Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эмх цэгцгүй хүмүүс маш бүтээлч байдгийг батлах 6 баримт


Хүмүүс эмх замбараагүй нэгийгээ залхуу, хойрго цаашлаад үр бүтээмжгүй, ажилгүй гэж дүгнэх нь элбэг байдаг. Гэтэл үнэн чанартаа энэ дүгнэлтүүд бодит байдлаас хол зөрнө. Альберт Энштейн гэхэд л эмх цэгцгүйгээрээ алдартай байсан. Томас Эдисон, Марк Твейн, Стив Жобс гэхчлэн энэ жагсаалт хөврөнө.
Замбараагүй байдал нь үнэндээ муу зүйл биш аж. Ийм хүмүүс ихэнхдээ оюун ухааны өндөр чадамжтай, маш бүтээлч байдаг байна. Хэрэв хэн нэгэн хөл толгой нь олдохгүй нөхцөлд амьдардаг бол энэ сайны дохио!
1. Цэмцгэр байхыг нийгэм биднээс шаарддагЦэгцтэй, зохион байгуулалттай байх нь ухаалаг хүмүүсийн эрхэм шинж мэт төсөөлөл, тогтсон ойлголт бидэнд бий. Хүүхэд байхаас л өрөө тасалгаагаа эмх цэгцтэй байлгахыг эцэг эхчүүд шаардах тул цэгцгүй байдлыг ичгэвтэр зүйл гэж хүлээж авдаг болжээ. Гэтэл цэвэр цэмцгэр байхын хэнээ нь өөрөө сэтгэл зүйн эрүүл бус төлөв юм. Судалгаагаар ажлын байрандаа замбараа муутай суудаг хүмүүс бусдаас 30 хувиар илүү үр бүтээмжтэй байдгийг тогтоож. Мэдээж энэ нь ахуйн ариун цэврийг үл сахиж, нохойн хороо шиг амьдар гэсэн үг биш. Гагцхүү бусдын зүгээс бидэнд тавьдаг шаардлагыг жаахан сөрөхөд муу зүйл үгүй.

2. Эмх замбараагүйтлээс бүтээлч сэтгэхүй, урам зориг төрдөг

Зохиол бүтээл туурвидаг хүмүүсийн ширээ цэгцтэй байхыг харсан уу? Ажлын ширээ багахан замбараа алдсан байх нь асуудалд шийдэл, гарц олох сэдлийг идэвхжүүлж байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Минессотагийн их сургуулийн Менежментийн сургуулийн багийн хийсэн судалгаагаар цэгцгүй ажлын орчин эерэг, инновацлаг бодлууд төрүүлдэг бол маш цэгцтэй байх нь хүнийг 'хайрцагнаас гадуур' сэтгэхийг хязгаарлаж, болгоомжтой няхуур байх сэдэл өгдөг гэжээ. Нөгөөтэйгүүр замбараа муутай хүмүүс нийгмийн нормоос татгалзаж, өөр байхыг эрхэмлэдэг байх хандлагатай.

3. Тэд илүү төвлөрөх чадвартай

Зохион байгуулалт өндөртэй хүмүүс жаалхан болов эмхгүй байдлыг тэвчиж чадахгүйд хүрсэн байдаг. Харин замбараагүй нөхцөлд ажиллаж сурсан хүмүүс чимээ шуугиантай, сатаарах зүйл ихтэй орчинд бусдаас илүү төвлөрч ажиллаж чаддаг байна. Тэд гадаад орчны хүчин зүйлсийг хайхрах нь бага тул үйл бүтээмжийн хувьд өндөр байдаг.

4. Аливааг том зургаар харах чадвартай

Эмх цэгцэнд дурлагчид алив зүйлийн нарийг ширийнийг илүүтэй анхаардаг бол цэгцгүйчүүд юмсыг ерөнхийд нь зураглан харж, түргэн шийдэл олох чадвартай байдаг. Хэтэрхий төгс үр дүн хүлээхийн оронд урт хугацаандаа хэрэгтэй, өөрчлөлтөд ээлтэй, хөнгөн арга барилаар ажиллах нь тэдний шинж.
5. Тэдний тархины орон зай ч бас эмх журамд баригддаггүй

Замбараагүй хүмүүсийн бодож сэтгэх процесс шугаман чиглэлтэй байдаггүй. Тэдний баруун тархи идэвхтэй ажилладаг учраас бүтээлч чанар нь давамгайлж, төвөгтэй арга замаар сэтгэлгээ нь илэрдэг. Сониуч, шинэ туршилт хийх дуртай тэд олон төрлийн мэдлэг хуримтлуулсан байдаг нь ердөө тархиныхаа үйл ажиллагаанд захирагдаж буй нь тэр.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
Уржигдар
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
2
Өчигдөр
Эмэгтэйчүүд өөрсдөө ч мэдэлгүй эрчүүдийг "ХҮЧИРХИЙЛДЭГ" буюу үүний 22 жишээ
3
2024.03.15
Бид бүгдийн муурнаас суралцаж болох 7 зүйл
санал болгох
1
1 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
2
2 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
3
3 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
2
8
1
0
1
2
3