.Баттулга ч ашиглаж чадсан. 

Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг энэ албаа хэдхэн сарын өмнө сайн дураар өгөхдөө “Нэгдмэл Монгол” нэртэй хөдөлгөөн байгуулахаар болсноо зарласан нь нэрийн хувьд В.Путинийх гэгддэг “Нэгдсэн Орос” намыг улс төр сонирхогчдод санагдуулаагүй гэж үү. “Нэгдмэл Монгол”-ын хувь заяа цаашид улс төрийн нам болж өргөжих, эс бөгөөс Ардчилсан нам дахь фракц болж өдлөхийн алин болохыг таашгүй ч Х.Баттулгын улс төрийн байр суурийг баримтлах нь гарцаагүй гэж үргэлжлэлийг ажиглаж байна. Нэгдсэн Орос нам В.В.Путиний улс төр, эдийн засгийн дотоод бодлогын түшиц газар юм. Х.Баттулга путинологиос өөрийн гэсэн улс төрийн хүчинтэй байх хэсгийг яахин үл дуурайх. В.Путинтэй алба нэгтэйн хувиар уулзаж ярилцах, хажууд нь зогсох боломж олддог Монгол талын нэгдүгээр хүн нь Х.Баттулга хэдий ч Монгол Улс ОХУ-ын адил Ерөнхийлөгчийн засаглалгүй тул Монголын төрийн тэргүүнд В.Путин шиг улс орныхоо улс төр, эдийн засагт хүчирхэг ганц гар нь байх хувь үгүй. Гэхдээ Х.Баттулга өнөөгийн эрх баригч нам дахь улс төрийн хагарал, парламентын анхаарал суларсан дүйвээнийг соргогоор ашиглан шүүх засаглал дахь өөрийн үзэмжийг хуульчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болсон нь Монгол дахь путин судлалын хосгүй жишээ болон “гялалзаж” байна.  

Харин У.Хүрэлсүхийн путинологи Х.Баттулгынхаас ч хавьгүй эрт буюу 2008 оноос олон нийтэд илэрсэн юм. В.Путин тагнуулын хурандаа бол У.Хүрэлсүх мөн л онцгой албаны хурандаа цолтой. В.Путин зан чанарт нь итгэж нөхөрлөсөн онцгой албаны генерал С.Шойгугийнхаа төрсөн нутаг Тувад загасчлах далимдаа өөрийгөө залуухан, эрч хүчтэй хэвээр байгааг нотлох гэж цээж нүцгэн хэдэн сайхан зураг даруулсныг яг тэр зун нь У.Хүрэлсүх ганц ч алдаагүй дуурайж байв. Жүдогоор хичээллэдэггүй ч гэсэн зодоонд “зоригтой” гэдгийг нь алба нэгт УИХ-ын гишүүний нармайг нээж байгаа бичлэгээс монголчууд харсан. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болмогцоо Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн уулзалтын эхэнд түүний гараас чанга атган бие рүүгээ татах үйлдлээс “Миний цаг ирлээ” гэх хэлэмж харагддаг. Ийнхүү Монголын төр хоёр “Путинтэй” болсон билээ. 

МАН-ын даргын хувьд У.Хүрэлсүх зөвхөн тэргүүлж буй Засгийн газартаа төдийгүй, парламентад ч нөлөөтэй. Нөлөөгөөрөө бол Монголдоо Путин гэсэн үг. Гэвч өчүүхэн шалтгаан гаргах төдийд л түүнийг хөмрөхөд бэлэн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн фракц тооны хувьд өөрийнхөөс нь ганцхан суудлаар дутуу гэдгийг У.Хүрэлсүх ойлгож байгаа. Засгийн газар, УИХ-ын гишүүд ЖДҮС-гаас эрх мэдлээ ашиглан зээл авч завшсан дуулиан нийгмийн бухимдлыг дээд цэгт хөөрөгдөхөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “МАНАН дэглэмийг түлхэн унагах” лоозон сөргүүлэн тавьж М.Энхболдоос намын даргын суудлыг авч, УИХ-ын даргыг өөрчлөв. Төрд алба хашдаг төрсөн дүү нь жидүүчнээр тодорсон У.Хүрэлсүх ганц нэг сайдаар туг тахиад хүрээлэгч улстөрчдөө дуулианаас мултлав. В.Путинийг жинхэнэ Путин болгох хамгийн анхны том алхам бол 2003 онд явуулсан “ЮКОС ажиллагаа” байсан билээ. Кремль найтаахад Улаанбаатар ханиад хүрдэг гэх эртний хэлц ёсоор 15 жилийн дараа У.Хүрэлсүхэд өөрийн гэсэн ЮКОС, том бизнесийнхэнд сургамж болгон үзүүлэх өөрийн гэсэн М.Ходорковский хэрэгтэй болсон юм. Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрт хөрөнгө оруулаад байсан Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, түүний араас “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр нар тодроод байна. 

Яг одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ ид хэлэлцэж, түүн дээр манай хоёр “Путин” хэн нь хэн байхаа шийдэж авай. Х.Баттулга бүхэлд нь хориг тавих эрхээрээ У.Хүрэлсүхийг далайлгаж, У.Хүрэлсүх өөрийг нь дэмжээгүй гишүүдэд 2020 оны УИХ-ын сонгуульд тойрог өгөхгүй байх эрхээрээ дарамталж буй түүхэн өдрүүдэд тэдний үлгэр жишээ болсон жинхэнэ баатар В.В.Путин Монголд саатаж байгаа нь “хувь тавилан” гэлтэй. Х.Баттулга, У.Хүрэлсүх нар одоохондоо УИХ-ын гишүүдийн тоо 108, эсвэл 99 байх зэрэг тухайд маргаж байгаа мэт боловч 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд халз тулах өрсөлдөгчид учраас тэдэнд Үндсэн хуулийн өөрчлөлт дэх Ерөнхийлөгчийн тухай заалтууд илүү чухал. 2013 онд В.Путинийг Ерөнхийлөгчөөр дахин харахаас залхаж байгаагаа ОХУ-ын сонгогчдын 45 хувь илэрхийлж байсан ч В.Путин Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар зургаан жилээр дахин сонгогдсон бөгөөд өдгөө 66 настай түүний одоогийн бүрэн эрх 2024 онд дуусгавар болно. Түүний хяналтад нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гадна олон нийтийн сүлжээ гэх хязгааргүй том орон зай троллын сүрэгтэйгээ харьяалагдах болсон бөгөөд ард түмний санаа бодолд нөлөөлөх аварга хүчийг атгажээ. В.Путин “Та Ерөнхийлөгч байхаас залхахгүй байна уу” гэсэн сэтгүүлчдийн асуултад “Үгүй” хэмээн эрс шийдэмгий хариулсан хэвээр. Тэд яг түүнийг л давтана. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
3
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2024.02.02
Б.Тэмүүлэн: Харилцагч юу хүсэж байна вэ гэдгийг хамгийн түрүүнд бодох нь бидний гол зор...
санал болгох
1
1 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
4 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
5 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
0
5
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.28 202.126.89.82

Washington post Баттулгыг Трамп гэсэн бол Guardian Хятадын эдийн засгийн нөллөөс сэргийлэхийн тулд монголчуул түүнд саналаа өгчээ гэж байхад манай нэг сэтгүүлч болон зарим хүмүүс Путинтай холбох гээд чичрээд байгаа нь Элбэгдоржийн л явуулга даа.

0 Хариулах


Зочин 2019.09.15 103.80.210.18

Яаж бодсон ч хувхй хужаагаас оросууд нь илүү дээр. мал минь

0 Хариулах


Зочин 2019.09.06 122.201.22.33

Шар хаданд хэвтvvлэх юмсан.

0 Хариулах


Зочин 2019.09.04 37.120.42.243

Ёстой овоо хүн шиг бичдэг хүүхэн байна шүү!!

0 Хариулах


Иргэн 2019.09.02 103.57.95.131

Ийм хөгийн бөөснүүд хаанаас гарч ирдэг юм бэ. Оросын сөрөг хүчний улиг болтол давтдаг текстүүдийг барагтайхан тоймлоод тавьчихсан байхын. Хөрш улсынхаа төрийн тэргүүний айлчлал, хамтын ажиллагаанд хорсож удирдлагынх нь талаар "хов базах" бидэнд лав хэрэггүй. Ухаантан болох гэж ядаад тэнэг гичии болохоо харуулчихымаа ха ха

6 Хариулах


Зочин 2019.09.03 202.9.42.222

Хөгийн пялдага пидда вэ чи

0 Хариулах


Зочин 2019.09.03 192.82.64.46

чи харин тэнэг п..да гэдгээ харууллаадаа

0 Хариулах